УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган энэ долоо хоногийн Даваа гаригт эхэлсэн. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясалан хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ бүрэлдэхүүн баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг батлаад ердөө зургаан сар болж байна. Улстөржилт, намчирхал, талцал хуваагдал гэхээс илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэр гаргах нь түүхэн үүрэг байна. Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай цаг үе ирснийг онцлон тэмдэглэсэн. Тэгвэл долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт хуралддаг товтой УИХ-ын ээлжит чуулган энэ долоо хоногт хуралдах тов тогтоогүй байна. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилж байгаа юм. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит чуулган товлолт хуваарийн дагуу хуралдах бололтой.
3,576.26















































