Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.03.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явцтай холбоотой хэвлэлийн эрх, эрх чөлөөтэй холбоотой ямарваа нэг зөрчил гарсан эсэх талаар мэдээлэл танилцууллаа. Салбарын сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан өнгөрсөн үйл явдлын эргэн тойрон дахь нөхцөл байдлыг танилцууллаа. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, намын бүлгүүдэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа" гэв.
-Цагдаагийн байгууллага улс төрийн "дохиур"-аар ажиллаж байна гэдэг олон нийтийн шүүмжлэл явж байна. Ноорог медиагийн асуудлыг ямар гомдлоор шалгасан бэ?
-Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Энэ хүрээнд шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиудаар шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Одоог хүртэл шалгагдаж байна. Гэнэт болсон үйл явдал биш. Дээрээс нь цагдаагийн байгууллага улс төрийн заавраар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааных нь үзүүрт улс төрийн ямар эрх ашиг байх юм бэ гэдгийг тогтоох ёстой.
Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Энэ бол нэг алба хаагч гараад ярьсан зүйл биш.
Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байвал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол бүх процесс нь хуульд заасан журмын дагуу явагддаг. Энд нэг л хазгай гишгэвэл хууль зөрчдөг. Энэ ажиллагааг хийсэн хүн нь эрүүгийн хариуцлагад татагддаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай гэдгийг мэдэгдье.
-Цагдаагийн байгууллагаас хууль зөрчиж, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан гэдэг мэдээллийг өмгөөлөгч нь өгсөн. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Хойшлуулашгүй ажиллагааг Эрүүгийн хуулийн дагуу яг тухайн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж, баримт нотолгоо цуглуулдаг. Цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваараа, сард хэдэн зуугаараа хийдэг ажил. Нэг удаа хийсэн ажил биш. "Манай хүүхдийг хүн зодсон" гэдэг гомдол ирвэл хэн зодсон бэ гээд хайдаг ажиллагаа юм. Энэ асуудалд огт баривчилгаа явагдаагүй. Хойшлуулашгүй журмаар хүнийг баривчилбал прокурорын зөвшөөрөл авдаг.
Цагдаагийн байгууллагаас "Энэ хүнийг баривчилъя" гэж хандсан ч прокуророос ямар ч зөвшөөрөл олгоогүй байна. Албан ёсны баривчилгаа явуулаагүй.
Харин компьютер техник хэрэгсэлд үзлэг хийж, бэхжүүлж, баримтжуулсан үйл ажиллагааг явуулжээ. Энэ үйл ажиллагаанд хамгийн гол хөндөгдөж байгаа асуудал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар хандсан байна уу, хэвлэн нийтлэх контенттой холбоотой байна уу гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Өмгөөлөгчдийн тайлбарыг харсан. Би олон жил өмгөөлөгчөөр ажилласан хүн. Өмгөөлөгч нь гомдлоо гаргаад шалгуулах ёстой. Өмгөөлөгчийн ярианд дурдсан зарим үйл баримт үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хууль нь ийм юм. Ажил, албан тушаалтай холбоотой алдаа гаргасан бол хатуу хариуцлага хүлээлгэнэ. Би эхний удаа угаартаж нас барсан иргэдтэй холбоотойгоор мэдээллийг цагдаагийн байгууллага зохион байгуулалттайгаар тараасан бол хариуцлага хүлээлгэнэ гэж мэдээлсэн. Өнөөдөр энэ хэрэг шалгагдаж, хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаад байна. Энэ хүрээнд сая өгсөн мэдээллээр хууль бус зүйл хийсэн бол цагдаагийн байгууллага хариуцлага хүлээнэ. Өмгөөлөгч нар гомдлоо гаргах ёстой. Прокурорын байгууллагад гомдол гаргаж болно. Энэ байгууллага шалгаж шийдвэрлэдэг. Тал талын байр суурийг анхаарч сонсоосой. Өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө дуугарч байгаа залуусыг хүндэтгэж байна. Гэхдээ үнэн бол ганц байдаг. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа нь бүх зүйл нь хууль ёсных байхад буруутгаж болохгүй. Хэрвээ улс төрийн буруутгал байх шаардлагатай бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан алба хаагчид бус би өөрөө хариуцлага хүлээхэд бэлэн байна.
-"Ноорог" медиагийн залуусыг Эрүүгийн хуулийн 19.9.1 зүйл ангиар шалгаж байна гэсэн. Хуулийн байгууллагаас өөр зүйл ангиар шалгаж байгаа гэсэн шүү дээ?
-Эрүүгийн хуулийн "Худал мэдээлэл тараах" гэсэн 13.14 дүгээр зүйл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үндсэн хуулийн Цэц дээр өргөдөл гаргаж, маргаан үүссэн эсэхээс үл шалтгаалан тухайн зүйл заалтыг түдгэлзүүлэх эцсийн шийдвэр гараагүй л бол хүчин төгөлдөр үйлчилдэг. Мөн дээрээс нь Монголд хүний хувийн мэдээлэл халдашгүй байх ёстой. Энэ зарчмыг би ажил авсан цагаасаа цагдаагийн байгууллагад тавьсан. Хохирогчийн хувийн мэдээллийг задалж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэтэл яг одоо сэжиглэн шалгаж байгаа энэ асуудлыг харахаар бусдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй сэжиг таамаг байна гэсэн. Нарийн процесс дээр би оролцох эрхгүй. Миний хувьд цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна уу, хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэхийг л хянах үүрэгтэй албан тушаалтан юм.
Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг сэтгүүлч хэвлэн нийтэлж, үр дагавар гарвал сэтгүүлч тайлбар хэлнэ. Төрийн нууцыг ил мэдээлж, задруулсан бол эх сурвалжийг нь асууна.
Харин үндэсний аюулгүй байдал, ямар нэг гэмт хэрэгтэй холбоогүй бол сэтгүүлч эх сурвалжаа нууцална. Монгол Улсад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу вэ, ямар байх ёстой юм бэ гэдэг стандарт огт байхгүйгээс болоод Эрүүгийн хуульд байдаг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэдэг гэмт хэргээр нэг ч хүн шийтгэгдээгүй байна. Гэтэл санаатайгаар саад учруулсан тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Хэвлэлийн бүхий л редакци энэ замыг туулж, бичлэгээ устга гэдэг. Тиймээс энэ талаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд энэ тухай тусгаж, зааглаж өгч байгаа.
-Цагдаагийн алба хаагчид "Ноорог" медиагийн залуусын гар утсыг хураан авч, кодыг нь хэлүүлэх эрхтэй гэж хэлж байсан. Ийм эрх байдаг юм уу. Бас тэднийг цахим мөрийтэй тоглоом тоглосон асуудлаар шалгасан гэдэг нь үнэн үү?
-Хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй нэр устай мэдээлэл өгч чадахгүй. Энд өгсөн мэдээллийн цэг, таслалын хариуцлагыг хүлээнэ. Бидэнд өгсөн мэдээллээр болон урьдчилж хянаснаар 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ явсан байна. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дунд 2024 оны есдүгээр сараас эхлэн одоо хүртэл бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байна. Үүний цаана хохирогч байна гэсэн үг. Хуурамч мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байгаа зургаан дансыг шалгаж байна. Энэ мэдээллүүд худлаа байвал заавал хариуцлага хүлээнэ. Бид нэлээд нягталсны эцэст олон нийтэд мэдээлэл өгсөн.
Нэргүй 1 минутын өмнө 78.8.172.185
Энэ гудамжинд явж байсан нөхрийг( ХЗ сайд) Женко албан тушаал хүргэж хоолтой нь залгуулаад түүгээр хамаг муу муухайгаа хийлгэж бгаа .Энийг ямар тэнэг хүн ч мэднэ.MCS г оролдож хэдэн хүнийг баривчлуулсан бгаа одоо энэ хэдэн залуучууд
Нэргүй 25 минутын өмнө 202.9.41.106
Хууль зүйн сайд худлаа ярихгүй нь ойлгомжтой. "Ноорог" медиа гэх тэр байгууллага бол улс төрчдийн гах хөл болсон газар болж тарах нь байна. Учир нь "news.mn" сайт тэднийг өмөөрч байгаа бол Элбэгдоржийн талын хүмүүс болох нь гарцаагүй. Лодойсамбуу холбоотой ч байж болох юм.
Мөнх 26 минутын өмнө 66.181.191.36
Одоо л ленин маркс энгельсийн зохиолуудыг унших цаг ирсэн бна даа. За тэгээд өөр юу уншиж өнөөгийн нийгмээ оылгох билээ.
ө 35 минутын өмнө 66.181.184.51
Сайд худлаа ярихгүй ээ.яаж ч бодсон ингээд худлаа яриад зогсож байхгүй ш дээ.Баримттай л юм ярьж байгаа ш дээ
Юу вэ? 52 минутын өмнө 43.242.242.19
Энэ сайд болох бодоогүй байжээ… ямар хөнгөхөн гар вэ
Нэргүй 46 минутын өмнө 66.181.165.234
Лодой мэтийн шантаажны өлөгчингүүд байж
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.115.173
Хууль зүйн сайд цагдаагийн шалгаж байгаа процесс ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн атлаа хувь хүний нууц мэдээллийг мэдэж байгаа юм шиг, төчнөөн төгрөг дансаар гүйлгээ хийсэн, тийм этгээдийг шалгаж байгаа г.м. шалгалтын явцтай танилцсан Мөрдөн байцаах албаны дарга шиг юм яриад унах юм, энэ нөхөр?!! ХЗ сайд цагдаагиййн байгууллагыг ерөнхий удирдлагаар хангах чиг үүрэгтэй боловч хаацайлж өмөөрөх үүрэг байхгүй шүү!!!
зочин 2 цагийн өмнө 66.181.160.102
Заа цагдаа нар юуч гэж шааана шүү ..Хулгайчнартайгаа адилхан болцон гарууд..
Нэргүй 2 цагийн өмнө 2.217.73.55
Хэн ч бай хууль дүрэм зөрчсөн л бол хуульд заасан хариуцлага хүлээх нь гарцаагүй
. Цагдааг дарамталж ажил төрлийг нь хийлгэхгүй СЭТГҮҮЛЧДИЙН ХЭВЛЭН НИЙТЛЭХ , ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ГЭХ МЭТ ХҮНИЙ ЭРХЭЭР ДУЛДУЙДАН ниыгэмд хор учруулах аливаа үйлдэл даамжирж байна Монголд
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.126.227
Зүүний нялхсын өвчин гэж В.И.Лениний зохиолыг уншаарай. НЯГТАЛЖ БАЙЖ ХӨДӨЛ. СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР, БИШ.
Нэргүй 2 цагийн өмнө 2.217.73.55
шшш үг ажилгаа хоёр нь байнга зөрж байсан Ленин одоо хэнд хэрэг болохов дээ
zochin 2 цагийн өмнө 202.131.238.26
Энэ сайд жинхэнээсээ саад боллоо шүү. Гудманд байх үед нь овоо шударга нөхөр байна гэж харсан эндүүрч. Овоодоо гэх нөхөр биш овоолсон баас байжээ хөөрхий
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.30
Сайн шалгах хэрэгтэй
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.203
итгэхгүй байна , итгэхгүй , тэр ил тодоор хүн а**а . зандачилан мөчлөнө гээд байгаа араатахууд бас барьж хориод шалгаач, чадахгүй л дээ, амаргүй байна ,амаргүй байна
Нэргүй 3 цагийн өмнө 64.119.29.46
Энэ гэмгшй биш дээ ядаж энэ зарим их хурлын гишүүд битгий шоу болгоод хүний эрх зөрчсөн гээд байл даа фагдааг ажиллаа хий шалга энэ их мөнгө хаанаас орсог шалгаж учрыг олох хэрэгтэй шүү дээард түмний баялаг мөнгө угаалт шүү
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.184
ANUSDI80955877
Зориг 3 цагийн өмнө 66.181.190.202
Тэгж таарна. Мөрийтэй тоглуулдаг байж. Энэ 9.3 тэрбумаас нь өмөөрч хамгаалаад байгаа Цэнгүүн мэт УИХ ын гишүүд сонгуульдаа хэрэглэчихсэн юм биш биз. Юм боллоо гэхээр яаарч нарч ирээд төр засгыг шүүмжилээд унадаг энэ адгуу зангаа Нялх УИХ ын гишүүд татвал таарна. Өмгөөлж хамгаалахад учрыг нь олж байж хөдөлж байхтун.
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.23.83
Цагдаа нар дандаа худлаа ярьдаг
Саарал 3 цагийн өмнө 202.126.92.90
Мөрийтэй тогллом гэдэг нийгэмд маш хортой.Иймэрхүү мөнгөнд дуртай хүмүүс хамтарч хийдэг.Овоо босоогүй бол шаазгай хаанаас суухав.Цагдаа сайн ажиллаж бна
21 3 цагийн өмнө 202.55.191.130
HEREG TOHOLT