Азид аз жаргалтай улс байхгүй

Азид аз жаргалтай улс байхгүй

Азид аз жаргалтай улс байхгүй

НҮБ-ын Олон улсын аз жаргалын өдөр өнөөдөр /2025.03.20/ тохиож буйтай давхцуулан Дэлхийн аз жаргалын тайланг 13 дахь жилдээ танилцуулж байна. Финланд улс найман жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарлаа.

Энэ удаагийн тайланд Монгол Улс 5.696 оноогоор 147 орноос 77-д жагссан байна. 2023 онд Монгол Улс 61 дүгээр байранд орж байжээ.

Харин АНУ 24 дүгээр байр эзэлсэн бөгөөд энэ нь тэдний хувьд түүхэндээ хамгийн доогуур байранд орсон тохиолдол болов. АНУ болон Европын хэд хэдэн оронд аз жаргалын үзүүлэлт, нийгмийн итгэлцэл мэдэгдэхүйц хэмжээнд буурч байна. АНУ-ын хувьд өнгөрсөн онд анх удаа шилдэг 20-иос мултарсан билээ.

Энэхүү тайланг гаргахдаа дэлхийн 147 орны сүүлийн гурван жилийн амьдралын үнэлгээнд тулгуурлажээ. Ингэхдээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн дэмжлэг, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын талаарх ойлголт гэсэн зургаан гол хүчин зүйлийг авч үзсэн байна.

Финланд нэгдүгээр байранд орсны нэгэн адил Нордикийн бусад орон ч тэргүүн эгнээнд явна. Нордикийн орнууд хүртээмжтэй, өндөр чанартай эрүүл мэнд, боловсрол, нийгмийн тогтолцооны үр шимийг хүртсээр байна. Финланд, Дани, Исланд, Швед улсууд 2024 оны байраа хадгалан энэ жил ч бас эхний дөрөвт орсон бол Норвеги долдугаар байранд оржээ. Харин Азийн орнуудаас эхний 20 байранд багтаж чадсангүй.

Эхний 20 байранд орсон орнуудыг танилцуулья:

  1. Финланд
  2. Дани
  3. Исланд
  4. Швед
  5. Нидерланд
  6. Коста Рика
  7. Норвеги
  8. Израиль
  9. Люксембург
  10. Мексик
  11. Австрали
  12. Шинэ Зеланд
  13. Швейцарь
  14. Бельги
  15. Ирланд
  16. Литва
  17. Австри
  18. Канад
  19. Словен
  20. Чех

Харин сүүл мушгиж буй орнуудыг танилцуулбал, Афганистан энэ жил дахин 147 буюу хамгийн сүүлийн байранд оров. 146-д Сьерра Леон, 145-д Ливан, 144-т Малави, 143-т Зимбабве улсууд тус тус оржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.161.163

халамжаар амьдраад байгаа гээд байдаг оркуудад ойлгомжтой байгаа биз төрийн албан хаагч малчид л халамжыг давхардуулан хүртдэгийг

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.113.185

аз жаргалын тухай ойлголт хүн бүрт өөр байдаг юм бишүү.өнгө алагласан гоё гудамжинд хангалуун амьдарсан ч аз жаргал гэж харахгүй үндэстэн ч байна.монголчуудын хувьд ихэнх нь эзгүй хээр аглаг хөвч тайг уул ус элсэн манхан хязгаагүй тал газар цэлмэг тэнгэр эрс тэс ужр амьсгал зэрэг нь аз жаргал даа

Avatar

Anonymous 2025-03-20 202.126.89.5

Австрали чинь Ази биш юм уу?

Avatar

Нэргүй 2025-03-20 192.82.65.8

Хар тамхины картелуудынхаа сөргөлдөөн өрсөлдөөнд нэрвэгдсэн хамгийн их аллага мөргөлдөөнтэй мексик 10 т гэхээр энэ худлаа юм бн.

