Байгал орчин, уур амсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг өнөөдрийн /2025.03.19/ Засгийн газрын хуралдаанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилжээ. Түүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэхүү шийдвэрийг танилцуулж, тамгыг гардуулан өгсөн байна.
Тэрбээр Засгийн газрын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон ч жилийн дараа буюу 2023 оны гуравдугаар сард сайдтайгаа хамтарч ажиллаж чадаагүй үндэслэлээр чөлөөлөгдөж байсан юм.
Э.Баттулга нь МУБИС-ийн Байгалийн ухааны факультетыг газар зүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. 2002 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын дарга, 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.
Мөн 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан бөгөөд 2020 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон ч чөлөөлөгдсөн байдаг.
Зочин 7 цагийн өмнө 66.181.184.236
1990-2000 оны шилжилтийн үед Цаг уураас зугтсан, улмаар БОУАӨЯ-аас тэтгэтэрт гарсан хэдэн хүн Цаг уур дээр ирж их үймүүлдэг сурагтай. Тэдний ажил байхаа
Нэргүй 2025-03-19 202.131.234.123
төрд хэрэггүй замбараагүй гаруудыг зайлуулж яадахгүй бол эрлэгт өгөөч.
боржуур 2025-03-19 202.70.34.115
Орны хүнээ гялс томилооч ээ , салбар эзгүйдлээ штээ…….сайд аа
Лондон зураач 2025-03-19 94.1.57.204
Төр засгийн өндөр албан тушаалд тэнцэх чадвартай, ажил хэрэгч, өндөр боловсролтой залуу даа. Австралид төгссөн сургуулийг нь энд бичээгүй байх юм. Тушаал буурч байгаа юм уу, хавсарган томилж байгаа юм уу?
иргэн 2025-03-19 103.168.34.32
тушаал бууруулж байх шиг байна
Нэргүй 2025-03-19 66.181.186.36
Хов жив авгай хүүхнүүдийн үгээр ажил хийсэн болдог Боловсрол мэдлэггүй яаж дээд дарга нарта таалагдаж ажил хийсэн болж харагдахыг хичээдэг үнэхээр сул хүнийг зайлуулжээ
Нэргүй 2025-03-19 66.181.184.236
Цаг уурын салбар улс төрчдийн тоглоомын газар биш шүү. Их эмзэг салбар.Арай гэж өндөр боловсролтой, мэргэжлийн хүн тавигдаад удаагүй байхад өөрчиллөө. Тэр Оюунжаргал бас эрдэмтэн гэсэн. Дэндүү эрс тэс уур амьсгалтай энэ орныг ард түмэнтэй нь ус цаг уурын эрсдэлээс сэргийлж хамгаалдаг ганц салбар. ЗГ шийдвэрээ эргэж хараа
Нусак 2025-03-19 66.181.178.74
Суганы үс ш дээ.
Нэргүй 2025-03-19 202.9.47.48
Ёстой зайлуулах шиг боллоо доо.
иргэн 2025-03-19 202.70.34.115
Оронд нь туршлагатай хүн томилогдож энэ салбарыг хөгжүүлэх нь тодорхой …………..
Мөнх 2025-03-19 66.181.191.36
Энэ балай авгайгаас хадаг яндар авч бөхийж дохийгоод байх ямар хэрэг бна аа.
иргэн 2025-03-19 103.168.34.32
АН Эрдэнийн гар хөлүүд нийгмийн даатгалаар тоглосон шиг ээ байгаль орчны салбарыг цөлмөх гэж байгаа юм биш үү АТГ Төрийн албаны мерит зарчим будаа. төрийн албаны зөвлөл яагаад таг байна вэ??? Засгийн газар ЕС-ын нөгөө авилгатай тэмцэх энэ тэр шаал худлаа гэдгийн нотолгоо энэ л дээ. эх орон дампуурч төрийн алба улс төрчдийн компани болж дээ