“News” агентлагийн тусгай сурвалжлагч Б.Батболд Их Британиас мэдээлж байна.
Төрийн гурван өндөрлөг анхны айлчлалаа хаанаас эхлүүлэх нь улс төрийн хувьд чухал асуудал байдаг. 126 гишүүнтэй шинэ парламентын анхны спикер Д.Амарбаясгалан анхны айлчлалаа хөрш орон болох Хятадаас эхлүүлсэн бол хоёр дахь айлчлалаа гуравдагч орон буюу Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийж байна. УИХ-ын даргын түвшинд хийж буй анхны энэхүү айлчлалд хоёр улс онцгой анхаарлаа хандуулж буйг тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамныхан сонирхуулав.
Монгол-Их Британи хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод 62 жил болж байна. Хоёр улсын харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсийн төлөө нэлээд идэвхжсэн, Монголын ардчилал, парламентын засаглалыг Их Британи улс эхнээсээ дэмжиж ирсэн байдаг. Их Британи улс 1991 онд болсон “Их долоо”-гийн уулзалтаар ардчиллын замаар алхах сонголтыг хийсэн Монголын дэмжиж, хамтран ажиллахыг бусад G-6-д уриалсан тухай хоёр улсын харилцааны түүхэнд онцлон бичжээ.
Монголын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор 1996 онд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкинд манай улсад айлчилж байсан бол Монголоос Ерөнхий сайдын хувиар 2007 онд Н.Энхбаяр, 2017 онд Ч.Сайханбилэг нар тус улсад айлчлал хийж байжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийж буй анхны айлчлалыг УИХ-ын цөөнгүй гишүүн дагалдаж яваа юм. Тус улсад Монголын 6000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Үүнээс 5000 мянга нь тус улсад суралцдаг юм байна.
Монголын цагаар 2025 оны гуравдугаар сарын 19-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийсэн юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британийн технологийн компаниудад ажиллаж буй монгол залуустай уулзаж, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй тэдний туршлага, мэдлэг улс орны хөгжлийг түүчээлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Монгол Улс үндэсний хиймэл дагуулыг бүтээх, технологийн хөгжилд хөрөнгө оруулахад багагүй анхаарч буй юм.
Их Британи нь Монголын худалдааны 10 гол түншийн нэг. Тус улсаас Монгол оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ /өнгөрсөн 2024 оны байдлаар/ 700 сая орчим ам.долларт хүрсэн байна. Харин гадаад худалдаа 70 орчим сая ам.доллараар хэмжигдэж байна. Их Британитай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа өргөжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг цаашид хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг аж.
Лондон нь дэлхийн хамгийн супер метроны системтэй хотын нэг. 1863 онд анхны метроны сүлжээгээ барьсан байдаг. Өдөрт дөрвөн сая хүн Лондоны метрогоор үйлчлүүлдэг гэсэн албан бус статистик уншсан.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Их Британийн Сангийн яамнаас Монголын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болсон тухай өнгөрсөн оны намар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. Мөн Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан Cross Rail Int. -тай Улаанбаатар метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бий.
Нэргүй 2025-03-20 103.10.20.218
Хоцрогдсон метроны систем хэнд хэрэгтэй юм, Англи range rover гэж амархан эвдэрдэг сэг, янз нь баахан хахууль цавчаа хийх боломж өгч л дээ, японтой хамтраач
Нэргүй 2025-03-20 66.181.186.213
Монголчууд өарсдийгөө ялаа гэдгээ ойлгов уу?
Нэргүй 2025-03-20 103.10.20.218
Хятад оросын т****г дээр суусан ялаа за юу какака
y; 2025-03-20 50.147.160.114
ylcuin xamgaaltad
- ts abgaid, ydaad bxntvk###; 2025-03-20 50.147.160.114
manaixan irj bolxgyi, every ptailbargyi;
Нэргүй 2025-03-20 202.9.47.18
Мөхөж буй хөгшин европоос Ард минералын хулгайч ХОГ гуйгаад явж байх ч гэж дээ.
И 2025-03-20 103.212.118.18
Манай томчууд Оростой муудаж шатахуунаа хаалгамаар байгаам байхдаа. Яг улс төр, олон улсын эгзэгтэй үёд Англи, Польш руу яваад ! ОюунЭрдэнэ одоо Франц руу яв !
Нэргүй 2025-03-20 172.91.182.247
Ямар ч ач холбогдол,үр дүнгүй зугаалга. Төсвийн мөнгөөр доншуучлах юм даа. Ямар олон өлөн, юм үзээгүй шаарнууд вэ. 11 гишүүн яваад байхдаа яадгийн. Төсвийн мөнгийг эргүүлж төлүүлээч
Birj 2025-03-20 202.9.46.71
санаа нь зөв. гэхдээ лондонгийн бирж дээр ipo хийж паунд татах мөн ч хол байна даа
21 2025-03-20 202.126.91.72
BRITIAN RUUGAA ZAILGAA BIDEND TA NAR HEREGGUI MONGOLIIG MONGOL L UUD TATNA BUSDUUD BIDNIIG ZUGER L UNAGAH BOLNO
Нэргүй 2025-03-20 202.9.40.226
Тийм болхоор юм ярих гэж бга бол жинхнэ эзнн болх нүүдэлчдын ураг удам дөрөвүүдтэй өөрсдтэйн яриа.
Нэргүй 2025-03-20 202.9.40.226
Хулгайд алсн юм худалдж авбал буцаах болдгийн шдэ.
Нэргүй 2025-03-20 66.181.184.70
Эртний төр, түүхийн их уламжлалтай, баялаг туршлагтай Англи оронтой түншлээд метро бариулаад авбал нь тун зөв юм болно доо !
Нэргүй 2025-03-20 103.10.20.218
Английн технологи хоцрогдсоон хө, япон эсвэл хятадтай хамтарсан нь дээр
Нэргүй 2025-03-20 139.5.217.184
өөрсдийгөө яаая гэж байгаа газар очоод гуйлга гуйгаад байх юм аа
Нэргүй 2025-03-20 103.57.94.252
Англи яаж ядраад байна. Сайхан баримттайгаар халаач оркоо
Нэргүй 2025-03-20 139.5.217.184
өөрөө мэдээ уншаа, дор хаяж нэг хэлээр юм болоод уншчих. тэр улсынх нь төсөв, инфляц, ажилгүйдлийг олоод уншчих.