Трампийн засаг захиргаа ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедигийн аллагатай холбоотой олон мянган баримт бичиг болох нууц материалыг дэлгэлээ. Энэ нь Трамп нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа ерөнхийлөгч агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаарх засварлагдаагүй баримт бичгийг олон нийтэд ил болгох зарлиг буулгасны дагуу АНУ-ын үндэсний архивын цахим хуудас дээр нийтэлсэн байна.
Жон Ф.Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сард Техасын Даллас хотод айлчилж байх үеэрээ буудуулсан гэдгийг дэлхий нийт мэднэ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл түүний үхлийн талаарх баримт бичиг, мэдээллийг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамруулж байв. Улмаар ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедигийн үхлийн талаар хуйвалдааны маш олон онол гарсан байдаг.
Үндэсний архивын цахим хуудас дээр 31 мянга гаруй хуудас бүхий 1.1 мянган файл нийтлэгджээ.
Мөн Трампийн тооцоолж буйгаар нэмэлт 80 мянган хуудас бүхий мэдээлэл тун удахгүй дэлгэгдэх юм байна. Дашрамд дурдахад, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Жон Ф.Кеннедигийн аллагатай холбоотой хэдэн мянган баримт бичгийг үе үеийн эрх баригчид дэлгэсэн байдаг.
Уг нууц мэдээлэл дэлгэгдсэний дараа шинжээчдийн баг бүрдэж, бүх файлыг судалж эхлээд байна.
Гэхдээ энэхүү үйл явц нь урт хугацаа шаардагдана гэж мэдээлсэн байна. Виржиниагийн их сургуулийн Улс төрийн төвийн захирал, "Кеннеди хагас зуун" номын зохиолч Ларри Ж.Сабато хэлэхдээ, "Бидэнд удаан хугацаанд хийх ажил их байгаа. Тиймээс хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэсэн юм.
Нэргүй 2025-03-19 45.84.107.222
ороz нохой зориг шиг хар мөртэй ла.лар байждээ.
Нэргүй 2025-03-19 203.169.50.240
Бидэнд удаан хугацаанд хийх ажил их байгаа.= Бидэнд урт хугацаанд хийх ажил их байгаа.
Нэргүй 2025-03-19 202.126.89.108
“””””Би тэр үед еоөнхийлөгч байсан бол жон кенниди алуулахгүй байсан юм,,,,,,даанч байдан миний ялалтыг луйвардсан ””” гэж трамп хэлсэн байнаа,,,
Гармаа 2025-03-19 66.181.184.134
Одоо ч алуулна, улахгүй ээ
Нэргүй 2025-03-19 59.153.114.184
ANUSDI80955877
Нэргүй 2025-03-19 66.181.191.134
Одоо зоригийн аллага
Нэргүй 2025-03-19 103.168.34.16
SAIN BAINAA