Сурвалжлага: "Урд хормойгоо, хойд хормойгоороо нөхөж амьдарч байна"

Сурвалжлага: "Урд хормойгоо, хойд хормойгоороо нөхөж амьдарч байна"

Сурвалжлага: "Урд хормойгоо, хойд хормойгоороо нөхөж амьдарч байна"

Нийслэлд хамгийн их харж болох хаяг бол ломбард. Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд тав алхаад, зарим газарт нь нэг дор хоёр ломбард зэрэгцэн байрлах нь эрэлт их байгааг илтгэнэ. Тэнд байрлах ломбардуудаас нэгийг сонгож дотогш ороход шилэн хаалт бүхий жижиг өрөөнд нэг хүн суух ажээ. Ардаа том төмөр сэйфтэй, урдуур нь хөшиг татсан тавиуруудтай. Иргэдийн барьж орж ирсэн эд зүйл нь шалгуурт нийцэж байвал үнэ санал болгох ажээ. Үйлчлүүлэгчид ломбардны хэлсэн үнийг ихэнхдээ толгой дохиод, чимээгүйхэн гарын үсэг зураад мөнгөө авч одно.

Тус ломбардаар үйлчлүүлж байгаа хү­мүүсийг хэсэг ажиглан зогсоход, олонх нь барьцаанд тавьсан зүйлийнхээ хугацааг сунгуулж байлаа. Мөнгөө төлөөд эд зүйлээ авч байгаа нь тун ховор байв.

Дээрх ломбардын хаалганы хажууд байрлуулсан мэдээллийн самбарт “Алт мөнгө, монет, үнэт эдлэл, гар утас, нөүтбүүк, электрон бараа, LCD, Led зурагт зэргийг авна. Долоо хоногийн хүү нь таван хувь, 14 хоногийн хүү нь найман хувь. Хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн хүүгээр алданги тооцно. Сунгалт хязгааргүй” гэж бичжээ. Эндхийн эзэн “Хичээлийн шинэ жил эхлэх, Цагаан сар, тэмдэглэлт баяр ёслолын үеэр хүмүүс хамгийн их ирдэг. Сүүлийн үед хүмүүс баяраар гэхгүй нэлээд ирдэг болсон. Иргэдийн дийлэнх нь ерөнхийдөө гар утас, зөөврийн компьютер, ээмэг, бөгжөө барьцаалдаг.

Өндөр дүнгээр тавьсан эд зүйлсийг бол дор хаяж 4-5 удаа сунгадаг. Сар бүр бага дүнгээр хасалт хийлгээд явдаг хүмүүс ч бий” гэв.

УРД ХОРМОЙГООРОО ХОЙД ХОРМОЙГОО НӨХӨЖ АМЬДАРЧ БАЙНА

Сайн байна уу?  Эгчээ энэ бөгж хэд болох нь уу үзээд өгөөч гэсээр дунд нэгэн эмэгтэй Хөдөө аж ахуйн автобусны буудлын ард байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх төвд орж ирэв. Түүний бөгж 90 мянган төгрөг болжээ. Тэрбээр, 90 мянган төгрөгнөөсөө аппликейшний зээлд 50 мянгыг нь өгч үлдсэнийг нь 25-н хүртэл хэрэглээндээ зарцуулах ажээ. Учир нь 25-нд түүний нөхрийн цалин буудаг өдөр гэв.

Сурвалжлага: Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна

 “Одоогоор охин маань нэг настай болохоор ажил хийх боломжгүй л байна. Нөхөр ганцаараа ажилладаг. Нэг хүний цалингаар амьдрахад хүрэлцдэггүй. Яаралтай мөнгө хэрэг болохоор ломбардад бөгжөө тавьчихдаг юм. Энэ бөгж маань бараг ломбардны л бөгж болсон доо. Мөнгөтэй болохоороо аваад л, мөнгө хэрэгтэй болохоор буцаагаад тавьчихдаг юм. Байнга хүнээс мөнгө зээлж байх хэцүү шүү дээ. Нэг гуйна, хоёр гуйна дахиад гуйх гэхээр санаа зовоод байдаг юм” гэж ярих нь хэдийнэ энэ байдалдаа дассан мэт.

Тэрбээр, өдөр бүр шахуу л юмны үнэ нэмэгдчих юм. Заримдаа гадагшаа гарч ажилладаг юм уу гэж бодох юм.

