ОХУ Крымийг хууль бусаар эзлэн авсны дараа Севастополийн захирагчаар томилогдсон Дмитрий Овсьянников Их Британийн хориг арга хэмжээг зөрчсөн хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр эхнэр Екатерина Овсьянниковагаас 75 мянган фунт стерлинг, ах Алексей Овсьянниковоос цоо шинэ Мерседес Бенз машин авсан аж. Тэднийг гурвууланг нь хориг арга хэмжээг зөрчсөн 10, мөнгө угаасан хоёр хэрэгт холбон буруутгажээ. Гэхдээ хэн хэн нь буруутай гэдгээ үгүйсгэж байна.
Дмитрий Овсьянников нь Крымд гурван жилийн турш ахлах албан тушаал хашсан. Мөн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2014 онд ОХУ Крымийг эзэлсний дараа Путин түүнийг стратегийн ач холбогдолтой Севастополь боомт хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Улмаар 2017 оны сонгуульд ялснаар тэр албан ёсоор захирагч болжээ.
Хожим нь 2019 оны долдугаар сард Овсьянников албан тушаалаасаа огцорсон ч ОХУ-ын улс төрийн нэгэн чухал дүр хэвээр байна.
Европын холбоо түүнийг Севастополийг ОХУ-ын өмнөд нийслэл болгохыг уриалсан гэж үзээд санхүүгийн хориг арга хэмжээ авсан. Харин Их Британи улс Европын холбооноос гарсан хойноо Овсьянниковт тусдаа санхүүгийн хориг арга хэмжээ авсан байв. Сүүлд нь Европын холбооны хориг цуцлагдсан ч Их Британийнх хэвээрээ үлдсэн байсан юм.
Дмитрий Овсьянников хэрхэн хориг зөрчсөнийг дэлгэрүүлбэл, тэрбээр 2022 оны наймдугаар сард Их Британиас иргэншил хүсчээ. Их Британийн хориг арга хэмжээ хэвээр байгаа ч тангарагтны шүүх түүнд 2023 оны нэгдүгээр сард иргэншил олгосон аж. Түүний аав нь Их Британид төрсөн тул ийм давуу эрх эдэлжээ. Дараа сард нь Овсянников Их Британид ирж, Галифаксын банкинд данс нээлгэх хүсэлт гаргасан. Энэ данс руу нь түүний эхнэр 76 мянган фунт стерлинг шилжүүлснээр Мерседес Бенз машин авах барьцаа байршуулах боломжтой болжээ. Гэвч хожим банк түүнийг Их Британийн хоригийн жагсаалтад байгааг мэдээд дансыг нь царцаасан байна.
Нэргүй 1 минутын өмнө 66.181.186.213
Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг судалж, мөрдөж, хорлож улмаар зугаагаа гаргадаг учраас казакууд, эрлийзүүд, Монгол улс дахь Оросууд ба Хятадууд нь оскарын шагнал хүртэх ёстой буюу монголчууд чөлөөт цагаа өнгөрөөхдөө тэд нарыг бодож зугаацаж байна. Монголчууд байнга ингэвэл АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг болохоор энэ нь монголчуудад давхар ашигтай юм.
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.12
Хулгай хийж худлаа ярина гэдэг оросуудын мах цусанд нь,,,,аллага хүчирхийлэл бол бүр таохинд нь генинд нь кодлогдсон байдаг юм шигээ,,,,,, (Если я усну и проснусь через сто лет и меня спросят, что сейчас происходит в России, я отвечу: пьют и воруют) хэмээн хоёрзуун жилийн өмнө өвгөн Салтыков Щедрин бичиж байсан байх юм,,,,,өнөөдөр ч бахь байдагаараа,,,,хулгайлаад л уугаад л алаад л,,,
зочин 2 цагийн өмнө 66.181.160.102
Мөн дө ..Энэ Оросууд мөнч эх оронч хүмүүс шүү !!..