АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй Мягмар гаригт утсаар ярьсан билээ. Хоёр цаг орчим утсаар ярисны үр дүнд Путин Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй гэж амласан боловч гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүй.
Тэгвэл Трамптай утсаар ярьсан дараагийн хүн Украины ерөнхийлөгч Зеленский байлаа. Тэд Лхагва гаригт цаг орчим утсаар ярьсан бөгөөд Трамп энэ дуудлагыг "үр дүнтэй болсон" гэж хэлжээ. Тэрбээр "Truth social" хаягаараа "Хэлэлцүүлгийн ихэнх сэдэв нь Орос, Украины хэн хэнийх нь хүсэл, шаардлагад нийцүүлэхийн тулд Путинтэй өчигдөрхөн ярьсан зүйлс дээр үндэслэсэн байсан. Бид нэлээн ахиц сайтай байна. Хэлэлцсэн асуудлын талаар үнэн зөв тайлбар өгөхийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтз нараас хүссэн байгаа. Илүү нарийн мэдээлэл удахгүй гарна" гэж жиргэжээ.
Дашрамд дурдахад, Трампийн ярианы өнгө аяс өнгөрсөн сард Цагаан ордонд болсон ширүүхэн уулзалтын үеийнхийг бодвол эерэг, зөөлөн байсныг "NY Times" хэвлэл онцлов.
Тэднийг утсаар ярих хооронд ОХУ-ын арми Днепр дэх Украины төмөр замын байгууламж руу халджээ. Халдлагын улмаас дөрвөн ажилчин шархадсаны хоёрынх нь бие хүнд байна гэлээ.
Трамп, Зеленский нар Улаанбаатарын цагаар Лхагва гаригийн 23:45 цагийн орчимд утсаар ярьж дууссан. Тэдний ярилцаж хэлэлцсэн зүйлсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.115
Ялагдсан талууд хоорондоо муудалцах, хөлөө жийлцэх, амиа бодох зүйл гаралгүй яахав.
м 4 цагийн өмнө 202.70.40.115
ЕХ-нд Украйныг улам зэвсэглэж дайныг өдөөх хэнээтнүүд төр засгийг нь барьж байхад энэ дайн ч мөд зогсохгүй нь дээ. Орос киевийг эзэлж Украйны нутгаас нацист хар тамхичин Зеленскийн үлдэгдлийг бүрэн хөөж гарган эсвэл газар дээр нь устгаж байж энх цагийг үзэх бололтой
зочин 2 цагийн өмнө 66.181.160.102
Энэ дайн ганцхан хүнээс 100 хувь хамаарч байгаа шдэ ..Путин маргааш өглөө босоод цэргүүддээ гал зогсоож ухрах тушаал өгвөл тэгээл дайн дуусна.. Хамгийн тэнэгг амьтан ч энийг мэдэж байгаа ..
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.70
Чиний бичсэн дотор зөв юм бнаа бна !
Оросын цэрэг Киевийг эзэлж, Украйны нутгаас Зелинскии чүүдийг бүрэн хөөн гаргасан цагт л Орос яллаа гэж үзнэ шүү дээ. Анхны тавьсан зорилого нь тэр юм чинь !!!!
Харин одоогийн байгаа фронтын шугаман дээр дайн дуус вал Украйн ялж, Орос ялагдсан л хэрэг болно шүү дээ !!!
Энэ тал дээр чи бүрэн бүтэн, зөв зүйтэй ойлголттой хүн юмаа.
Нэргүй 5 цагийн өмнө 124.158.109.175
Энэ өвчит путиныг хурдхан зайлуулаасай. Амар амгалан ирэх өдөр хурдхан болоосой.
зочин 5 цагийн өмнө 66.181.160.102
Трампд, Оросын хоригийг улам чангалах ,Украйныг зэвсгээр булхаас өөр гарц үлдсэнгүй дэ ..Угаасаа л энэ дайн Америкад л хамгийн их ашиг авчирж байгаа шдээ. Ганц санаа зовоох асуудал нь Орос ялагдаад задархаар энэ их цөмийнн зэвсгийг хэн хянах вэ ? л гэдэг нь ТОМ АСУУДАЛ ..
Haha 4 цагийн өмнө 103.168.34.196
TIIM GOE
Нэргүй 5 цагийн өмнө 188.162.254.121
тагнуулчин наймаачины урхинд орох болов уу !!!!!!!!!!!!