Төсөв муу үед унтлагын өрөөгөө хэрхэн тохижуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Төсөв муу үед унтлагын өрөөгөө хэрхэн тохижуулах вэ?

Үүнийг тохижуулахад их мөнгө гарахгүй гэдгийг танд  хэлье. Жаахан  бүтээлчээр ажиллахад л таны өрөө  орчин үеийн уур амьсгалтай тав тухтай мэдрэмж өөрийн эрхгүй төрмөөр болно. Эхлээд  өрөөгөө сайтар цэвэрлээд хог новшоо гаргаж хаях хэрэгтэй. Бидний ихэнх нь унтлагын өрөөндөө новш хураах дуртай байдаг. Дараа нь ханын цаасныхаа өнгийг  сэргээж будах хэрэгтэй. Энэ бол хамгийн хямдхан бас хамгийн нол хэсэг. Та ханаа бүхэлд нь будах хэрэггүй. Харин  будах  зайлшгүй шаардлагатай хэсгийг л буд. Тухайлбал орны  толгойн  хэсэг. Заавал хуучин өнгөөр нь будах албагүй. Өрөөндөө жаахан өөр өнгө оруулаад өгөхөд цэвэр агаар орсон юм шиг л болно. Мөн өрөөгөө дундуур нь тусгаарласан хөшиг  ч татаж болно шүү дээ. Эсвэл ханан дээрээ цэцэг, хээ зурвал өрөө  амьд юм шиг л болно. Энэ 2  аль аль нь хямд төсөр арга. Өрөө урьдын нэгэн хэвийн уйтгартай харагдахаа болино.  Та яагаад орны бүтээлэг, дэрний уутаа өрөөнийхөө өнгөтэй хослуулж болохгүй гэж. Өрөөндөө  анхилуун үнэр нэмах нь тохижилтын бас нэг хэсэг. Хэрвээ танд тансаг үнэртэн байхгүй бол жүрж хальсалж хатаагаад гаа, халуун ногоотой хольж өрөөндөө тавь. Хуучин сагс унтлагын өрөөнийхөө буланд өлгүүүрт өлгө. Ингэснээр өрөөндөө шинэ уур амьсгал оруулаад зогсохгүй бас  эд зүйлээ хийх боломж бүрдүүлнэ.  Мөн өрөөнийхөө хэв маягыг өөрчлөх гол арга бол шинэ гэрэл сонгоорой.  Ямар гэрэл авч хаана байрлуулах нь таны таашаал  сонирхлоос шалтгаална. Эдгээр аар саар зүйл өрөөнд  цоо шинэ өнгө, маяг бүрдүүлнэ.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж