Израилийн арми Газын зурваст цохилт өгснөөс болж Хамастай байгуулсан гал зогсоох гэрээ нуран унаад буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар Израилийн Батлан хамгаалах хүчин Газын зурваст цэргээ байршуулаад байна. Израилийн цэргүүд Нетзарим коридорт байрласан бөгөөд Хамас барьцааны хүмүүсийг бүгдийг нь буцааж өгөх хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ.
Цэрэг байршуулсан явдлаа Израиль "хязгаарлагдмал хуурай замын ажиллагаа" гэж тодорхойлжээ. Гэвч энэ нь Нетзарим коридороор хязгаарлагдах эсэхийг хэлээгүй.
Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр олон хоног үргэлжилсэн Израилийн агаарын довтолгооны улмаас 400 гаруй палестин хүн амиа алдаад байна. Даваа болон Мягмар гаригийн агаарын цохилтуудаар Хамасын дунд, өндөр түвшний хэд хэдэн албан тушаалтан амь үрэгджээ. Тэдний дунд Хамасын засгийн газрын тэргүүн, Газын зурвас дахь хамгийн өндөр албан тушаалтан гэгддэг Эссам аль-Даалис байв. Мөн Хамас бүлэглэлийн Дотоодыг хамгаалах хүчнийг хариуцсан Дотоод хэргийн сайд Махмуд Марзук Ахмед Абу-Ватфа, Хамас бүлэглэлийн Дотоодыг хамгаалах хүчний дарга асан Бахажат Хассан Мохаммед Абу-Султан, Хамас бүлэглэлийн Хууль зүйн сайд асан Ахмед Амар Абдулла Альхата, Хамасын Онц байдлын хорооны дарга Мухаммед Аль-Жамаси, Хамасын Улс төрийн товчооны аюулгүй байдлын асуудал хариуцсан Ясер Мухаммед Харб Муса нар амиа алдсан байх магадлалтай.
"Хамас барьцааны хүмүүсийг суллаж болох байсан ч татгалзаж дайныг сонгосон" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз хэлжээ. Израиль Газын зурваст цэргээ байршуулсантай холбоотойгоор Цагаан ордон одоогоор ямар ч тайлбар өгөөгүй байна.
Зочин 2025-03-20 103.168.34.73
Жинхэнэ хядлага гэж үүнийг хэлдэг юм
Нэргүй 2025-03-20 45.84.107.222
Израйл цэргийн тусгай ажиллагаа явуулж Палестиний террористуудыг устгаж байгаа юм ойгов уу энэ нь дараа нь Палестинчуудад ч хэрэгтэй.
Нэргүй 2025-03-20 188.162.254.121
тайван байцгаа, дайн биш тусгай ажиллагаа юм гэнэ !!!!!!!!!!!
Хогийн Жүүдүүд 2025-03-20 202.131.251.130
Энэ новшын жүүдүүд барилга байгууламж, эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй байлдаад байх юм …
Нэргүй 2025-03-20 66.181.164.23
Чи бол бандаашин доторхи бөөстэйгөө ч байлдаж чадахгүй л***р, дуугай найркагаа гудараад хэвтэж бай
Нэргүй 2025-03-20 202.131.251.130
Чамайг барих гээд чиний хамаатан садан_ гэр бүлийг чинь алаад байвал чи яах уу …
Нэргүй 2025-03-20 103.57.92.12
Оросууд уу,,,