АНУ 200 гаруй венесуэл цагаачийг албадан гаргаж, Эль Сальвадор дахь алдартай шорон руу илгээсэн. Үүнийг Венесуэлийн удирдагч Николас Мадуро "хүн хулгайлах гэмт хэрэг" гэж нэрлэж байна. Мөн тэдгээр цагаачийг гэмт хэрэгтэн гэдгийг үгүйсгэжээ. Цагаачдын хэргийг шүүхээр шийдээгүй, өмгөөлөгч авах эрх олгоогүй бөгөөд тэднийг хууран мэхэлж, гавлаж аваачаад онгоцонд суулгажээ.
Венесуэлчүүдийг Эль Сальвадорын Теколука дахь Терроризмын эсрэг хорих төвд илгээжээ. Тус хорих анги нь ялтнуудтай харгис хэрцгий харьцдаг гэдгээрээ алдартай бөгөөд хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртдөг.
Мадурогийн засгийн газар албадан гаргасан хүмүүсийг буцаах хүсэлт бүхий албан ёсны баримт бичгийг Эль Сальвадорт хүргүүлэхээр төлөвлөж байна. Үүний тулд Венесуэлийн иргэдийн нэг сая гарын үсгийг цуглуулах аж. Мөн венесуэлчүүд Мягмар гаригт нийслэл Каракасын гудамжинд гарч, Трампийн шийдвэрийг эсэргүүцэн жагслаа.
Цагаан ордон албадан гаргасан венесуэлчүүдийг хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины хууль бус наймаа болон бусад гэмт хэрэгтэй холбоотой Трен де Арагуа бүлэгт харьяалагддаг гэж мэдэгдсэн ч нотлох баримт танилцуулаагүй. Трамп өнгөрсөн нэгдүгээр сард Трен де Арагус болон Сальвадорын "MS-13" бүлэглэлийг гадаадын террорист байгууллагууд гэж нэрлэсэн ажээ.
- ay 2025-03-20 50.147.160.114
co 9-12 ##
Халхын заяа их юмдаа 2025-03-20 192.82.92.204
Венесуэлд аугаа коммунизм байгуулах адын сэтгэлтэй Женко маягийн нэг нөхөр Засгийн эрхийг барьж, гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, үндэсний бизнесмен болон чинээлэг иргэдийн хөрөнгийг хурааж улсын өмч болгож, хүчирхэг эдийн засгаа элгээр хэвтүүлж боловсрол мэдлэгтэй хэдэн мянган иргэд цагаачлан дүрвэж хүн ёсноос дор гадуурхагдаж байгаа улс даа. Оросыг Путин удахгүй ийм болгон, харин манайд Женок Данхруш 2 арай амжихгүй, Халхын заяа их юмдаа. Энэ улсыг автобусын жолооч сахалтай Женок удирдаж бна
Абус 2025-03-20 202.9.46.71
мадуро дарангуйлагч бол том автусны жолооч хүн, гэхдээ манай бэрхийн уурын зуухны гачгаараас арай илүү дээр намтартай юм