Истанбул хотын дарга Экрем Имамоглуг Туркийн эрх баригчид терроризм болон авлигын хэрэгтэй холбогдсон гэх үндэслэлээр Лхагва гаригт саатуулсан. Экрем Имамоглу нь Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Иргэний бүгд найрамдах ардын намаас хүсэлтээ өгөөд буй бөгөөд түүнийг Режеп Тайип Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдэг. Гэвч прокурорууд түүнийг гэмт хэргийн байгууллагын толгойлогч байх магадлалтай сэжигтэн гэж нэрлэж байна.
Ийнхүү Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгчийг баривчилснаас болж Турк улсад эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Истанбулын гудамж талбай, их сургуулийн хотхон, метроны буудлуудыг дүүргэн жагссан иргэд засгийн газрын эсрэг уриа лоозон барьжээ. Тэд "Дарангуйлаг Эрдоган. Имамоглу чи ганцаараа биш" зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байна.
Мөрдөн байцаалтын хүрээнд цагдаа нар улстөрч, сэтгүүлч, бизнесмен зэрэг 100 хүнийг баривчлав. Мөн Истанбул хотын захирагчийн алба нийслэл хотод дөрөв хоногийн хязгаарлалт тогтоожээ. Хязгаарлалт тогтоосон тул олон нийтээр цугларах хориотой боловч сөрөг хүчний удирдагчид иргэдийг дуу хоолойгоо өргөхийг уриалав. Иймд орон даяар эсэргүүцлийн жагсаал нэмэгдсээр байна.
Турк улс дарангуйлал руу шилжлээ гэж иргэд дургүйцэж байна. Мөн удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг уриаллаа.
Жагсаалын үеэр иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Цагдаа нар цугласан олныг тараахын тулд чинжүүтэй шүршигч цацсан байна. Мөн Лхагва гаригаас эхлэн туркүүд "X", "YouTube", "Instagram", "TikTok" зэрэг платформд нэвтрэх боломжгүй болжээ.
Экрем Имамоглу цахим хаягаараа "Ард түмний хүсэл зоригийг хааж болохгүй. Туркийн ард түмэн болон ардчилал, шударга ёсыг эрхэмлэдэг бүх хүний төлөө шийдэмгий байхаа амлаж байна. Миний эсрэг гаргаж буй худал хуурмаг, хуйвалдаан, урхи занга бүхэнд Туркийн ард түмэн хариу өгөх болно" гэжээ.
Энэхүү баривчилгааг Экрем Имамоглугийн Иргэний бүгд найрамдах ардын нам "Дараагийн ерөнхийлөгчийн эсрэг хийсэн төрийн эргэлт" гэж нэрлэжээ.
Экрем Имамоглу нь Истанбул хотын захирагчаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нэгэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа ирэх Ням гаригт болно. Гэвч үүнээс хэдхэн хоногийн өмнө Имамоглуг баривчилсны зэрэгцээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр Истанбулын их сургуулийн эрдмийн зэргийг нь хүчингүй болгожээ. Хэрвээ энэ шийдвэр хэвээр үлдвэл Имамоглу нэр дэвших боломжгүй болно. Учир нь Туркийн Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн албан тушаал хаших хүн заавал дээд боловсролтой байх ёстой.
Баривчилгааг Европын холбоо, Франц, Германы албаныхан мөн буруушаажээ.
Улс төрийн тодорхойгүй байдлаас болж турк лирийн ам.доллартай харьцах ханш ч мөн богино хугацаанд унаад байна.
Нэргүй 3 цагийн өмнө 204.239.251.4
Дарангуйлагч нар хаана ч адилхан , яг үнэндээ Монгол бол дүр исгэсэн ардчилалтай, үндсэндээ 1 намын тогтолцоотой УЛС болоод удаж байгаа шүү дээ, сүүлдээ бүр сөрөг хүчингүй болгож туйлдсан АН ыг кармаалж өгөөш өгч Монголын ардчилалыг зөөлөн аргаар залгиж байна,
Гус 4 цагийн өмнө 202.9.46.71
зөв, муу дарангуйлагчийг буудаж алаад хөлнөөс нь төмөр утсаар чирч талбай дээрээ аваачид дээр нь бааж шээгээд бензин асгаж шатаа, яг каддафи шиг
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.114.190
муур багш нарын нийтлэг арга, манайд ч болдог