Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны гуравдугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Мөн энэ өвчний сэжигтэй 35 тохиолдол хяналтад байгаа аж. Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Уг өвчлөл орон нутагт бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байгааг мэдээлж байв.
Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байгаа юм байна. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулахыг сануулжээ. Хэрэв товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхаарууллаа.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.7
х***а манжуудын үндсн бузр атгаг арга тэрн-с энэ-с болж ийм тийм болсн гэж худла шааж бгад хулгайга хиых гэдг хиыдг. Ийм тийм болчло гэдг. Заваан шааружд.