Avatar

зочин 2025-03-20 192.82.66.30

нөгөө Япон Солонгос нь ч байхгүй юу? Аз жаргалын яамтай Балба билүү тэр улс ч алга уу??? Амиа хорлолтод бие биенээ хүргэдэг хогийн Япон СОлонгосчуудын соёлыг Монголдоо түгээж болохгүй шүү

Avatar

daiko 2025-03-20 103.57.95.114

za manaih 40 havitsaa oroh yostoi biden shig jargaltai uls alga

Avatar

Нэргүй 2025-03-20 116.84.110.140

Мехсик эхний байранд гэхэд гайхаж байна, асар их хар тамхи хүний наймөаны гол орон шүү дээ? Түүний оронд утаа түгжрэл эрх баригчдын авилга хулгайг багасгаж чадвал жинхэнэ найс улс бол үнэндээ Миний Монгол аз жаргалын индкксээр эхний 10 д орох ёстой.

Avatar

Зочин 2025-03-20 103.168.34.73

Ганцаардсан иргэдтэй улс орнуудыг хамгийн аз жаргалтай гэж үнэлдэг ямар сонин үнэлгээ вэ. Бүр хар тамхи гэх мэтэд мансуурч бие биенээ алж хаядаж байх нь аз жаргал гэж дүгнэгддэг бололтой юм аа.

Avatar

Өвгөн Балдан 2025-03-20 103.212.117.11

Монголын ард түмэн бол хамгийн аз жаргалтай ард түмэн.

Avatar

Нэргүй 2025-03-20 188.162.254.121

кофе уугаад тайван амьдарч байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.46.184

мөнгө бол аз жаргал биш шүү дээ. аз жаргал бол ямар ч стерэсгүй монгол хөдөө амар тайван сайхан шүү дээ

Avatar

Б 2025-03-20 202.131.225.197

ЧИ ӨВӨЛ ХӨДӨӨ АМАР ТАЙВАН АМЬДРААД ҮЗҮҮЛЧИХ. НУТГИЙН ИНДИАНУУДААС ЭХЛЭЭД ЧАМ МУУУГ ГООЧЛОХ ОЛОН Н О ВШНУУД ЧИНЬ ТЭНД БИЛЧЭЭРЛЭЖ БАЙГАА.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.46.184

аз жаргалыг юүгаар яаж хэмдэг юм болдоо миний бодолоор бол хамгийн аз орон монгол хөдөө монголын нүүдэлчин амьдрал ямарч стерэсгүй агаар идэж байгаа хоол хүнс бүгд эко асар баян улс шүүдээ.

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.179.126

за израель,коста рика мексик нтр гээд бас л гаж гаж орнууд 20 дотор явж бн гэхээр айнн?

Avatar

Нэргүй 2025-03-20 202.180.219.28

ene zurag ni arai l goe zurag bna

Avatar

Нэргүй 2025-03-20 202.180.219.28

izrailiig anduursan busuu.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.180.219.28

butan yaasan yum.

Avatar

Зочин 2025-03-20 66.181.160.23

Одоо үед аз жаргалыг мөнгө,тансаг байдал гэж хардаг болчихоод байгаа харагддаг. Азийн улсууд голдуу шашинлаг улсууд байдаг болоод тэр үү мөнгийг нэг их шүтээд байдаггүй, амар амгалан байдлыг илүү харсан харагдаад байдаг. Жишээ нь Лаос бол баян биш ч амар амгалан тайван аюулгүй улс. Хүмүүс нь ч их дөлгөөн.

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.180.135

Израиль аз жаргалтайд орох уу. Хөрш рүүгээ буудсан, өөрийн оронд нь хэзээ мөргүй буудагч дрон орж ирдэг газар аз жаргалтай байгаач. Дор хаяж айдас хүйдэс байгаа. Ард иргэд нь хөршдөө барьцаанд орлоо л гээд бсан. Энэ жагсаалт маш худлаа гарсан бна.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.40.143

Манай улсын ард 70 орон байна. Монгол улс улам хөгжиж байр ахих болно. Ийм боломж бүрэн байгаа. Ганцхан монголчууд өөрсдөө улс төржөөд засгийн газраа зүгээр ажлыг нь хийлгэдэггүй. Дандаа бэлэнчлэх халамж хүсэж жагсаал цуглаан сонгууль хийж байхыг олонх нь хүсдэг. Бас болоогүй "Тамын тогоо"-той орон. Иргэд нь залхуу хойрог, хар тамхинд дуртай, зүгээр байж байгаад мөнгө аваад байх санаатай, сахилга батгүй, атаач гээд олон муухай зантай. Энэ бүхнээ засч чадвал ирээдүйн байнаа

Avatar

Нэргүй 2025-03-20 202.126.90.125

Үнэн үнэн. Пиарчин, хошин шогийнхон, лайв хийдэг хүмүүс л завтай солиороод сууцгаах юм. Хэт улс төржиж сошиалаар солиорч засгийн газраа ажлыг нь хийлгэхгүй улсын хөгжилд саад болж байна. Ажил хийх хүн олдохгүй бүгд сошиалаар солиороод сууцгаадаг улс болжээ. Зориуд санаатай хорлох нийгэмд тогтворгүй байдал үүсгэх мэдээлэлүүдийг тарааж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх сонирхолтой хүмүүс олон болсон. Хэт улс төржилт эдийн засгаа унагаадаг.

Avatar

Нэргүй 2025-03-20 103.212.117.11

Бутанчууд хамгийн аз жаргалтай.

Avatar

Гуанз 2025-03-20 202.9.46.71

манай МГЛ бол 143-т буюу Афганий талибын дөнгөж дээд талд нь

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.113.185

энэ улсуудад халдлага гардагшд гэнэт олноор нь буудаж гэнэ гэж мэдээлэл гардаг биздээ юуны аз жаргал байхав айдастай

Avatar

Нэргүй 2025-03-20 202.126.88.68

хэдэн жилдээ 1 удаа бөөндчихдөг байхгүй юу. манайд бол өдөр бүр л ганц нэгээр нь тоншоод байна шүүдээ

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.183.48

хйод слонгос монгол хоёроос бусд нь аз жаргалтай байх шү

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.184.70

Нордикийн орнууд Финланд нтр-т чинь Оросоос өөр дай сагнах, дайрч довтлох орон байхгүй юм даа ! Орос л гэмтэ й,100 жилийн өмнө Финландын хагасыг байлдан эзэлсэн !
" Үсэрсэн бар"-ын хонго борвийг тас татаад аваад үлдсэн, газрын зураг дээрээс хараарай !
Орос бол орчин тойрондоо үнэн халгаатай !

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.112.91

Стойсизм инээд хөөр аз жаргал. Стойк философиор явбал аз жаргалтай болно.

Avatar

Зочин 2025-03-20 139.5.219.179

Улс орнуудын онцлог гэж байна. Хүн бүрийн аз жаргалыг үнэлэх үнэлэмж өөр өөр. Нэг л аргачлалаар аз жаргалтай, жаргалгүйг тодорхойлох ямар ч боломжгүй.

Avatar

mnbvc 2025-03-20 176.66.87.78

Дайнтай израйл …

Avatar

z 2025-03-20 202.21.97.82

Dain baildaantai Izrali uls yahaaraa az jargaltai baidag bilee.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.126.89.113

сонин юмаа. мeксикүү. жинхэнэ гэмт хэрэгтнүүдийн өлгий нутаг биз дээ

Avatar

S 2025-03-20 89.246.128.68

Tenegteed l. Mungutei bol az jargaltai gej bodood baigaa yum uu haashaa yum

Avatar

Нэргүй 2025-03-20 103.10.20.218

Мөнгөтэй бол эрх чөлөөтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж