Пёньянд 10 мянган айлын орон сууцны хороолол сүндэрлэв

Пёньянд 10 мянган айлын орон сууцны хороолол сүндэрлэв

Пёньянд 10 мянган айлын орон сууцны хороолол сүндэрлэв

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод 10 мянган айлын орон сууцны хороолол шинээр сүндэрлэн босчээ. Хвасон дүүргийн орон сууцны барилгууд нь нийслэлд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг юм. Тодруулбал, энэ нь 2021 онд зарлагдсан 50 мянган айлын орон сууцны төслийн нэг хэсэг бөгөөд олон улсаас тусгаарлагдсан авторитар дэглэмтэй улсын иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилготой.

Хойд Солонгост өндөр байшингууд байдаг боловч эдгээрийг тансаг байдлын бэлгэдэл гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тус барилгуудын тог байнга тасарч, цахилгаан шат нь ажиллахаа больдог. Энэ нь дээд давхарт амьдардаг хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулдаг. Тиймээс өндөр давхрын байруудыг залууст олгох нь элбэг байдаг.

Эдийн засгийн уналт, түүхий эдийн үнийн өсөлт, хүнсний аюулгүй байдлын байнгын хямралтай тэмцэж буй Хойд Солонгосын хувьд орон сууцны хомсдол бол томоохон сорилт. Өмнөд Солонгосын судлаачдын 2021 онд хийсэн судалгаагаар тус улс өрхийнхөө 70-80 хувийг л багтаах хэмжээний орон сууцтай нь тодорхой болжээ.

Удирдагч Ким Жон Ун өнгөрсөн амралтын өдрөөр шинэ хорооллын ажилтай танилцжээ. Ирэх сарын 15-нд тус улс удирдагч агсан Ким Ил Суны төрсөн өдрийг тэмдэглэнэ. Энэхүү баярын арга хэмжээг угтан Хвасон дүүргийн барилгын ажлын гурав дахь үе шатыг дуусгаж байна.

Нийслэл Пёньяны хувьд Зөвлөлтийн үеийн архитектураараа алдартай. Тэгвэл хотыг илүү орчин үежүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Пёньяны хурд" хэмээн сайрхаж байна. Гэвч тус улсын барилгын материалын чанар болон ажилчдын ур чадвар шинжээчдийн санааг зовоодог.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-20 139.5.219.133

манайх очиж туршлага судалмаар юм бна Монголд ядуурал бууруулах бодлого сэдэлч байхгүй улны иргэдийг олон болгох бодлоготой

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.187.95

Насаараа удирдах автозрат засаглалыг л албан ёсоор зөвшөөрнө дөө

Avatar

Зочин 2025-03-20 103.212.117.27

Хойт Сологосыг чинь ИРГЭД НЬ өлсөж үүхээж байна гээд байсан. МУНДАГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА.Бид дөрвөн уулынхаа дунд тийчлээд л…

Avatar

zochin 2025-03-20 76.130.42.82

Ali ert 2021 ond bosgoson buteen baiguulalt ni.yamar oroi medeelj baih yum

Avatar

Иргэн 2025-03-20 66.181.191.195

Монгол улсаас бусад орнууд хөгжөөд явчихлаа!!! Монгол улсад МАН-АН-Н мафиууд байгаа цагт өндийхгүй!

Avatar

зочин 2025-03-20 103.57.92.50

Ардчилагч гэх бүлэг хулгайчууд төрд гарах бүрдээ улс орныг сүйрүүлдэг,эдийн засгийг нурааж өр зээлэнд унагаж улсын данс улайлгадаг, луйвар хулгай өсч, нийгмийн өмч идэж уух нь нэмэглэж, иргэдийн амьдрал хүндэрдэг,Ерөөсөө АН монголын луйварч хулгайчидын үүр болсон үрждэг газар, Харин МАН төрд гарангуут эд нарын сүйрүүлсэн бүхнийг засч босгон , улс орноо хэвийн байдалд оруулж,боломжоороо бүтээн байгуулалт өрнүүлж байна, Үүнийг иргэд мэднэ дээ Иймээс ч 3 сонгууль дараалан МАН-д саналаа өглөө

Avatar

Нэргүй 2025-03-20 103.168.34.37

Ардчилсан намд элсч эх орон ард түмнээ луйвардаж дээрэмдсэн хулгайчуул л галзууртлаа баяжиж дээрэлхүү болсон. Бусад гь амь зуух гэж бачуурч баына

Avatar

Нэргүй 2025-03-20 202.180.219.28

30 saya ch bilyy ih hyntei tegeed tseregjsen hatuu diktaturtai uls iim byteen baiguulalt bosgohod gaihah yum alga.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.40.143

Монголчуудыг хоорондоо хэрэлдэж тэмцэлдэж байх хооронд олон орон хөгжиж урагш ахисан байна. Бид ч улс төржиж засгийн газраа татаж унагаах юм бодоцгоож байхад улс орон яаж хөгжих билээ. Хэтэрсэн эрх чөлөөтэй сахилга бат ёс зүйгүй монголчууд амархан хөгжихгүй л болов уу. Монголчууд улс төржиж дандаа сонгууль явуулж байх сонирхолтой. Яг ингэж байгаад 13-р зуунд эзэнт гүрэн нь мөхсөн түүхтэй. Түүхээсээ сургамж авахгүй.

Avatar

Нэргүй 2025-03-20 172.59.185.140

hoid solongos harin chanartai hudal baruunii medeelel n. Korea durbegchid s Korea goosoo ergeed n.korea ruu tsubaj ba az jargaltai gazar ni n.korea geed

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.113.185

гоё цэгцтэй хот харагдаж бн манай утаанбаатар яана даа .энэ улс бүх юмаа өөрсдөө хийж чаддаг мундаг улс даа

Avatar

Нэргүй 2025-03-20 45.84.107.222

Даан ч хүн амьдардаггүй тоггүй, цэвэр усгүй, бохироо шийдээгүй тамын газаршдээ хэхэ.

Avatar

W 2025-03-20 66.181.179.141

чи очиж үзсэн юм уу? ток, усгүйг яаж мэдэж байгаа юм. худал ярих хэрэггүй.

Avatar

Азгүй тахиа 2025-03-20 192.82.92.204

Пёньяныг Улаанбаатараас дээр гэж коммент шаагаад байгаа оркууд Хойд Со-д очиж ажиллаж амьдарвал яасан юм бэ, тэнд очиж юуч хийхгүй залхуурч, улс төрийн агуулгатай том том ярьж байгаад, гэмт хэрэгтэн болж амруугаа буудуулах юм болвуу хөөрхий, үгүй бол шорон нэртэй хархны үүрлүү хаяулж амьтан хооллож буян болох болох юм болвуу, азгүй тахианууд.

Avatar

Нэргүй 2025-03-20 103.168.34.47

чамайг л аваачаад ажил хийдэг залхуу хойрго чалчаагаас нь салгаад хүмүүжилчмээр юм бишүү.аягүй бол хайрт Ким энэ тэр гэчихсэн улаан коммунист болчихсон хүн тамлаад байж мэдэх юм шүү.ийм үлгэрийн баатрууд л яг тийм болдог гэж байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.87.59

ХӨГШНИЙХӨӨ ДАНС РУУ ЗАМЫН ЗАРДАЛ 3 САЯ ХИЙЧИХ БИ ЯВМАААР БАЙНА ХААН БАНК 5034585881 ШОО

Avatar

Зочин 2025-03-20 103.168.34.73

Хулгай луйвраар амьдарч дасчихсан 192.82.92.204 энэ мэт либерал ардчилагчид дэг журамтай улс орны хөгжлийг сонсохоор бүр шээс нь гоожиж, юу ч гэж худлаа туухаас буцахгүй болчихсон байдаг нь хүчтэй солиоролд орсных л доо. Манайд ийм солиорогчид уг нь цөөрч л байгаа гээд байсан худлаа юм шиг байнаа .

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-03-20 103.212.119.171

Биднээс дээр болжээ.

Avatar

И 2025-03-20 103.212.118.18

Өлсгөлөн, ядуу орон л гээд байдаг манайхаас хамаагүй дээр юм бишүү. УБ-г Пёньянтай харьцуулбал зургандээр УБ будаа !

Avatar

Нэргүй 2025-03-20 139.5.217.110

magtan muulnaa gedegiig ene setguulch yaruu todoor haruulj bna

Avatar

333 2025-03-20 66.181.179.141

oystoi tiim ee. Khamgiin khugiin zan shuu!

Avatar

Нэргүй 2025-03-20 103.168.34.47

Ийм мэдээг цаад үзэл сурталын АНУ гаас нь бэлдэж өгдөг юм шүү дээ.бас нэг пропоганда шүү дээ.

Avatar

Irgen 2025-03-20 91.86.153.163

oorsdoo uo ch hiij medsen umgui baij busdiig dord uzeh sanaatau mongol hun gej….

Avatar

зочин 2025-03-20 66.181.166.196

Нийт өрхийнхөө 70-80%-г багтаах орон сууцтай гэдэг чинь манайхаас л лав илүү юм биш үү, эсвэл монгол гэртэй дүйхүүц юм байхгүй болохоор үлдсэн нь гудамжинд гэсэн үг үү, тэгвэл ч хэцүү л юм байна

Avatar

М.кв 2025-03-20 202.9.46.71

худлаа, улаантны худал тархи угаалт. тэр их цемент арматур тэр их олон төрлийн барилгын материалыг зах зээлийн эдийн засгийн xятад гүрэн алчуур болгож өгөө юу.

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.187.35

Тог ус нь байнга тасардаг байр хэдэн мянгаараа байсан ч хэрэг алга даа. Амьдралын чанар муутай байрууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж