Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа. “Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.
2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо.
Цаашид илүү олон аж ахуйн нэгж, иргэн, баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж, тэдний бизнесийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ.
“Рио Тинто” групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн.
2024 оны дөрөвдүгээр улиралд 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.
Өмнөговь аймагт гэхэд л 2010 оноос хойш 4.9 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ авч, 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн Ханбогдын хөгжлийг дэмжих хурдасгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна.
Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.
2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм.
Тус компани “Өмнийн говийн гүний уурхайн институт” байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 20 САЯ ГАРУЙ МОД ТАРЬЖ, УРГУУЛААД БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Оюу Толгойн гүний уурхайд ажиллах үеэр “Оюу Толгой” ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг танилцууллаа.
Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.
Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм.
Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.
Мөн:
· Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,
· Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,
· Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,
· 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,
· 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,
· 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.
“Рио Тинто Монгол” компани 300 гаруй га газарт агаараас хор цацаж, 750 сая модыг хөнөөлт шавжаас хамгаалсан.
Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор “Хэрлэн тооно” төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьжээ.
Бурмаа 2025-03-20 94.242.50.79
Энэ гадаадын өмхий самхай оргисон баялагт шунаж улайрсан луйварчин, хулгайч, залхай хог новшнууд нь монголчуудад хайртайдаа уурхай ажиллуулж байгаа гэж бодож байна уу? Бүх баялагаа цөлмөж сорж авсныхаа дараа тэр хавийг ямар ч усгүй, амьдралгүй ухаж сэндийчсэн сөнөсөн газар болгоод монголчуудыг хог шороон дээр нь нулимаж хаяаад Монгол улсаас их хэмжээний өр нэхэмжлээд суух болно.
0 0
Хариулах
Бурмаа 2025-03-20 94.242.50.79
ГУТАМШИГТАЙ, ШИВШИГТЭЙ. Энэ заваарсан уурхайг шууд хаах ёстой. Нийт цэвэр ашигийн 80%-аас доошгүй хувийг Монгол улс авахгүй л бол энэ хогоор яах юм? Гадаад эрчүүд монгол хүүхнүүдийг өрөөндөө дуудаж бүлэглэн хүчиндэж алаад цогцсыг нь 2 хуваагаад хайрцаглаад монгол хамгаалагч нараар зөөлгөөд гүнийн уурхайд нуудаг байгаа шүү. Ар гэрийнхнийг нь айлган сүрдүүлж мэхэлж мөнгөөр амыг нь тагладаг.
Бурмаа 2025-03-20 94.242.50.82
Монгол хүмүүс өөрийнхөө газар нутаг дээр байгаа мөртлөө Канадын Рио тинто компаний улаан нүдэлсэн луйварчдад дээрлэхүүлж доромжлуулж дарамтлуулан байж Монголынхоо баялагийг үнэгүй, зүв зүгээр ухаж өгөөд ачуулаад явуулаад байгаа нь дэндүү гутамшигтай, эмгэнэлтэй, шившигтэй, ичмээр явдал мөн шүү дээ. Тэр хамжиж гар хөл болж хүмүүсрүү дайрч давшилдаг, дарамталж хүч хэрэглэдэг, сэтгэлзүйн хүчирхийлэл хийх бохир ажилыг монгол хүмүүс өөрсдөө дуулгавартай, сургуультай нохой шиг хийж байгаа гээд бод доо
K.G. 2025-03-20 142.160.196.51
Rio Tinto is dual listed Australia and Britain – largest shareholder is Aluminum Corporation of China ; photos of OT employees show very happy employees not the manipulation you suggest
Бурмаа 2025-03-20 94.242.50.82
АШИГЛУУЛЖ СОРУУЛЖ МӨЛЖҮҮЛЖ ДОРОМЖЛУУЛЖ ГУТААЛГАЖ БАЙГААГААРАА БАХАРХААД БАЙДАГ.
Зочин 2025-03-20 66.181.160.40
Эрдэнэт уулын үйлдвэрээс нөөцөөрөө 8-10 дахин том орд шүү дээ. Төрийн тэргүүн маань энэ ордоос олох ашгийн талаар уулын инженерүүд, геологичдоосоо асуусан юм болов уу даа . Ашгаа тэнцүү хуваах талаар эс тэгвэл энэ ордын үйл ажиллагааг зогсоох талаар үг дуугарсан бол бүх насаар чинь төрдөө залах байлаа даа. Олборлосон бүх баялгаа ямарч хяналтгүй хилээр тусгай зам аар шууд гаргадаг дээрмийн ашиглалат хийдэг, улсаар нь уландаа гишгэдэг үйлдвэр үзчихээд бахархаад байгаа гэв үү
Үочин 2025-03-20 202.179.26.199
Энэ ГХЯ– ны сайд гэгч авгай Хүрэлсүхийн цүнх баригч юмуу. Уг нь Козинод дагаж гүйдэг байсан ганц авгай. Кайлаач ээ.
