НДС-гийн 700 тэрбум төгрөгийг банкинд хадгалуулж, өсгөнө

НДС-гийн 700 тэрбум төгрөгийг банкинд хадгалуулж, өсгөнө

НДС-гийн 700 тэрбум төгрөгийг банкинд хадгалуулж, өсгөнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.03.20)-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулах тухай, мөн тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэн, тогтоол баталлаа. Тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хийхээр товлож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат нарыг сонсгол даргалагчаар томилов.

ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдсон, НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ж.Батзориг, Б.Рагчаа нарыг нэр дэвшүүлсэн юм байна.

ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаа нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна. Харин НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Ж.Батзориг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн аж. Тэрбээр 1997 оноос Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2011-2019 онд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байжээ.

Хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Булгантуяа нар НДҮЗ-ийн гишүүнд ахмадын төлөөллөөс багтааж нэр дэвшүүлэх ёстой байсан гэх асуудлыг хөндөв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-НДШ хэдэн хувь байх вэ, тэтгэврийн нас хэд байх вэ, тэтгэврийн хэмжээ хэд байх вэ гэдгийг НДҮЗ тогтоох үүрэгтэй.  Тэр ч утгаараа Ж.Сүхбаатар гуайг тэтгэвэр авч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тал дээр Ахмадын холбоогоо төлөөлөөд ажиллавал ямар вэ гээд зөвшилцөлд хүрээд Үйлдвэрчний эвлэлийн гурван квотын нэг дээр НДҮЗ-ийн гишүүнээр ажиллуулж байсан.  Одоогийн НДҮЗ-д багшийн төлөөлөл бий. Гэтэл одоо дахиад багшийн төлөөлөл оруулаад ирж…  Сайдынхаа саналыг аваад Ахмадын холбооны саналыг авч болсонгүй юу. Товуусүрэн гуай маш сайн кандидат, манай Нийгмийн даатгалын систем бодлогын хэмжээнд маш сайн бэлтэгдсэн мундаг хүн.  Энэ хүнийг яагаад НДҮЗ-ийн гишүүнээр нэр дэвшүүлэн оруулж ирсэнгүй вэ?

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /НДҮЗ-ийн гишүүнээр ажилладаг/ Х.Буянжаргал:

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 35.1.2-т даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхийн эрх ашгийг хамгаалсан Үйлдвэрчний эвлэлээс гурван хүн байна гэдэг хуулийн залт туссан УИХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний 01 тоот тогтоолоор НДҮЗ -ийн дүрэм журмыг шинэчлэн баталсан. Дүрэм журам хуулийн хүрээнд нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шларгаруулалт зарласан. н.Эрдэнэсүрэн, н.Гансүх, н.Батзориг, н.Эрдэнэбаяр,н. Дагвадорж, н.Саранцацралт, Ахмадын холбооны төлөөлөл Товуусүрэн гуайн асуудлыг хэлэлцсэн.  Ж.Сүхбаатар гуай “НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа маань дууссан учраас Ахмадын холбооноос оруулж ирж байгаа Товуусүрэнг маань дэмжих боломж байна уу гээд бичиг ирүүлсэн тул хэлэлцсэн.

Товуусүрэн гуайн хувьд хуулиараа Үйлдвэрчний эвлэлийг төлөөлөх боломжгүй.

НДҮЗ дээр тэтгэвэрт гарсан хүн даатгуулагчийг төлөөлөх үндэслэл байхгүй гэдэг асуудал яригдсан. Товуусүрэн гуай 78 настай. Бидэнд албан ёсоор МҮЭХ -г төлөөлөх хүн хэрэгтэй.  МҮЭХ нь улс орон даяар бүтэцтэй байгууллага. Гэвч энэ хүн маань аль нэг Үйлдвэрчний эвлэлд харьяалагддаггүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Нийгмийн даатгалын дампуурлын эхлэл Капитал банкнаас эхлэлтэй. 13 жилийн өмнө НДҮЗ-д тамга халаасалсан хэдэн хүнийг оруулж ирсэн. Тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй банкинд тухайн үеийнхээ сайд, дарга нараа дагаад гараа өргөөд, Нийгмийн даатгалын хөрөнгийг эрсдэлтэй, өөрийн нөөцийн хөрөнгө чадавхи багатай банкинд хийсэн. Цаашид НДҮЗ-ийн гишүүд бие даасан чадавхи гэдэг зүйл дээрээ анхаараарай. Үе үеийн сайд, дарга нарыг хэт дагахаараа буруудах гээд байдаг.

Нийгмийн даатгалын шимтгэл дээр голлон ажилласан хүний хувьд хэлэхэд, биднийг энэ зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа юу хийсэн юм бэ гэж зарим гишүүн асууж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл 30 жил төлчихөөд оршуулгын зардлаас өөр юу ч авч чаддаггүй байсныг тэтгэвэр нь өвлөгддөг болох боломжийг хуулиар бүрдүүлж өгсөн.

Саяхан Нийгмийн даатгалын 700 тэрбум төгрөгийг банкинд хадгална гэдэг шийдвэр гаргасан байна лээ. Энийг дагаад хэчнээн банкны нөхөд лобби хийж гүйлдэх бол.

Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэн яаж удирдсан, хэн ямар санал өгсөн протколыг нэхсэн, одоог болтол өгөөгүй байгаа. Өгөхгүй бол УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгч, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө. Капитал банк дампуурч байхад хамгийн түрүүнд мөнгөө нэхэж Үйлдвэрчний эвлэлийнхэн л гүйж очиж байсан. Мөнгөө нэхэж хэн талбай дээр суулт хийж байсан, Үйлдвэрчний эвлэлийнхэн л сууж байсан.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /НДҮЗ-ийн гишүүнээр ажилладаг/ Х.Буянжаргал:

-Өмнөх хуулийн хэрэгжилтийн үед МҮЭХ -ноос НДҮЗ -д орж ажиллаж байсан хүмүүс эрх мэдэл нь дутаад гэх юм уу, бие даасан байдлыг хадгалж чадахгүй байдлаас болж, зарим алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Капитал банк, Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд төлөх ёстой 102.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй хэвээр байна.

МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн хурлаар НДҮЗ -ийн гишүүддээ өр авлага барагдуулах талаар чиглэл өгсөн. Энэ асуудлаар тодорхой асуудал тавьж, хэвлэл мэдээллэл,  хууль хүчний байгууллагын төлөөллийг оролцуулж байгаад нээлттэй хэлэлцье  гэдэг санал гаргасан. НДҮЗ- ийн ажлын алба бэлтгэл хангаад явж байна.

НДҮЗ-өөс өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд даатгуулагчдын 700 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг системийн нөлөө бүхий таван банкинд байршуулах шийдвэр гаргасан боловч Монголбанкны бодлогын хүү өөрчлөгдсөнтэй холбогдуулаад 12.2 хувиас дээш хувиар хадгалуулах тухай асуудал хөндөгдөж, дахин НДҮЗ энэ асуудлыг хэлэлцэхээр болсон.  Даатгуулагчдын хөрөнгийг үр ашигтай банкинд байршуулж, мөнгөн хөрөнгийг өсгөхийн төлөө НДҮЗ онцгой анхаарч ажиллах болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 158.59.146.30

capitalize Morin tolgoitoi undarmaa shunaliin hayzgaargui abugaid nerteigeer ni ugchuuch, ter undarmaa abugai shin shuugii shuuulaaam chin noorog.n zaluuchuudiin holbogdood baigaagaas heden saya dahin ih mungiig hulgailaad gudraad tom aaanuuusaaaraaa baatsan biz dee

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.226

Нам төр хулгайлж улс орндж оргнж эзлсн хулгайч х***а манж хог шааруудыг хужа манжруух үтр түргн далд ору2л.

Avatar

Даваа 8 цагийн өмнө 66.181.190.155

ядахдаа 100 тэрбумаа хөрөнгийн захад оруулдаггүй яасан толгой нь ажилладгүй нөхөд вэ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.145.234.109

Za ineed hurgeed baigaarai

Avatar

Zochin 9 цагийн өмнө 122.201.31.207

bank huni hadgalsmjiin mngo avahad huvi bodoj avdag,erguuljergklched bhguik gene buz

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.161.200

Энэ зөвлөлийг татан буулгах хэрэгтэй. Дандаа ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байна. Сүхбаатар дарга нь хүртэл ннг зөнөг өвгөнийг дарга болгох гээд зүтгээд байна. Энэ бол ялзрал авилгал

Avatar

Нэм 10 цагийн өмнө 202.9.46.71

одоо МАН өөрийн хас банкаар дамжуулж зээлэнд гаргаад дашийн шоог болгох нь

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.184.70

НДС-ийн мөнгийг хувааж идэх гээд чичирцгээж бна уу ?
Эрдэнээ шиг, Ундармаа шиг л гусалцацгаахым биз дээ, базарвааны хум пад аа !

Avatar

иргэн 11 цагийн өмнө 202.9.47.66

өмнөх шигээ битгий идчихээрэй………………

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.105

Нийгмийн даатгал эрүүл йн мэндийн даатгал нэмэхээс илүүтэй Чингис Капитал банканд алдсан 102.4 тэрбум төгрөгөө олж авах хэрэгтэй ш дээ. ард Ард түмэн та нарт ямар ч итгэх итгэл найдвар байхгүй болгочихгүй тулд ажиллах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2025-03-20 122.201.31.129

За дахиад КАПИТАЛ БАНК ш*** нь дээ 🤣😂🤣

Avatar

Ддд 2025-03-20 66.181.161.125

Хэн өсгөх юм бээ.бас л хуваагаад идэх байлгүй дээ

Avatar

Зочин 2025-03-20 103.57.94.103

өлөн хулгайч нар бас цуслах нь дээ, ндш төлөх хэрэг байна уу ер нь

Avatar

Нэргүй 2025-03-20 122.201.31.225

Тэр 700 тэрбум яг үнэндээ бодит байдал дээр байхгүй. Сонгуулиар зарцуулчихсан. Тийм учраас тэр мөнгийг хувийн банканд байршуулж "алдах" операци эхэллээ.

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.191.193

танил технологи уу. МАН ын өлөнгүүд байхад нохойн замаар орно

Avatar

Нэргүй 2025-03-20 202.131.229.50

Нэртэйгээр нь койн болгочих доо Тэр нь амар алдах нь тодорхой юм чинь

Avatar

Зочин 2025-03-20 139.5.219.179

Өмнөх туршлага давтагдахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.184.43

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэн яаж удирдсан, хэн ямар санал өгсөн протколыг нэхсэн, одоог болтол өгөөгүй байгаа. Өгөхгүй бол УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгч, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө.Капитал банк, Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд төлөх ёстой 102.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй хэвээр байна.МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн хурлаар НДҮЗ -ийн гишүүддээ өр авлага барагдуулах талаар чиглэл өгсөн. Нийгмийн даатгалын дампуурлын эхлэл Капитал банкнаас эхлэлтэй.

Avatar

Х 2025-03-20 66.181.187.35

дахиад өрөөнд орох гэсэн сөнөж бгаа банканд өгчихөв дөө.

Avatar

Нэргүй 2025-03-20 203.91.115.43

Банкинд хадгалуулах гэхээсээ илүү бие даасан хөрөнгө оруулалтын сан байгуулж ажиллах нь уг нь илүү өгөөжтэй дээ. С.Эрдэнэбат гишүүний хэлсэн санал маш зөв. Хичнээн банкны нөлөөлөл орох бол?

Avatar

Нэргүй 2025-03-20 103.57.92.176

Ахиад Капитал д байршуулах вий дээ кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж