Х.Булгантуяа: ЭМДҮЗ-д эрх ашигтай хүмүүс ажиллаж байна

Х.Булгантуяа: ЭМДҮЗ-д эрх ашигтай хүмүүс ажиллаж байна

Х.Булгантуяа: ЭМДҮЗ-д эрх ашигтай хүмүүс ажиллаж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.03.20/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл/ЭМДҮЗ/-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа  “ЭМДҮЗ-д эрх ашгийн зөрчилтэй хүмүүс ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “ЭМДҮЗ –д ажил олгогчийг төлөөлж ажиллаж байгаа хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Ж.Гэрэлмаа Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Ш.Зоригоо Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч.  Н.Одонгоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн. Ажил олгогчийн төлөөлөл гэдэг нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, томоохон групп, компаниудаас байх ёстой болохоос биш эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ авч байгаа, мөнгө авч байгаа эрх ашгийн зөрчилтэй хүмүүс энд ажил олгогчийг төлөөлж суух ёсгүй биш үү.

Эрүүл мэндийн даатгалын сангийн маань нөхцөл байдал хүнд байгаа. 2023 онд төрийн албан хаагчдын цалинг 23-40 хувиар нэмэхэд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дагаад өссөн.  Гэтэл “Даатгалын сан алдагдалтай ажиллаж байна” гэдэг асуудал ярьж байгаа.

Иргэд ЭМД-ын шимтгэлийг маш ууртайгаар төлдөг.  Шимтгэл төлөөд байдаг хэрнээ үйлчилгээ авч чадахгүй байна, албан хүчээр авч байна гэдэг.

Сангийн менежмент муу байх юм бол Нийгмийн бодлогын байнгын хороо холбогдох хуульд өөрчлөлт оруулаад ЭМДҮЗ-ийн гишүүдээ шинэчилдэг зохицуулалт хийхгүй бол болохгүй байна. Шимтгэл төлөгчдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүс ийм ашиг сонирхлын зөрчилтэй байх юм бол яаж энэ санг сайн удирдах вэ дээ.

Чиг үүргийг нь та бүхэн хараарай. Ямар тусламж үйлчилгээнд мөнгө өгөх вэ,  ямар даатгуулагчтай гэрээ байгуулах вэ гэдэг дээр ажиллах ёстой хүмүүс. Дээр нь энэ сангийн хөрөнгийн удирдлагыг хариуцах ёстой хүмүүс. Төсөв санхүүгийн нарийн мэргэжлийн хүмүүс орж ирвэл энэ санг илүү сайн удирдана” гэлээ.

УИХ-аас өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард хуурамч эм Монголын зах зээлд нийлүүлэгддэг болсон асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдах үеэр “Монголын эмийн зах зээл мафийн сүлжээнд орсон асуудал яригдаж, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсээс салбарыг цэвэрлэх шаардлагатай гэх асуудал хөндөгдөж байсан ч өнөө хэр нь “цэвэрлэгээ” хийгдээгүй бахь хэвээрээ л байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 7 цагийн өмнө 66.181.176.47

ТУСГАЙ ЭЛЧИН САЙД.-ХОТОН ДОТОРХИ ЧОНО. УЛААН МАЛГАЙТ ГЭДЭГ ХӨӨРХӨН ҮЛГЭР БАЙЖ БИЛЭЭ.

Avatar

ИРГЭН 7 цагийн өмнө 66.181.176.47

бүх салбарт ашиг сонирхолын зөрчил цэцэглэж байна.: төр ямар ч хяналтгүй. ШҮҮХ ДЭЭРОЧООД УНАДАГ6 ШҮҮХ ЗААГЛАЛТАЙГАА ТЭМЦЭХГҮЙ ДЭМИЙ ЯРИАД СУУХ ЮМ

Avatar

Өхх 9 цагийн өмнө 202.9.46.71

булгантуягийн хэлдэг зөв нь зөв. гэхдээ нам нь тэгэхгүй л дээ

Avatar

Isee 11 цагийн өмнө 103.212.116.205

Уг нь зөв л юм ярьж бна. Энийг чин өөрөө Сайд бхдаа цэгцлээд шалгуурыг нь өөрчлөөд асуудлаа шийдүүлчихгүй яасан юм бэ? Гэхдээ одоо оройтоогүй, одоо наад дэвшүүлсэн хүмүүсээ соль. Тэгвэл бас нэг ч гэсэн алхам болно.

Avatar

mm 11 цагийн өмнө 202.179.15.43

Булгантуяа гишүүн маш зөв ярьж байна шүү ???? ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийг бүгдий нь өөрчлөх хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.121

булгантуяа сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж