
Монгол Улс 44 жилийн өмнө ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол өнөөдөр хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх вэ, түүнийг аль улстай хамтран нисгэх вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэхүү асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов.

Үүний зэрэгцээ, тэрбээр, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. 10 гаруй жилийн туршид яригдаж буй энэхүү ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой. Мөн манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байна.
Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал нь эдийн засгийн шинэ бүтэц болж, урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо.

Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал гэдгийг Сайд Ц.Баатархүү онцолсон юм.

Ж.Гүррагчаа нь сансарт ниссэнээр Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорч байв. Харин Монгол Улс өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Мөн сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмжийг нислэгийн явцад бүтээсэн 20 дахь орон болсон.
Тухайн үед нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байв.
Тус нислэгээр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газарзүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.
Нэргүй 8 минутын өмнө 122.201.31.29
Юун сансарын нисгэгч, харин ганц нэг хиымнл дагуул хийж тандалт хийвэл барав. Балай юм бүү бод!
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.109.175
Хөгжмийн зохиолч Билэгжаргал ид насандаа өөд болсон.Түүний эхнэрийг энэ Сайнцог гэгч эргүүлж, ийш тийшээ авч зугатаж байжээ.Гэр бүл салаагүй байхад ньшүүдээ.Эхнэрээс нь 10 шахам ах, 5 хүүхэдтэй мөртлөө гэр бүл салгаж заваарсан гэдэг.Үхэн хатан гүйсээр байгаад салгаад суучихсан. Сайхан хүүхэн жаргадаггүй гэгчээр дуучин авгай халзан өвгөнтэй жаргана гэж байхгүй л дээ. Билэгжаргалын найз нар, урлагийнхан энэ өвгөнийг үзэн яддаг гэсэн.
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.109.175
Бас тэгээд Сайнцог гэгч өвгөн баруун аймнийн гаралтай мөртлөө буриад болж жүжиглэдэг юм байна. Гарал үүслээсэ ичнэ гэдэг муухай зан шүү. Манай завханыхан бол бахархдаг.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.161.50
Эхлээд өмхий утаа модон жорлон ядуурлаасаа салчаад дараа нь сансар мансар гэээрээ муусайн шимэгч хорхойнуудаа!
Зочин 6 цагийн өмнө 64.119.29.46
За жинхэнэ нэсгэгч нь Ганзориг гэж хүн бсан шүүтдээ яагаад нэр нь дурсагдахгүй юун сайнцог вэ манайхан нэг иймэрхүү л хүмүүс дээ
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.70
Нам орбитод Старлинктай төстэй хиймэл дагуул хөөргөж бусад орнуудтай хамтран ашиглах хэрэгтэй шүү ! Тэхгүй бол хэт хол хоцрогдох гээд байнаа !!!
нэртэй 6 цагийн өмнө 122.201.31.64
нам орбитод хүн нисдэг юм бол уу?? тэр хавьд холбооны станцууд бдаг бх
зочин 6 цагийн өмнө 66.181.160.102
Хүний онгоцонд суугаад би ч нисэж чаднаа
Нэргүй 2 цагийн өмнө 2.217.73.55
онгоц бол нийтийн унаа сансарт ямар юмаар нисдэгийг ч мэдэхгүй хэвтэж бас би чадна гэчих жээ !!! ха ха. галзуу хулгана гээд хүүхдийн тоглоом дээр суугаад үхэх шахдаг байж бууны сум шиг хурдан пуужин дотор орж суугаад архиа уугаад л хүн муулаад л явчих ухааны юм бодох юм
сансарын 7 цагийн өмнө 122.201.31.64
хөлөгт суугаад нисэж бгаа САРМАГЧИН байх нь чухал уу? аль эсвэл сансарт дүйлэх хөлгийг нь бүтээж чадаж бгаа эрдэм мэдлэг нь чухал уу?
Нэргүй 7 цагийн өмнө 202.131.234.123
одоо яах юм бэ. зүгээр байлга.