"Орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана" гэх зэргээр "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн болон албан хаагчдын нэрийг барьж, иргэдийг хохироох, залилах үйлдэл гарч байгаа талаар тус компаниас мэдээллээ. Тодруулбал, "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2" орон сууцны хороолол барих төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн бүртгэл, урьдчилгаа захиалга аваагүй болохыг мэдэгджээ.
"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК аливаа бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд мэдээлэл авах шаардлагатай иргэд 7288-7788 дугаарын утсаар холбогдох, ажлын байранд биеэр ирж уулзах боломжтой юм байна.
Тиймээс тус компанийн нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэрийг барьсан, иргэдээс мөнгө нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрд нь шалгуулах болно гэдгийг мэдээллээ.
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123
ИХ тэнгэрт байранд ороё. ирэх буцахад зам хааж өгч явуулаад ашигтай шүү дээ
Нэргүй 7 цагийн өмнө 188.162.254.121
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!