ЭМЯ: Шүд цоорох өвчин 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна

ЭМЯ: Шүд цоорох өвчин 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна

ЭМЯ: Шүд цоорох өвчин 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна
ДЭМБ-ын статистик үзүүлэлтээр дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10 хувь нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан байна.
2024 оны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77,4 хувьтай байна.
Улсын хэмжээнд нийт 80 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40.280 хүүхдээс 95,33 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын хэмжээнд “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй" үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.180.212

Энэ бид хоёр юугаа зөвлөх вэ дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж