ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 62 тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 62 тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 62 тохиолдол бүртгэгдэв
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны гуравдугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Булган аймгаас мэдээлсэн улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол лабораториор батлагдсан байна. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй нэг, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй гурван тохиолдол тус тус мэдээлж тандалт судалгаа, шинжилгээ хийж байгаа аж.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд есөн сартай болон хоёр настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг зөвлөлөө.
Мөн ХӨСҮТ-ийн дэмжлэгт хяналтын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тухайн аймагт улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт хамгийх бага хувьтай байгаа аж. Удахгүй болох Наурызын баяраар тус өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байгааг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.226

Дотужр буглж идсн бузр тахлууд.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.226

х***а манж уих зг үтр түргн устга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж