"Nvidia" компани дараагийн үеийн "AI" чипийг танилцууллаа

"Nvidia" компани дараагийн үеийн "AI" чипийг танилцууллаа

"Nvidia" компани дараагийн үеийн "AI" чипийг танилцууллаа

АНУ-ын чип үйлдвэрлэгч "Nvidia" шинэ үеийн хагас дамжуулагчаа танилцууллаа. Энэ нь хиймэл оюун ухаанд шаардлагатай илүү хурдан боловсруулах, харилцах боломжийг бий болгоно гэж компанийн зүгээс мэдэгдсэн байна. Гүйцэтгэх захирал Женсен Хуан Мягмар гаригт /2025.03. 18/ Калифорнид болсон бага хурлын үеэр компанийн шинэ Рубин чипийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ нь өндөр хүчин чадалтай график боловсруулах нэгж буюу "GPU" аж.

Уг шинэ чип нь нэгэн зэрэг график болон асар их хэмжээний тооцооллыг боловсруулж чаддагаараа давуу талтай.

Учир нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд тус шинэ чипийн давуу талууд зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Женсен Хуаны хэлснээр, Рубин чипийн боловсруулалтын хурд нь одоо байгаа загвараас 3.3 дахин хурдан бөгөөд 2026 оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Гэвч зах зээл дээр өндөр үнэтэй чип хэрэгтэй эсэх эргэлзээ өсөн нэмэгдэж буй энэ үед нээлтээ хийж байгаа нь "Nvidia" компанийн байр суурийг хадгалж чадна гэдэгт ажиглагчид найдаж байна. Учир нь Хятадын "DeepSeek" стартап компани бага зардлаар хүчирхэг хиймэл оюун ухааны системийг бүтээснээ нэгдүгээр сард зарласантай холбоотой юм.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж