Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор түрээсийн унадаг дугуй болон скүүтерийн үйлчилгээ эхлээд буй. 2023 оноос Улаанбаатарт нэвтэрсэн түрээсийн хэрэгслийн үйлчилгээ түгжрэлтэй үед нийслэлийнхэнд ихэд тус болдог. Гэхдээ аюулгүй байдал талаас авч үзвэл зориулалтын зорчих зам талбай байхгүйгээс олон хүн эрүүл мэнд, амь насаараа эрсдэлд орж, унадаг дугуй, скүүтертэй хөдөлгөөнд оролцдог. Мөн нөгөө талдаа соёлгүй иргэдийн балгаар түрээсийн унадаг дугуй, скүүтер нийтийн эзэмшлийн зам талбайд эмх замбараагүй хөглөрдөг нь үнэн.
Тиймээс энэ жил холбогдох албаныхан хуралдаж, унадаг дугуй, скүүтерийг нийтийн эзэмшлийн зам талбай дээр дур мэдэн байршуулж орхихыг хориглосон байна. Ингэхдээ зориулалтын зогсоолд зөвхөн байршуулах болж.
Энэ шийдвэртэй холбоотой скүүтер түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж рүү Замын цагдаагийн газраас холбогдож, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан скүүтерээ хураахыг шаарджээ. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхэлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ТЦА-наас өгч байгаа мэдээллээр, холбогдох албаныхны хамтарсан уулзалт 10 хоногийн өмнө болсон. Нийтийн эзэмшлийн зам талбайд скүүтер, унадаг дугуй бусдын хөдөлгөөнийг хаах байдлаар орхиж байгааг нэгдсэн зогсоолтой болгох талаар санал солилцсон. Байгууллагаас нь өөр ажилтан ирсэн. Шийдвэр албажсан эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулж дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэлээ.
Нэргүй 2025-03-19 103.57.92.217
Явган хүний замаар скүүтер унаж явсан этгээд тэндээ шууд хаяад явчихдагийг болиулмаар байна.
ИРГЭН 2025-03-19 202.55.188.38
Монголчууд ухамсар соёлтой болох болоогүй байна……
Нэргүй 2025-03-19 59.153.114.206
дүрэм журамаа гаргаачээ хогийн унаа
цц 2025-03-19 59.153.112.116
Дугуй унах хэрэгтэй. Скүүтэрээ боль, Юн зориулалтын талбай энэ тэр гээд үлгэр зохиогоод байнаа
Бат 2025-03-19 139.5.216.119
Зориулалтын зам эсвэл маршрут зааж өгөхгүй бол энэ ёстой хэрэггүй. Өнгөрсөн зун Нарны гүүрний төв хэсэгт зам дээр хаячихсан байсан. Жолооч нар харахгүй бол осол гархаар харагдаж байсан.
Нэргүй 2025-03-19 66.181.180.120
Хүмүүс нүд үзүүрлэж дургүйцэж эхэлсэн шүү. Бүрмөсөн хориглосон нь дээр байхаа даа. Унаж чадахгүй бацаанууд их бий. Тэд бол аюул
Нэргүй 2025-03-19 202.131.234.123
бүрмөсөн хориглооч. гайтай юм болж байна.
Батбаяр 2025-03-19 202.9.40.82
Хүн дайрч алчах шахаад галзуу хулгана мэт давхилдаж байна. 13- р хороололоос Офицер хүртэл голын зам дагуу энд тэндгүй хаясан скуутер байж л байна. Энэ замаар явган зорчигч, дугуй, мопед, скуутер, суррон, дасгал хийж байгаа хүмүүс, нохой салхилуулаж байгаа хүмүүс гээд ёстой замбараагүй юм болж байна. Дугуйтай болон скуутер мопедтой хүмүүс настай хүмүүсийг байтугай дайрч а**х дөхөөд тун осолтой байна шүү …
Нэргүй 2025-03-19 66.181.176.38
Хотын захаар унадаг журам гаргах хэрэгтэй
нэргүй за 2025-03-19 66.181.187.158
Хөгжил дэвшилд дургүй хүмүүс шүү. 2000 жилийн түүхтэй улсын хамгийн то хөгжил бол жалга, нүхэнд бааж шээдэс байсан нь модон халхавчтай л болсон явдал юм уу даа
Нэргүй 2025-03-19 202.21.105.54
шөнө зам дээр хэвтэж байдаг ш дээ тэрийг нь тойрч гарах гээд мөргөлдөх хүн дайрах асуудал гарахад ойрхон байгаа
И 2025-03-19 103.212.118.18
Замын хөдалгөөний ямарч мэдлэггүй хүүхнд залуус наадуулыг чинь унаж дуртай газраараа бусдыг алчихгээд өөрсдөө үхчихгээд явах юм . Дүрэм журамгүй юм бол хориглооч. Эилд хадэх мянгаараа гэмтлээ, үхлээ л гэх юм.
Олон түмний нэг 2025-03-19 202.126.89.40
иргэдийн амь нас, эрүүл мэндээр бузар бизнес хийж буй энэ балмад зүйлийг даруй бүрмөсөн хориглох хэрэгтэй
Нэргүй 2025-03-19 119.40.98.153
ёстой доо
Нэргүй 2025-03-19 202.126.89.40
бүрмөсөн хориглооч ээ
Бүрэн хоригло 2025-03-19 103.57.92.176
ОДОО БҮРЭН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2025-03-19 103.57.92.176
Ганц зөв шийдвэр гаргаж ээ
Нэргүй 2025-03-19 202.70.43.34
ЭНИЙГ ЯВГАН ЗАМААР ЯВАХЫГ ХОРИГЛОМООР БНА. МӨН АВТОЗАМААР ЯВАХДАА ДҮРЭМ ЖУРАМАА БАРИМТЛАХ. МОНГОЛД ОЛОН ЖИЛ ЖОЛОО БАРИСАН ХҮМҮҮС АМЕРИК ЕВРОП МЭТ ХӨГЖСӨН ОРНУУДАД ОЧООД ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БАРАГ ТЭНЦДЭГГҮЙ ГЭДЭГ НЬ МАНАЙ УЛС ХИЧНЭЭН ДҮРЭМ ЖУРАМГҮЙ, БАЙЛАА Ч ТЭРИЙГЭЭ МӨРДДӨГҮЙ, ДЭД БҮТЭЦГҮЙ ХОТЖООГҮЙ ИРГЭНШЭЭГҮЙ УЛС БОЛОХ НЬ МЭДЭГДДЭГ.
gajigtlaaoz. 2025-03-19 50.147.160.114
ylcaas zailyyl galzyyg
yzegdeegyi yum tubuig nagtaax bolomjgyi,xil zupchigchig tyreeslgj 2025-03-19 50.147.160.114
yun xsgyi taxir dutyy xulgyi xynui tylaasnyyd
Ял 2025-03-19 202.9.46.221
зориулалтын зам байхгүй тул бүрмөсөн хоригло, МАН- ын хулгайчууд скоотерийн эзэн хулгайчаа өмөөрч байгаа бол энэ сэгнүүдийг нь авч яваад барерэйг нь тоноод хаях хэрэгтэй.
Зочин 2025-03-19 103.168.34.62
Тахир дутуу хүний тэргэнцрээс бусад бүх төрлийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр явахыг хориглох хэрэгтэй !!! Явган зорчигчийн аюулгүй байдал бол 1 номерийн асуудал. Хүмүүсийг явган хүний зам дээр аюулгүй тайван алхах нөхцлийг төр засаг хангаж өгөх үүрэгтэй !!! Янз бүрийн юм унаж давхих дуртай улсууд машин зам дээрээ сүлжилдээд давхицгаана биз.Тэдний аюлгүй байдал бол дараагийн асуудал.
jfdjhfdjhjhfd 2025-03-19 66.181.165.89
Тусгай зам нь байхгүй тул бүрмөсөн хориглох хэрэгтэй.
Нэргүй 2025-03-19 202.126.88.206
Зүгээр л хоригло. Энэ скүүтер чинь МАН-ын нөхрийн бизнес. Иргэдийн эрүүл мэндийг бодож байгаа бол хоригло.
Нэргүй 2025-03-19 202.126.89.207
ene zavaan scooter dygyigaa hezee bolih yum.be
Нэргүй 2025-03-19 139.5.216.243
наадхаа болиочээ. Хүний аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой ш дээ!!!!