Зочин 2025-03-20 103.168.34.73
Хичнээн том боллоо гээд ямар манай мэдлийн юм биш. Хүний хөрөнгийг худлаа магтан гайхаад яах ч юм билээ
Нэргүй 2025-03-20 66.181.184.70
Сагсуу Хүүк очоод хөөчихөөгүй нь яамай даа !
Нэргүй 2025-03-20 66.181.184.70
Монгол Улсын хөгжилд хамгийн их түлхэц өгч бгаа уурхай ш дээ, уул нь даанч хар РR нь дэндээд байх юмдаа !
Женкогийн хорлол дуусах цаг ч нэг ирнэ дээ !
Нэргүй 2025-03-20 202.9.40.143
Зүгээр байснаас дээр юм даа. Монгол ажилчид орчин үеийн технолгид суралцаж байгаа нь сайшаалтай. Монгол улсын хөгжилд илүү их нэмэр болох ажлыг хоёр тал хамтарч зохион байгуулах нь чухал юм.
Нэргүй 2025-03-20 66.181.184.70
Монгол Улсын жилийн төсвийн 13- 15 хувийг бүрдүүлж байгаа нь өгөөж бишүү өгөр толгой минь ээ !!!
Нэргүй 2025-03-20 202.131.234.123
харин 100 дахин бага өгөөж өгөөд байгаад л байгаа юм даа.
ИРГЭН 2025-03-20 66.181.183.164
Дэлхийд 4-т ордог байж манай улс ядуурал хөгжлөөрөө хэдэд явж байгаа билээ! маш доогуур явж байгаа гэтэл ерөнхийлөгч,ерөнхий сайд нь юундаа баярлаад хөөрөөд байгааг ойлгохгүй юм! Улсдаа ашиггүй дээрэмдүүлж байдаг ашигтай болгож чадахгүй бол тэр Рио титотойгоо зайлаад өг тэнэгүүд ээ!
зочин 2025-03-20 202.9.47.66
Монгол хүний нэр дээр хятадууд ажилладаг гэж үнэн үү??? 21-р зууны дэлхийн дээрэм Монголд хэзээнээс өгөөж өгч эхлэх вэ?
Зочин 2025-03-20 66.181.186.150
Наад луйварчдаа хөөж явуулаачээ. Авлига өгсөн нь батлагдсан. Хэлсэн ярьсандаа бдаггүй. Ашгаа хуваадаггүй хандив өгчихөөд баланс дээрээ авлагаар бүртгэдэг луйварчид ш тээ. Хөөж явуулаач луйварчдыгт
Нэргүй 2025-03-20 66.181.189.224
Цэрэг хөдөлгөж, дарж авахгүй юм бол зогсохгүй. Монголд ер нь газар нутагтаа эзэн байх хувь алга. Зүгээр л гадаадын олз болсоор сууна. Рио Тинто хаа байсан Английн компани. Английн хаанаас монголыг дарамтлах тушаалтай биз.
Нэргүй 2025-03-20 202.131.234.123
өгөөж өгөхгүй бол хэрэг алгаа. хав дарж суу.
зочин 2025-03-20 66.181.188.58
Оюутолгойн баяжмал, санхүүгийн орлого тооцоог манайх хянаж чадалгүй 2037 он баялгийн цөм оргил үе дуусч ашиглалт хүндэрч монгол ашиг хүртэж чадахгүй бол уу ккк
Зочин 2025-03-20 64.119.29.46
Монголын хамаг баялаг гадагшаа урсаад эх орон нь өрөнд ордог уурхай хэрэггүй шүү дээ
Нэргүй 2025-03-20 66.181.189.224
манай нөөцийг шавхаж байна. Баялаг болгож чадахгүй болгож байгаад зөөгөөд дууслаа. тэгэхээр баялаг гэж нэрлэх нь арай буруу байна. Байгалийн нөөцөө барах үед монголчууд зарах юмгүй өвлийн хүйтэнд хөлдөж үхэх байх.
ужуж 2025-03-20 59.153.115.24
Өгөх ёстой өгөөж нь байхгүй бол энэ уурхай томорч яадгын. Жижгээрээ байвал таарна.
Лавлаа 2025-03-20 202.126.88.172
Дүйцүүлэн тарих гэдэг нь найдваргүй байх аа Шууд100 сая мод тарьж арчлаад үлдээвэл дээрсэн
Нэргүй 2025-03-20 139.5.219.240
АНХ ТЭР ЧИГЭЭРЭЭ ШИЖИР АЛТ, ЗЭС ГЭЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАН. ГЕОЛОГИЙН ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТЭЭР 50 ХУВЬ БОЛТЛОО БАГАСААД БАЙГААД ИХ УЧИР БАЙНА.
ДЭЭЖ НЬ СОЛИГДООД БАЙНА УУ
ХУДАЛ ДҮГНЭЛТ ГАРГААД БАЙНА УУ
АТГ, ТАГНУУЛ ШАЛГААРАЙ
JA 2025-03-20 202.55.191.130
HAHAHA Chi buruu oilgoson bj bas bolno