Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Монгол Улсын Хөрөнгийн биржийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-Сүүлийн үед олон нийтийн анхаарал нүүрсний экспортын хувь хэмжээ буурсан эсэх дээр төвлөрч байна. Тоо баримт аваад үзвэл өнгөрсөн оны энэ үед 10.9 сая тонн нүүрс экспортолсон байсан бол энэ жилийн хувьд энэ үзүүлэлт бага зэрэг өсч 11.3 сая тоннд хүрсэн. Хамгийн гол нь нүүрсний экспортын хувь хэмжээнд биш нүүрсний үнэ унасанд асуудлын гол нь байгаа юм. Үнэ буурчихаар тоо хэмжээ нь өссөн ч орж ирж байгаа ам.долларын хэмжээ нь буурчихаад байна. Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх талаар өнөөдөр хариулт өгөх хүн алга. Тэгэхдээ БНХАУ-ын Үндэсний конгресс нь хуралдаж тодорхой хэмжээний бүтээн байгуулалтууд хийхээ саяхан зарлалаа. Түүнийг дагаад ган, арматур, цементийн хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Энэ хэрээр Монгол Улсаас авах нүүрсний хэрэгцээ нэмэгдэж, тэр хэрээр үнэ эргээд өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Улирлын чанартайгаар бүтээн байгуулалтын эрчим өвлийн улиралд багасдаг. Оны эхний үзүүлэлтүүдийг аваад үзвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нүүрсний 2 их наяд төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 630-640 тэрбум төгрөгийн арилжаа Хөрөнгийн биржээр хийгдсэн байна. Үүнээс үзэхэд ойролцоогоор нүүрсний арилжааны идэвхи гурав дахин буурсан гэж дүгнэж болохоор байна.
-Монгол Улсын Хөрөнгийн бирж олон улсын хөрөнгийн биржүүдийн ижил тогтолцоогоор ажиллаж чадаж байна уу. Хөрөнгийн бирж дээр оролцогч талуудын өрсөлдөөн дээр суурилж үнэ тогтож чадаж байна уу?
-Уул уурхайн биржийн тухай хуулийг уул уурхайн салбарыг дагасан хулгайг таслан зогсоох зорилготой анх баталсан. Тийм учраас дээрх хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засагт дэвшил авч ирсэн чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Өмнө нь төрийн өмчит компанийн захирлууд гарын үсгээрээ маш их хэмжээний мөнгө завших боломжтой байсан. Нүүрсээ ам нөхцөлөөр зарах нэрээр гарын үсгээрээ хүссэн үнийн дүнгээрээ зардаг байсан. Тэгвэл Биржийн тухай хуультай болсноор дээрх байдал бүрэн өөрчлөгдсөн. Төрийн өмчит компаниудын зарж байгаа нүүрс бүгд биржээр арилжаалагддаг болсноор худалдан авалт ил тод, нээлттэй болсон, нүүрсний үнэ өссөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд биржээр 40 гаруй сая тонн нүүрс худалдсан байна. Үүний үр дүнд хүүхэд бүрд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг жилийн турш өгөх хэмжээний мөнгийг нүүрсээ биржээр худалдсанаар бүрдүүлж чадсан. Анх биржээр нүүрс худалдах үнэ 72 ам.доллар байсан бол энэ үнийн дүнгээсээ өсөлттэй зарагдсан. Дотоодын эсвэл гадаадын аж ахуйн нэгж авч байгаагаас үл шалтгаалж биржийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Энэ зарчмаасаа бид ухарч болохгүй.
-Өнөөдөр биржээр зарж байгаа нүүрсний үнэ хэд байна вэ. Нүүрсний үнэ унаснаас биржээр нүүрс худалдан авах сонирхол улам буурсан гэх асуудал яригдсаар удлаа ?
-Худалдан авагч талд ямар асуудал үүсээд байна вэ гэхээр өнөөдөр худалдан авсан үнээрээ дараагийн 6-9 сарын турш зарахаар нөгөө талд үнэ нь уначихаад байгаа юм. Тиймээс сүүлийн нэг жилийн хугацаанд нүүрсний үнэ хамгийн өндөр байх үед нүүрс худалдан авсан худалдан авагчид өнөөдөр ч энэ үнээрээ худалдан авах болчихоод байгаа. Гэтэл бодит байдал дээр тухайн үеийн нүүрсний үнэ өнөөдөр 44 хувиар буучихаад байна. Тиймээс энэ тогтолцоогоо өөрчилж олон улсын зарчим руу дөхүүлж, зах зээл дээр үнэ өсөлттэй байвал өсгөж, буурвал дагаад буулгадаг болгох санал хүсэлт тавьж байна. Монгол Улсын хувьд нүүрсний үнэ буучихсан байгаа энэ үед үнээ буулгачихаар эргээд өссөн тохиолдолд тухайн ашгаас хүртэж чадахгүй болох эрсдэл бий. Тиймээс хоёр тал харилцан ашигтай байх буюу үнэ өсөхөөр өсгөж, буурвал буулгадаг байх өөрчлөлт оруулахаар бүх яам болоод холбогдох байгууллагуудад танилцуулж биржээр нүүрс худалдах журамдаа тодорхой өөрчлөлт орууллаа.
-УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр хуулиас давсан журам олон байгаа талаар онцолсон. Биржийн тухай хуульд тодорхой хугацааны дараа өөрчлөлт оруулах нь тодорхой болж байна. Хуульд өөрчлөлт орох хүртэл хуулиас давсан журам дахин нэгээр нэмэгдэж байгаа юм биш биз дээ?
-Уг журмыг боловсруулахдаа холбогдох байгууллагуудаас санал авсан. Хуульчдаас санал авсан. Уул уурхайн биржийн тухай хууль дээр гэрээний үнийг биржийн зарласан үнээр тогтоно гэж заасан. Эхний ээлжинд хугацаа алдахгүйгээр хуульд өөрчлөлт орох хүртэл дээрх зохицуулалтаар биржийн арилжаагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Дуудлага худалдаагаар худалдаа явах тусмаа Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ өснө. Цагаан дээр хараар индексжүүлсэн байдлаар нүүрсээ худалдан борлуулж болох талаар хууьд өөрчлөлт оруулах тал дээр саналаа хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны гуравдугаар сарын18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах журмуудад өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Үүнд: "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам" "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”-ыг 2026 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн. Мөн "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам" "Нүүрсний форвард гэрээг дахин арилжаалах журам”-уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.
-Биржийн арилжаанд оролцогч талуудыг сектороор нь ангилж авч үзсэн тооцоо судалгаа бий юү. Хэд нь БНХАУ-ын төрийн өмчит компани, хэд нь хувийн компани байна вэ?
-Хөрөнгийн бирж дээр одоогийн байдлаар 440 гаруй худалдан авагч бүртгэлтэй байна. Нүүрс, зэс, төмрийн хүдэр худалдан авч байна. Зарим нь 2-3 төрлийн бүтээгдэхүүн ч худалдан авч байна. Хэд нь нүүрс, зэс, төмрийн хүдэр авч байна гэдэг тооцоо судалгааг гаргаж болно. Яг одоогоор хэд нь төрийнх, хэд нь хувийн компани байна гэдгийг тооцож гаргасан зүйл байхгүй. Хамгийн гол нь өнөөдөр байгуулагдсан компани байсан ч биржээр ороод түүхий эд худалдан авах боломж нь нээлттэй байгаа. Заавал төрийн өмчийн эсвэл хувийн өмчийн компанид худалдан борлуулах зүйл заалт байхгүй. Орж ирсэн компаниудаас хэн нь хамгийн өндөр үнээр бараа бүтээгдэхүүн авах боломжтой байна тэр тал нь авах боломжтой.
-Сүүлийн гурван сарын нөхцөл байдлыг аваад үзвэл Хөрөнгийн биржээр нүүрсээс гадна өөр ямар төрлийн бүтээгдэхүүн зарав. Зэсээ биржээр худалдаж чадахгүй байгаа асуудал сонсогдсон?
-Зэсийн тухайд өмнө нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу урт хугацаагаар байгуулсан гэрээгээ цуцлаад шууд биржээр худалдаалах нь асуудалтай. Тиймээс урт хугацаагаар байгуулсан гэрээгээ дуусгаад үе шаттайгаар биржийн арилжаа руу орж ирэх асуудал байсан. 2025 он гарснаас хойш цагаан сарын өмнө 5000 тонн зэс биржээр зарагдсан. Энэ онд 60 мянган тонн зэс биржээр зарах төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөгөө биелүүлчих байх гэсэн хүлээлттэй байна. Хоёрдугаарт, төмрийн хүдрийн хувьд эхний хоёр сарын байдлаар 1.9 сая тонн төмрийн хүдэр биржээр худалдан борлууллаа. Энэ жил нэмээд 1 сая тонныг зарах хүлээлттэй байна. Биржээр зарсан гэхээр шууд хил гаргаад өгчихсөн гэж харж болохгүй. Эхний хоёр сарын байдлаар биржээр зарсан ч хүргэж өгөх цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Харин орж ирэх мөнгөө түрүүлж оруулж ирэх боломж бүрдсэн.
-Нүүрсний үнэ буурсан ч бусад түүхий эдийн экспортын хувь хэмжээг нэмэгдүүлж төсвийн алдагдлаа нөхөх тухай асуудал яригдаж байна. Энэ хэр бодит тооцоолол бол?
-Нэг л зүйлийг тодорхой хэлье. Биржээс болоод ямар нэгэн арилжаа унасан зүйл байхгүй. Бирж арилжаагаа маш сайн зохион байгуулж байгаа. Гацаагүй, найдвартай. Дээр нь нэмж хэлэхэд манайхаар борлуулах санал тавьсан бүтээгдэхүүн бүрийг худалдаж байгаа. Нөгөө талаас нийлүүлэгчийнхээ эрх ашгийг ч хангаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компани байна уу, "Энержи Ресурс" байна уу хамаагүй, санал өгсөн үнийн дүнгээр нь дуудлага худалдаагаа зохион байгуулдаг. Бүх талуудад ямар ч хүнд суртал үзүүлэхгүй арилжаагаа зохион байгуулж ажиллаж байна.
Нэргүй 1 минутын өмнө 59.153.113.176
Мангар малнууд Хятад чинь төлөвлөгөөт зах зээлтэй коммунист орон тэдэнд тухайн цаг үеийн үнэээр л авах сонирхолтой Монголчууд биржээр зараад 2 сарын дараа хил гаргахаар яахав малнуудаа Цаг хугацаа мөнгө болсон орчин үеээ ойлгохгүй коммунистуудаа
Зочин 3 цагийн өмнө 139.5.219.179
Нэмэгдүүлээч тэгээд
Xaxa 3 цагийн өмнө 120.22.4.236
Bas neg harvard хаха
ьө 4 цагийн өмнө 202.126.89.114
ямар ч ажил хийхгүй зовж олсон таван төгрөгөөс татвар авдаг л***р.
Irgen 6 цагийн өмнө 113.23.123.62
nuurs awhaa zogsoowol ene uls yah yum bol nuguu ediin zasgiig solongoruulana geed baisan yasan ugaasaa udurdaj baigaa uhaantai gainuudiin balag shuu dee
Birj 7 цагийн өмнө 202.9.46.71
биржээ ч хат, ийм зах зээл, ийм эдийн засаг. чааваас даа
БИД ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ БАЙНАДАА 8 цагийн өмнө 202.70.38.210
БИД ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ БАЙНАДАА ЖЕНКО н**ш ТӨМӨР ЗАМ ХОРЛООГҮЙ БАЙСАН БОЛ ЯДАЖ АРАЙ ӨӨР ТҮВШИНД БАЙХ БАЙЛАА ОДОО ЯАХАВДЭЭ ЭРГҮҮ БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙГ ШҮТЭЭГҮЙ СУРЛАГАТАЙ УЛСАД ДУРГҮЙ УЛС БИД ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ БАЙХААС ЯАХАВ
Birj 7 цагийн өмнө 202.9.46.71
тэгсэн бол хулгай хийж бүр даварцан их идэж уугаад ахиухан баас болчихоод л байж байхгүй өөр яаж гялайлгаж байлаа. харин ч одоо жинхэн хөрсөн дээрээ бууцгааж алтан загасны эмгэн шиг ямбий амбаар, яажгий тэвштэйгээ үлдлээ. одоо жаал ухаа орог.
Нэргүй 8 цагийн өмнө 188.162.254.121
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!
Дутууг гүйцээгч 9 цагийн өмнө 66.181.186.115
Манай эдийн засагч нар макро түвшинд анализ хийж чаддаг баймаар юм аа. Аль улс аливаа оны эхний буюу санхүүгийн тайлангийн үечлэлийг өнгөрөөх буюу 4,-р сарын 1-нээс хойш маржинг тайлж унших чадвартай баймаар байна. Жирэмсэн эмийн шээх газрын дайны сэтгээд байгаагаа болих хэрэгтэй. Энэ эдийн засагчийг энэ тал дээр ихээхэн дутагдалтай гэдэг нь ярьсан хэлсэнээс нь харагддаг шүү. Үгүй ядахнаа FOREX -ийг унших чадвартай баймаар байна. Яривал ч их юм байна дөө. Эдний толгой хүрэхгүй байх дөө
Зочин 9 цагийн өмнө 103.145.234.48
Энэтхэг улс Монголоос нүүрс авах тухай ярьж байсан нь юу болов?
Нэргүй 9 цагийн өмнө 59.153.115.179
hugiin nonsh. uzel bodloo hudaldsan hugiin gar
сдө 10 цагийн өмнө 122.201.31.16
Оюун Эрдэнийн гар хөл сайн ажиллаж чадахгүй байгаа биз дээ эзэн нь адил 5 жил улсаа нурааж байна зарц нь бас ялгаагүй биз
АЛТАА 11 цагийн өмнө 66.181.190.43
Монголын хөрөнгийн биржийн ТУЗ маш муу ажиллаж байна. Удаан, мэдрэмжгүй, хувьцаагаа үнэ цэнэтэй байлгах бодлого байхгүй, өмнөх захирал чинь 37 тэрбумын цэвэр ашигтай, хувьцааны ханш тогтвортой хүлээлгэж өгсөн шүү, эрчимтэй, хурдтай ажилламаар байна.
Даваа 11 цагийн өмнө 66.181.190.43
Өмнөх захирлын чинь үед бирж мундаг сайн ажиллаж байсан даа, өөрөө ирээд доошоо татлаа, биржийн хувьцааны ханш доошиллоо, ашиг багасч байна. хувьцааны ханшаа хамгаалах бодлого ч алга, халааслах хэрэгтэй шүү дээ, ТУЗ маш муу байна.
Нэргүй 11 цагийн өмнө 202.131.227.204
Өмнөх захирал нээрээ гоё шоуддаг, сайн архи даадаг залуу байсан даа. Бусдаар бол мэдэхгүй
хцасд 11 цагийн өмнө 122.201.31.16
чи л ажлаа хийж чадахгүй байна даа