"Х.Баттулгын өрийг дарж, Тавантолгойнхоо хоёр толгойг үнэгүй өгч байна"

"Х.Баттулгын өрийг дарж, Тавантолгойнхоо хоёр толгойг үнэгүй өгч байна"

"Х.Баттулгын өрийг дарж, Тавантолгойнхоо хоёр толгойг үнэгүй өгч байна"

Эрх чөлөө төрийн бус байгууллагаас өнөөдөр /2025.03.19/ мэдээлэл хийлээ.


Эрх чөлөөний модул цамхаг НҮТББ-ын тэргүүн Ц.Чинбат:

-Засгийн газар бодлого ярихаа больсон, хүүхэнтэй кофе уух тухай ярьдаг болсон. Шүлэг бичиж  ном хэвлүүлэх тухай ярьдаг болсон. Улсаараа нэг дайсантай болсон, тэр нь Ц.Элбэгдорж. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн гарцын тухай, төсвийн тухай, ард иргэдээ хэрхэн аюулгүй орчинд амьдруулах тухай ярьдаг тэр цаг хугацаа 10 жилийн өмнө булшлагдах шиг боллоо. Одоо 14 мега төсөл гээд ярьж байна, зүгээр л яриа. Улсын төсөв дээрээ тавиад ТЭЗҮ хийсэн хэчнээн төсөл байгаа билээ. Аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ байна.  Улсын төсвөөр өчнөөн мөнгө тавиулаад хэдэн маккеттай л үлдсэн. 1.3 их наяд төгрөгийг Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнхан хувааж идэх тухай л ярьж байна.

14 мега төслийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын тухай ярьж байна. Тэр холболтынхоо өрөнд монголчууд Тавантолгойнхоо хоёр толгойг үнэгүй өгч байна. Энэ нь Х.Баттулгын өрийг дарж өгч байгаа, ийм юм хийж байгаа Засгийн газар. Улс орныхоо эрх ашгийн төлөө нэг ч үйлдэл юу ч хийсэнгүй. Монголчуудыг хагалган бутаргах үйл ажиллагааг Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь 50 хувь эзэмшдэг “Херо энтертайнмэнт” хийдэг.

Монгол Улсын Засгийн газар нь иргэдээ баян, ядуугаар нь хувааж ангич нийгмийн үзэл санааг дэлгэрүүлж байгаа. Нэг дайсан гаргаж ирж, цовдолж байгаа хэлбэр нь цэвэр Кремлийн хийдэг технологи.

Бид энэ түүхийг мэдэрч байгаа. 1929 оноос хойш өмч хураах комисс байгуулагдаад монголчуудыг Японы тагнуул, Пэлжид Гэлэнгийн хэрэг гэхчлэн нэр хоч зүүж, нэгнийгээ хөнөөж байсан гашуун сургамж түүхэнд бий. Энэ үүд хаалга руу Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр иргэдээ  хөтлөөд орж байна. Ангийн дайсан бий болгож байгаа хэлбэр. Эрх чөлөөг авч ирсэн, эрх чөлөөний туг сүлд нь болж манлайлж явж байсан Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, Д.Ганболд тэргүүтэй хүмүүсийг дайсан болгож иргэдэд үзүүлж байгаа хэлбэр нь их хядлагын эхлэл. Их хядлага ингэж эхэлсэн.

Монголчуудыг би сэрээсэй гэж хүсэж байна. Үндсэн хуулийн эсрэг Засгийн газар байгуулагдсан. Үндсэн хуулинд тодорхой заачихсан байгаа. Олонхи нь засаглаж, цөөнх нь сөрөг хүчин байна гэж заасан.

Монголчуудыг Тува, Буриадаас ядуу гуйлгачин амьдруулах гэсэн Кремлийн төсөл  явж байна.

Нийгмийн сул дорой амьтдыг ашигладаг. Х.Баттулга шиг шуналтай, мэдлэг боловсролгүй харанхуй хүмүүсийг ашигладаг. Энэ бол түүх.

Ингэж ашиглаж биднээр тоглож, монголчуудыг хооронд нь талцуулж, ангийн дайсан бий болгож байна. Энэ бүх зүйлийг мэдсээр харсаар байж зүгээр хараад сууж чадахгүй.

УИХ дээр Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэлэлцүүлэх гэж байна. Хаврын чуулган нээсэн өдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн мэдээллийг сонссон байх. Дээд шүүхийн шийдвэрийг УИХ-ын тогтоолоор хүчингүй болгуулах гээд явж байна. Энэ бол эрх мэдлийг нэг гарт авах гэсэн санаа мөн. Муу ч сайн ч Монгол Улс засаглалын хувьд балансаа бариад явж байсан. Өнөөдөр тэр балансыг устгах гээд дайрч байна, улайрч байна. Үхэн хатан улаарч, сандал ширээтэйгээ зууралдаж байгаа байдал нь Монгол Улс дарангуйллын систем рүү явж байгаа гэдэгт огт эргэлзэх хэрэггүй болсон. Ноорогийн залуусыг уржигдар баривчилсан үйл явдал энэний тод гэрч болж байгаа нь үнэн .

Монголд хууль ёсны юм гэж байхгүй болсон. Хуулийг уландаа гишгэдэг дарга ангид үйлчилдэг цагдаатай боллсон.

Хууль дэвсэлдэг, дарга ангид үйлчилдэг төрийн албан хаагчидтай болсон. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд таалагдахгүй бол бүх юмыг дэвсэлдэг цагдаа, хууль хяналтын байгууллагатай болсон. Монгол Улсад дарангуйлал бодитоор тогтож эхэлсэн. Энийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Л.Гантөмөр. Монголын эрх чөлөөг гараараа устгаж байгаа хүмүүсийн нэг бол яах аргагүй мөн. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хавханд орсон. Өдрөөс өдөрт монголчуудын амьдралыг сүйтгэж байна, өдрөөс өдөрт монголчуудын амьдралын чанар муудаж, худалдан авалт буурсан нь Ц.Элбэгдорж гэдэг хүнээс болоогүй. 2024 оны сонгуулийн үр дүнд хяналт тавь гээд байхад Л.Оюун-Эрдэнийн гутлын шалны алчуур болгон тавьж байгаа Ардчилсан намын арчаагүй байдалтай холбоотой.

Тийм учраас Эрх чөлөө төвийнхөн Ардчилсан намын бүлэгт,  Ардчилсан намын Улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа. Засгийн газрыг огцруулахад манлайлан оролцохыг уриалж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-27-ныг дуустал бид иргэдээс Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулсан. Ард иргэд маань Засгийн газарт дургүй байна, 100 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан.

Ирэх дөрөвдүгээр сарын 27-нд Эрх чөлөө төвөөс Засгийн газрыг огцруулахын төлөө тууштай тэмцэнэ. Монголд дарангуйлал, бурангуй ёс тогтохыг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас тэмцэнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 1 минутын өмнө 202.9.47.66

энэ амьтны ард эрлэгжорж байгаа юм шиг харагдаад байна…..тэд ийм малнуудад хэдэн халтар доллар өгч төрийн эсрэг ашигладаг технологитой………том тоөслүүдээ арайхийж хөдөлгөж эхэлсэн ЗГ-р оролдох нь өөрийнхөө сууж буй модны мөчрөө хөрөөдөхтэй адил…

Avatar

Нэргүй 20 минутын өмнө 202.9.41.106

Энэ нэг эрүүгийн элемент байсан нөхөр гэнэт улс төр судлаачийн дүрд орж худал зүйл их ярьдаг болжээ. Энэ хүн өөдтэй хүн биш ээ. Улс төрчдийн гар хөл болсон нөхөр. Монгол орны төлөө явахгүй. Бусдын сэтгэл санааг үймүүлж дундаас нь ашиг олдог новшийн гарууд

Avatar

зочин 22 минутын өмнө 103.212.117.60

…..за даа ЭБЭ ах нь ярианы хэллэгээр тусалсан юм шиг бна даа….тэгээд ГОЁ яриад эвгүй мурьдаг гэдэг шиг л юм хийх гээд бгаа юм аа даа….та нарын морь чинь сульдаж ээ….

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.38

Аргайгүй л хавар цаг болж байгаа юм байна даа. Хүмүүсийн ЁОЁО хөдлөөд эхэлчихэж ккк

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 66.181.190.247

Элбэгдоржтонгуудын бууны нохои өөр хэн чбиш

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.46

хурдан хувьсгал болж бүх зүйл хэв номондоо орох нь

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.227.134

Чухам үнэнийг голоор нь хэлж байна.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.30

Төр Ийм сэгнүүдийг цөм цохиод байх ёстой газар луу нь хөөгөөд явуулаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 188.162.254.18

сандраад хэрэггуй, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!

Avatar

ахмад иргэн , дэмжинэ ээээээээээээээээээээ 2 цагийн өмнө 103.57.94.203

Монголд дарангуйлал, бурангуй ёс тогтохыг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас тэмцэнэ, ……………..дэмжинэ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.7

Нам төриыг х***а манэ хулгайчууд-с чөлөөл.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.7

Үхсн ацны чин өр мнголд х***а хэзээч өр бхгүй харин ч 35жил хулгайлулсн баялагаа төлүүлх ёстой. Дуртайда өгч бж.

Avatar

Засгийг дэмжигч 3 цагийн өмнө 66.181.178.253

Элбэгдоржийн гөлөг

Avatar

Зочин 39 минутын өмнө 103.212.116.67

Бүх эрх мэдэлтэн нар нэг нэг уурхайн эзэн болох гэж, алалцаж байна .Ураны 100 гаруй уурхайг би, чи эзэмшинэ гэж дотроо алалдаж байна. улс эх орны ирээдүй хэрэг алга болсон.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.195

Хөвсгөлийн дангиа чамд хамаагүй хав царайлсан новшоо удам муутай яйжгар чам шиг нь төр ярьдаггүй юм хүний б**с арчаад явж бай

Avatar

Zochin 3 цагийн өмнө 66.181.160.97

ES-g muulah goochlohoo boli. Ter mash sain ajillaj bgaa

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 87.249.132.142

Zasag ogtsoroh heregtei. Ogtsoruulj buh bulaig ni shiitgeliig ni onoo.

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.188.171

ккк хавар болоод галзуу хүний өвчин хөдлөж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж