ХЭҮК: Хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчдэд 891 сая төгрөг олгосон

ХЭҮК: Хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчдэд 891 сая төгрөг олгосон

ХЭҮК: Хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчдэд 891 сая төгрөг олгосон

ХЭҮК-оос өнөөдөр /2025.03.20/ УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлсэн дүн шинжилгээний дүгнэлтийг танилцууллаа.


Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир:

-ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлийг жил бүр боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлдэг. Өнгөрсөн жилийн буюу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 37 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт өнөөдөр ямар байна вэ. Энэ тогтоолд есөн асуудлаар 28 арга хэмжээг тусгасан. Бид энэ удаагийн мэдээллээр найман асуудлаар 26 арга хэмжээний хэрэгжилтийг УИХ, ЗГХЭГ, Шадар сайдын харьяа төрийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон НЗДТГ-ын харьяа байгууллагаас авсан тайлан мэдээлэлд үндэслэн, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хийсэн.

Хэрэгжилтийн үнэлгээний хувьд 26 арга хэмжээнээс дөрвийнх нь үнэлгээ 100 хувь хэрэгжсэн бол есөн арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн гэж үзсэн.

Харин 10 арга хэмжээ хэрэгжүүлэх бэлтгэл ажил төдий боловсруулалтын шатанд буюу хэрэгжилт хангалтгүй байсан бол гурван арга хэмжээ огт хэрэгжээгүй байна. Нийтдээ тогтоолын хэрэгжилт 51 хувьтай буюу хангалтгүй, эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Бүрэн хэрэгжсэн дөрвөн арга хэмжээний хувьд орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, олон нийтэд нөлөөллийн ажлыг хийх заалтаар холбогдох байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн сүлжээгээр сурталчилж түгээсэн гэх мэдээлэл байна. Энэ ажлын үр дүнг үнэлж, тооцох шаардлагатай. Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийг хийж, нэгдсэн сантай болж, хяналт тавих механизмыг бий болгох, мөнгөн тэтгэмжийг санг бий болгож, тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх заалтын дагуу тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тэтгэврийн доод хэмжээг 2025 онд зургаан хувиар нэмж, 397.5 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа тэтгэмжийг 30 хувиар нэмсэн байна.

Мөн хорих ангиас суллагдахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэх заалтын дагуу эргэлт уулзалтын шинэ байр барьж, урсгал засварыг хийсэн байсан бол бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, машин, байраар хангах, хэлмэрч, хувийн туслагч авахад нь төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж, төлбөр татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох заалтаар УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү эмэгтэй улстөрч болон хөгжлийн бэрхшээлтэй улстөрчийг нэв дэвшүүлсэн нам эвсэлд тодорхой санхүүжилт өгөх хуулийн зохицуулалтаар 891 сая төгрөгийг олгохоор СЕХ-ны даргын төсвийн багцад тусгасан байна. Ер нь УИХ-ын 37 дугаар тогтоол 2024 оны тавдугаар сарын 2-нд батлагдсан. Энэ хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хүний нөөц шаардагдана. Гэхдээ тайланг нэгтгэж үзэхэд 2024 оны сүүлийн хагас жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэсэн. Мөн есөн арга хэмжээний хувьд төсөв санхүүг нь хэсэгчлэн шийдэж, хууль тогтоомжийн төслөө өргөн барьсан байсан. Тухайлбал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, зөвлөгөө мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэсэн байна. Мөн боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих төв ажиллуулах, туслах багшийн орон тоог нэмэх, цогц арга хэмжээг авах ажил үр дүнд хүрсэн бол гэр бүлийн харилцаан дахь жендерийн харилцааны байдлын талаар анхаарах шаардлагатай байна. Өсвөр насныхны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тусгай санхүүжилттэй болсон байна. Хорих ял эдэлж, суллагдсан хүмүүс нийгэмд дасан зохицоход нь туслах механизм дээр 70 хувийн ахиц гарсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх судалгааг хийх, хөрөнгө оруулалтыг хийх ажил цахим хөгжил, харилцаа холбооны яам дээр хийсэн байна. Мөн хэрэгжилт хангалтгүй байсан 10 арга хэмжээнээс дурдахад, хөрсний болон усны бохирдлыг бууруулах ажил хангалтгүй байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.115.207

Ene byambatsogtiin tursun dyy nasaaraa darga hiichih umaa

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 122.201.31.34

Гишүүн болох санаатай юм бол өөрсдөө санхүүжилтээ гаргах юм уу дэвшүүлсэн нам нь гаргана биз. Татвар төлөгчдийн мөнгөөр тоглох юм аа. Хэн нэгэн нам дагасан далдагыг гишүүн болгох гэж ажил хөдөлмөр хийдэггүй байгаа шүү. Хөгжлийн банк бэрхшээлтэй иргэдийн халамжтай барьцаагүй гэхдээ энэ бол арай даварсан асуудал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж