"Түргэний машинд сууж явсан хүүхдүүдийн бие сайжирсан"

"Түргэний машинд сууж явсан хүүхдүүдийн бие сайжирсан"

"Түргэний машинд сууж явсан хүүхдүүдийн бие сайжирсан"

Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн билээ.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.

"Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн зүгээс /2025.03.14/ байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна. Тухайлбал, долоон настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэж мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2025.03.20/ байдлаар "хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж, нэг нь толгойн мэс заслын тасагт, нөгөө нь хавсарсан мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө. Түүнчлэн хоёр хүүхдийн биеийн байдал сайжирсан тул удахгүй эмнэлгээс гарах боломжтой болох юм байна.

Харин ослын талаарх шалгалтын ажил үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-20 202.131.234.123

өнчин хүүхэд гэх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж