“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”

“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”

“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”

Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран 30-85 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдсэн бол дулааны үнийг 2025 оны тавдугаар сард нэмэгдүүлэхээ мэдэгдээд байсан. Харин олон нийтийн зүгээс үнэ нэмэх шийдвэрт эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Улмаар өнгөрсөн долоо хоногийн /2025.03.12/ Засгийн газрын хуралдаанаас дулааны үнэ нэмэхийг түр хугацаанд хойшлуулсан гэдгийг мэдэгдээд байгаа. Тэгвэл тарифын шинэчлэлт хийгээгүйгээс тус салбарт ямар алдагдал үүсэх талаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө.

ХЭРЭВ 118 ТЭРБУМ ТАТААСААР ОЛГОГДОХГҮЙ БОЛ ЭХ ҮҮСВЭРИЙН ДУТАГДАЛД ОРНО

Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

-Мэдээж өртөгтэй хөрөнгө байгаагаас болоод эрчим хүчний салбар тодорхой хэмжээнд хөрөнгийн дутагдалд орно. Орж байгаа дутагдлаа өр, зээлээр санхүүжүүлэх, эсвэл татвар, нийгмийн даатгалын өр үүсгэж явах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Дулааны эрчим хүчний тарифын хувьд 118 тэрбум төгрөгийн дутагдалд орох тооцоо гарсан. Хэрэв энэ дүн татаасаар олгогдохгүй бол эх үүсвэрийн дутагдалд орох, салбарын нөхцөл байдал хүндрэх, өр үүсээд явах эрсдэл тулгарна.

ТӨЛӨВЛӨСӨН ЗАРДЛАА БУУРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ҮҮССЭН

ЭХЗХ-ны үнэ тарифын газрын дарга Б.ЭРДЭНЭБУЛГАН:

-Өмнө нь бол алдагдлыг өрөөр санхүүжүүлж явж байсан. Мөн хийх ёстой засвар үйлчилгээг хойшлуулах, ажлын эзлэхүүнүүдийг багасгах байдлаар ажиллаж ирсэн. Тэгэхээр ажлын эзлэхүүнийг багасгах, засвар шинэчлэлтийг багасгана гэдэг ямар үр дагавартай вэ гэхээр хуучирсан, насжилт өндөртэй тоног төхөөрөмжүүдээс шалтгаалсан гэнэтийн аваар, саатал гарах эрсдэлийг нэмж байгаа юм. Орлогын бууралттай холбоотойгоор тодорхой хэмжээний алдагдлыг салбар үүрээд явна. Мөн зардлаа төлөвлөснөөс бууруулах хэрэгцээ шаардлага үүсч байна.

Зардал бууруулна гэдэг бид засвар үйлчилгээний зардлаас гадна урт хугацаатай зээлийн төлбөрүүдийг графикаас хоцорч төлөх арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-20 202.126.90.125

Манай улс шиг хүйтэн оронд дулаанаар хангагдах нь маш чухал бөгөөд дулааны үнэ өртөгтэйгээ уялдаж байж дулааны найдвартай эх үүсвэртэй байна.

Avatar

Зочин 2025-03-20 202.126.90.125

Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй байхын тулд үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын төсвийн дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний эрчим хүчний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Эрчим хүчний асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.46.251

2021,2023 онуудад усны vнийг нэмсжн золбин хулгайчууд хулгайлсан менгеерее дулаанаа телее хол очиж хуцаарай

Avatar

Иргэн 2025-03-20 66.181.188.169

Монгол улс нүүрсээр баян. Нүүрс бол ард түмний өмч. Япон гэхэд нүүрсгүй тул нүүрсээ австралиас худалдаж аваад цахилгаанаа үйлдвэрлэж байна. Цахилгааныг ард түмэнд хямдаар нийлүүлэх туса⁹м хөгжинө. Үнэ нь нэмэгдэх тусам үүний цаана гадныхантай нийлж луйвараар баяжигсад хожино. Нар салхины станцаар баяжсагсад хэрээс хэтэрлээ..

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.115.107

авахаа ягштал тооцоод байхаас. цаан нь хэдэн айл хэдэн хүүхэд. холлгүй хонж байгаа бол гэж. бодож үзсэн. хүн бгаа болов уу. ядарсан ард иргэдээ яаж бгаа бол гэж эргэж хардаг хотын дарга бна уу нүдэн улаагаад дайраад байхаас өөр юм байхгүйхэцүү шунал юмаа даа

Avatar

Нэргүй 2025-03-20 45.117.35.2

МАН ЧИНЬ ЯСАН ЗАМ ЦУСАН МӨРТЭЙ ЯРГАЛАХААС ӨӨР ШИДГҮЙ

Avatar

Нэргүй 2025-03-20 139.5.216.53

Энэ удаа цахилгаан дулаан хэрэглээны цэвэр ус, халуун ус ны үнийг нэмэх ээс өөр аргагүй ээ, сүүлийн 5,6 жилд огт хөдөлгөөгүй, энэ салбар дампуурлын ирмэг дээр байгаа??

Avatar

Нэргүйд 2025-03-20 202.9.46.205

манай станцууд эрчим хүч дулаанаа цуг гаргаж авах тeхнологитой тиймээс хэдэн сарын өмнө огцом нэмсэн эрчим хүчний үнэнээсээ ус дулаан руугаа шилжүүлж тэнцвэржүүлэх бүрэн боломжтой

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.40.105

Энэ олон сая доллор их наядаар нь хулгаа хиидэг нам дагасан өлөн авилгач хулгаачуудад юу юм бэ

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.186.213

Дулааны үнэ нэмсэн ч яахав. Гэр хорооллынхон зовж зүдэрч байхад, орон сууцныхан илүү мөнгө төлөх ёстой.

Avatar

Нэргүй 2025-03-20 122.201.23.84

Нэг хүүхэн уйлаад л болиулчихдаг мега төсөл ч гэж юу бхав дээ

Avatar

Zugeeree . 2025-03-20 66.181.176.172

44 ikh nayad nuursnii mongoo toodogui ard tumend naad aldagdal chine uy ch bish ee .

Avatar

М.кв 2025-03-20 202.9.46.71

үнэ нэм, аж ахуйн тооцоонд шилжилгүй 35 жил яваад эрчим хүчний салбар амьсгал хурааж хоногийн тоо нь аль ээ дээр гүйцсэн шдээ. зүгээр жил жилд мэдэгдэхгүй бага багаар нэмж явах ёстой байсым даа. одоо шууд 100 хувь палхийтэл нэмээд ирэхлээр юмны үнэ дахиад нэг нуга щаана даа

Avatar

Нэргүй 2025-03-20 202.21.100.210

Судалгаа шинжилгээ сайн хийж нөөц төлөвлөгөөтэй ажиллаж баймаар юм. ЗГ шийдвэр гаргаад маргааш нь өөрчлөөд байдаг ийм улс орныг би лав олж харсангүй. Улс орон ард иргэдээрээ үнэн наадаж байна доо. Африкт ч ийм хувирсан шийдвэр гаргахгүй л болов уу. Эдийн засагчид нь хааччаад байгаа юм бэ. гадаадаас эзийн засгийн зөвлөх авах юм уу хаашаа юм бэ.

Avatar

Үнэ Чөлөөл 2025-03-20 202.70.43.34

Үнэ НЭМЭХ БУС ЧӨЛӨӨЛӨХ ёстой

Avatar

Нэргүй 2025-03-20 103.57.93.174

үнэ нэмэх хамгийн амархан залхуу юу ч бодохгүй хийх ажил

Avatar

Мэдлэг мэдрэмж дутсан эрчим хүчний зохицуулах хороны гишүүд 2025-03-20 14.1.81.116

Муу сэтгэж байна аливаа асуудалд : № 2.3 гэдэг чинь найдлага эрсдэлтэй байдаг тул цахилгааны үнэ нэмэх үеэр ядаж 10% дулааны үнэ хөдөлгөх байсан юм эрхэм ухаант зохицуулагч нараа толгойгоо ажиллуул 2024 оны төсөв батлуулах үеэр 2025 оноос түүхий эдийн үнэ унана гэдэг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хашгаиралдаад байхад гадаад орчинг тусгаад маневер хийх ухаан дутсан байна

Avatar

Зоригоо 2025-03-20 202.126.88.103

Халтар Доржханд, бетонон ширэнгийн эзэн Чойжилсүрэн мэтийн хулгайч нараасаа гаргуул. Ард түмэн чинь туйлдаж, сөхөрч байна

Avatar

зочин 2025-03-20 103.57.92.50

Сачий синь хүрвэл гаргуулах гээд үз л дээ, Чиний тархинд уснаас өөр юм байна уу,

Avatar

Нэргүй 2025-03-20 202.131.234.123

гаргаж авнаа. арьс үс тосоор чинь ч нөхүүлнэ.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.131.234.123

дарга саад нараасаа гаргуул. тэднийг камераар хянаж их мөнгө төсөв үрүүлэхгүй бай

Avatar

Нэргүй 2025-03-20 202.179.26.115

тэрбумаар нь идэгсдээсээ алдагдлаа нөхүүл

Avatar

зочин 2025-03-20 103.57.92.50

Бидний сонгосон зах зээл угаасаа бохир нийгэм, Цөөхөн хүн хагартал баяжиж ихэнх нь ядуурна, Баян ядуугийн ялгаа эрс өснө, Хүн чанар улам алдагдана, Ихэнх нь чоно болно, Бусдыг доромжлоно гүтгэнэ,үзэн ядна, Бас эх оронч хүн болж жүжиглэнэ,Бусдыг хуурч мэхлэнэ, ашиг хонжоо хайна, Мөнгө зоосны төлөө юу ч хийхээс буцахаа байна, Олзондоо сэтгэл ханахаа болино, Улам шунана, Гэмт хэргээ дийлэхээ байна, Хүчирхийлэл, ёс бус байдал хэвийн үзэгдэл болно, Одоогийн зөрчил тэмцэл,дайн яргалал үүнтэй холбоотой