Охин бага байгаа болохоор яг тийм шийдвэр гаргаж чадахгүй л байгаа. Хүүхдээ ээж, ааваараа харуулаад мэргэжлээрээ ажиллаж үзсэн. Бараг хоол унаандаа хүрэлцэхтэй үгүй л юм билээ. Тэгээд охиноо ядаж хоёр нас хүртэл нь өсгөе гэж бодоод одоогоор гэрт байна даа. Орлого нотлохгүй, зээлийн түүх хардаггүй учраас арга ядсан үед байдгаа бариад ломбардад ирдэг. Зээлийн хүүгийн нарийн учрыг сайн мэдэхгүй, эд зүйлийг маань өндөр үнээр үнэлэхээр баярлаад л гардаг"

"Нэг эд зүйлээ ломбардад тавиад арай гэж авдаг ч удалгүй дахиад өөр нэг юмаа тавих шаардлага гардаг. Орлого оллоо гэхэд ломбардаас эд зүйлээ аваад хоосон үлдэх ч тохиолдол бий. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна" гэдгээ учирлаж байв.

Монгол Улсад 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байдгаас жилд дунджаар 2.5 сая хүн үйлчлүүлдэг гэх албан бус статистик бий

 “Баяжих” ломбардны  хэлснээр, цахилгаан барааг 14 хоногийн хугацаатай барьцаалж авдаг. Учир нь утасны үнэ долоо долоо хоногоор унаж байдаг.  Зарим тохиолдолд хулгайн эд зүйл орж ирнэ. Тэрийг нь цагдаагийн байгууллагаас хураан авч, гэмт хэрэгтнийг нь хорьчихдог. Тэгэхээр бид утас ч үгүй, мөнгө ч үгүй дунд нь хохирч үлдэх тохиолдол гардаг. 2023 онд 300 сая хүртэлх орлоготой барьцаалан зээлдүүлэх газар нь Санхүүгийн зохицуулах хорооноос, бусад нь дүүрэг, цагдаа, хорооноос зөвшөөрөл авна гэсэн. Бас сарын хүү нь тав болон 10 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн заалт байгаа. Бид тэрийг биелүүлж, таван хувийн хүүтэй болсон" гэв.

Сурвалжлага: Ломбардууд татвараас бултаж байна!Тэрбээр "Баярын дараа  орлого буурч байна. Манайх нэг сард хоёр сая төгрөгийн түрээс төлдөг. Өдөрт 5-6 хүнд л үйлчилдэг. Ингэхдээ дандаа л сунгуулах юм." гэлээ.

Зарим нь нэг ч сунгахгүйгээр хаячихдаг. Бүгд л барьцаанд үлдээхдээ аль болох өндөр дүнгээр үнэлүүлж, буцаад хурдан авна гэдэг. Гэхдээ бодит байдал дээр тийм санхүүгийн чадвартай иргэн цөөхөн. Хугацаа сунгах тусам хүү бодогддог учраас ломбардад ашигтай гэж хардаг.

Гэхдээ бизнес учраас байнгын эргэлтэд орж байх ёстой шүү дээ. Даанч иргэд мөнгөө аваад л хаячихдаг учраас араас нь эд зүйлээ аваачээ гэж удаа дараа сануулдаг.

Гэсэн ч иргэд буцааж авдаггүй учраас хямд худалддаг" гэв. Нэг ёсондоо иргэд эд зүйлээ барьцаалж зээл авна. Барьцаалсан эд зүйлийг нь ломбардууд цаг хугацаагаа бодоод ихэвчлэн ченж гэх нэртэй хүмүүст хямд худалдана. Харин  тухайн эд зүйлийг ченжээс өөр нэг иргэн өндөр үнээр худалдан авна. Ийм л дүр зураг өнөөдөр иргэдийн амьдралд бий болоод байна" гэсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ламбаард 19 минутын өмнө 202.9.46.71

шинэ жил, цагаан сар, балентийн, март8-ны баяр энэ тэрээр хамаг юмаа тавиад дууссан, одоо ломбарданд тавих юм алга. өмнөх хугацаагаа сунгуулах мөнгө цаас алга.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.176

1990 оноос хойш өнөөг хүртэл бүр Хойд хормой ч үгүй болголоо доо. Монголын бүх Хулгайчуддаа маш их баярлалаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.184

SEXSEER VANXANDI BOOWN XOXOJ TAWIYYLI80955877

Avatar

mngr lumit; 4 цагийн өмнө 50.147.160.114

gstf

Avatar

gadni +? 4 цагийн өмнө 50.147.160.114

7

Avatar

- ylcuin bankaar ; 4 цагийн өмнө 50.147.160.114

dt Uns yrgBLk 17strt baaxan shyrshyyr tyrbanyyd |||||||| no gadni+OC yzyyshtei yuch&;y.

Water grill pestoran. ? ### idt

Avatar

zochin 5 цагийн өмнө 76.130.42.82

Yaj ch yadarsan lambord gegch shulagchtai haritsahgui bolood l bna.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 188.162.254.121

тайван кофе уугаад хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж