АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гаригт /2025.03.15/ Венесуэлийн гэмт хэргийн бүлэглэлд хамааралтай гэх хүмүүсийг албадан гаргахын тулд Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэгжиж байсан хуулийг сэргээсэн байна. Гэвч энэ нь дургүйцлийг хүргэж, Япон, Америкийн иргэншилтэй иргэдийг дургүйцлийг хүргэж, дайны үеийн хуулийг эсэргүүцэн жагсах болсон байна.
Тодруулбал, Трамп гэмт хэрэгт холбогдсон гэх венесуэлчүүдийг албадан гаргахын тулд "Харийн дайснуудын тухай хууль"-г баталсантай холбоотой юм.
Энэхүү хууль нь дайны үед "харийнхан"-ыг баривчлах, албадан гаргах нэмэлт эрх мэдлийг ерөнхийлөгчид олгодог байна. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудыг хориход ашиглагдаж байжээ. Эсэргүүцлийн жагсаал Лос Анжелес хотын Бяцхан Токио дүүрэгт Мягмар гаригт эхэлсэн байна. Энэ үеэр Япон, Америкийн иргэншилтэй жагсагчид хэвлэлийн бага хурал хийжээ.
Япон, Америк үндэсний музейн ажилтан Кенён Майеда хэлэхдээ, "Энэ нь 120 мянга гаруй хоёр иргэншилтэй хүнийг баривчлахад хүргэсэн 9066 тоот тушаалын үндэс суурийг тавьсан. Бид гашуун түүх давтагдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид хамтдаа нэгдэж, хэзээ ч үгүй гэж хэлэх ёстой" гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Мөн Япон,Америк иргэншилтэй иргэдийн холбооны ажилтан Сеиа Ватанабе үг хэлж, "Харийн дайснуудын тухай хуулийг дайны бус үед хууль бусаар ашигласан төдийгүй Венесуэлийн иргэншилтэй гэдгээсээ болж ямар нэгэн гэмт бүлэглэлд хамаарагдахгүй, гэм зэмгүй хүнийг онилж болзошгүй юм" гэж буруутгасан байна.
Жагсагчдын нэг Жүн Аочи Берк 10 настай байхдаа Арканзас мужийн өмнөд хэсэгт байрлах хорих лагерьд хоригдож байсан тухайгаа мөн онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, "Энэ хууль бус хүний эрхийг хөндсөн хэрэг бага багаар томордог. Өмнөх түүхийг мартаж болохгүй. Тиймээс энэ хууль дахин хэрэгжиж эхлэхийг хүлээн зөвшөөрч болохгүй" гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