Avatar

Нэргүй 2025-03-20 103.168.34.115

Иргэдийг хамраар нь газар хатгуулж улмаар бослого хөдөлгөөн гаргуулж өөрсдөө сиймхийгээр нь улстөрийн ашиг хонжоо олох Эби ийн бүлгийн хүмүүсийн хатгалга news.mn дээр гарч ирдэг. Гэвч өнөөдөр иймэрхүү арга ядсан нийтлэлүүд амжилт олохоо больсон.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.126.88.172

yun Ebi we xaa xamaagui yumiig xamaatai bolgox geed l bichix yum aa. ene 30 jiliin diilenx d ni ardiin nam zasaglaa bizdee..man ii gishuudiin barilguug UB g duurgej ba shdee.ter barilguud chini tootsoolson s gaduur barigdan barilguud iim barilg aixsex eer dulaan aa xangaj xurexgui ni argagui shdee..Troll oo

Avatar

troll nergui 2025-03-20 66.181.176.246

chamd ebi gedgees uur holbood helchih yum alga uu mahan tolgoilson troll guai. yag danhiin hoshnogonii alchuur

Avatar

Нэргүй 2025-03-20 103.168.34.160

Эрчим хүчний салбарт байгаа шахаа, хариуцлагагүйгээс болдог уур усны алдагдал, тоолуур засаж тог хулгайлдаг иргэд, ААН-гээд олон шалтгаанаа арилгавал алдагдалгүй ажиллаж болно. Харин зөвхөн 30 хувь нэмнэ гэж иргэд, төрөө хуурч 87 хувь болосноо ид бах болгож байгаа Доржханд, Чойжилсүрэн нар ардчилсан орон юм бол огцрох ёстой

Avatar

Зочин 2025-03-20 103.145.234.48

Найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдахын тулд цахилгааны үнэ нь цахилгаан үйлдвэрлэх өртөг зардалтайгаа дүйцсэн байх ёстой. Улс их хэмжээний алдагдал үүрч цахилгааны үнийн зөрүүг төсвөөс татаас маягаар төлөөд явах нь зөв шийдэл бишээ.

Avatar

зочин 2025-03-20 59.153.114.251

эрчим хүчний зохицуулах хороо гэж авилгын үүр уурхай болсон газрыг татан буулга . Эрчим хүчний яам ажлаа хий. үнэ нэмэхгүйгээр хэрэглээний тал уруугаа ажиллах юм бол хангалттай боломж бий . Мэдэхгүй бол асуу. Аль 80 -аад оны үед л яригдаж байсан зохицуулалтыг хийх юм бол Монгол улс эрчим хүчний дутагдалтай биш илүүдэлтэй байх боломжтой. Үндэсний мэргэжилтнүүдээ гудамжинд гаргасан Очирбат мэтийн нөхдүүдийн хийсэн гай , авилгалын үр дүн эрчим хүчинд нөлөөлөөд удаж байна даа.

Avatar

sukhbat 2025-03-20 103.126.107.50

hulgai hiij bgaa munguuruu tataas uguuch

Avatar

Иргэн 2025-03-20 202.9.46.244

олон ижил үүрэгтэй ажлын байр агeнтлаг салбараа цомхотго хэдэн сарын өмнө эрчим хүчний рeформ гээд үнэ нэмсэн өөр яг юу өөрчлөгдөв нэмэгдсэн мөнгө юунд зарав.одоо бол дулааны үнэ нэмэх ямарч шаардлаггүй гэж бодож байна манайх эрчим хүч дулаанаа цуг үйлдвэрлэдэг тогтолцоотой биз дээ

Avatar

Буд 2025-03-20 64.119.29.46

Энэ ЭХЗХороо үнэхээр ажиллаж чадахгүй үндсэниүйлдвэрлэл ялангуа станцууд маш хүнд байдалд орж бна даа арга хэмжээ аваа ч зардалаа маш их бууруулсан шүү дээ

Avatar

Нэргүй 2025-03-20 139.5.217.144

Өөрсдөө зардлаа хэмнэ

Avatar

Нэргүй 2025-03-20 192.82.92.204

Үнэ нэмэхээ багаар багаар хийж болдоггүй юм уу, гэнэт огцом нэмэхээр айл өрх, ААН-үүд бүгд л сандралд орно шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-03-20 103.57.92.70

ккк чойг н пласын оронд барих барилга орлого дутчихваа

Avatar

Нэргүй 2025-03-20 188.162.254.121

кофе уугаад тайван байгаа,одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-20 64.119.31.218

хойшлуулж мега төслөөсөө төл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж