Монголын 3х3 шигшээ баг Азийн аваргад дахин түрүүлэхээр зэхэж байна

Монголын 3х3 шигшээ баг Азийн аваргад дахин түрүүлэхээр зэхэж байна

Монголын 3х3 шигшээ баг Азийн аваргад дахин түрүүлэхээр зэхэж байна

FIBA 3×3 Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30 ны хооронд Сингапур улсад болно. Ингэснээрээ тус улсад энэхүү тэмцээн  найм дахь удаагаа буюу сүүлийн дөрвөн жил дараалан болж байгаа аж. Уг тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тамирчид оролцохоор бэлтгэлдээ аль хэдийнэ гарсан. Дөрөв хоног үргэлжлэх энэ тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэй шигшээ багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Г.Дөлгөөн, Г.Отгонжаргал гэсэн тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өнөөдрийн байдлаар/2025.03.20/ А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал нарын нэрс урьдчилсан байдлаар бүртгэгджээ. Магадгүй тэмцээн эхлэхийн өмнө багийн мэдүүлэгт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. 2023 онд Ц.Отгонжаргалын оронд О.Энхбаатар оролцож, Азийн аварга болж байсан түүхтэй.

Харин эмэгтэй шигшээ багаас Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Номин-Эрдэнэ, М.Цэрэнлхам, М.Булбул, Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нар бэлтгэлдээ хамрагдаад байна. Харин багийн урьдчилсан мэдүүлэгт Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан нар багтжээ.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар канад мэргэжилтэн Стив Сир ажиллана. Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа тэргүүлж А хэсэгт эзэн орон Сингапуртай нэг хэсэгт орсон. Энэхүү хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонез, Бахрайн, Хонконг, Гуамын нэг нь байх болно. Тэгвэл Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, “В” хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан. Харин үлдсэн нэг баг нь Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуамын нэг нь байх аж.

Энэхүү тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг 2017 онд анхны аваргаа авч байжээ. Тухайн тэмцээний үеэр Австрали, Шинэ Зеаланд зэрэг хүчирхэг багуудыг хожсон түүхтэй. Түүнчлэн, шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн тэмцээний “MVP” буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч байв. Дараа улиралд нь ч мөн сайн тоглолтоо үзүүлж Монголын эрэгтэй шигшээ баг Австралитай аваргын төлөө тоглож, үндсэн цагт 15:15 харьцаатай тэнцэн, нэмэлт үед хожигдож мөнгөн медаль хүртсэн. Харин 2023 оны Сингапурт болсон Азийн аваргаар хоёр дахь аваргын цомоо гардан авсан.

Өнгөрсөн жил Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Монголын Улсын шигшээ багтай  гол өрсөлдөөнийг үзүүлэх багууд бол өнгөрсөн жилийн аварга болох Австралийн шигшээ. Тэдний хувьд цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн Азийн аваргад оролцож байгаа юм. Энэхүү багийг хамгийн аюултай болгож буй зүйл нь  Жон Чарльз Диллон Стит болон Алекс Хиггинс-Титша гэх хоёр тоглогч. Уг хоёр тоглогч нь довтолгоо нь дээр маш олон давуу талуудыг бий болгодог, тэсрэлттэйгээс гадна  хамгаалалтад дээр ч өөлөх зүйлгүй ажилладаг учир бусад багуудыг сандаргах хэмжээний сайн баг бүрдсэн гэж хэлж болно.Саяхан Тайландад болсон Аваргуудын цомоор эдгээр залуус Сербийн хүчирхэг багт эцсийн мөчид хожигдож, АНУ-ын шигшээ хоёр ч тоглолтод хожин хүрэл медаль хүртсэн.

Чансааны хоёрт Хятадын шигшээ баг бий. Тэдний хувьд 2024 оны олимпийн багаасаа тэс өөр бүрэлдэхүүнийг илгээх магадлалтай. Энэхүү тоглогчид нь Хятадын чансаандаа дээгүүр нэрлэгддэгээс гадна маш нуруулаг бүрэлдэхүүн юм. Мөн өрсөлдөөнөөс яав ч хасаж болохгүй чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Шинэ Зеаландын баг. Тэдний хувьд хамгийн туршлагатай тоглогч нь улсынхаа чансааг тэргүүлж буй өдгөө 22 настай Айдан Тонге гэхээр ямар хурд хүчтэй залуу бүрэлдэхүүн гэдэг нь ойлгомжтой. Бас Рёо Озавагаар удирдуулсан шинэ бүрэлдэхүүнтэй Японы шигшээ багийг мартаж болохгүй.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.186.60

Отгон жаргал олон жил тоглолоо ур чадвар нь сайжирдагүй ,Азбаяр Тэмүүлэн гээд залуу тоглогчдоо одооноос бэлтгэж олимтод үзмээр санагдах юм.За тэр Урангоо гэж залж яваад бөмбөгөө алдчихдаг ур чадвар гэж таауухан бусад болж байнаа амжилт хүсье

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.143

Тамирчидда амжилт хүсье. Хөгжөөн дэмжигчид ээ дахин нэг баярлуулаач. Гуйж байна. Холын зайн шидэлтээ сайжруулчихвал ч түрүүлэх боломж дүүрэн байна даа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.118.152

Австрали эр эм түрүүлнэ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.112.116

Гуам гараад ирээсэй.

Avatar

Нэргүй 2025-03-20 139.5.216.204

Энэ хэд ч хөгширлөө дөө. Эрч хүч нь буухаасаа өмнө Олимпд нэг үзчээсэй билээ дээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 64.224.134.253

Багийнхаа Парисын Олимп-д оролцох боломжыг Ананд балласан шүү. Тамирчны ёс зүй, тэсвэр тэвчээр маш чухал

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.166.196

Ээ мэдэхгүй, одоо ч аварга авах хэцүү байх аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж