УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Түүний хувьд хяналтын шатны шүүхийн гэм буруутайд тооцсон тогтоолыг өөрийн биеэр гардан аваад байгаа. Ингэснээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр /2025.03.18/ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан талаар мэдээлсэн. Дээд шүүхээс хариу ирсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус асуудлыг УИХ-д танилцуулах аж.
Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй яагаад олон сар болж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгч байгаа мэдээллээр, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн ямар зохицуулалт маргаантай байгааг бид хариулах боломжгүй. Агуулгаараа бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэсэн хуулийн заалт бий гэв.
Харин энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Хуульд порцедур бүрэн заагдаагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнтэй холбоотой шийдвэр гарсан бол үүнийг Дээд шүүх УИХ руу явуулна гэсэн заалт байхгүй. УИХ шийдвэрийг татаж авна гэсэн заалт ч байхгүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд энэ асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа манай байнгын хороо хуралдах эрхтэй болно. Хуралдахдаа мэдээж шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй, танилцуулна гэсэн юм.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эсэх асуудлаар Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мөн энэ долоо хоногт мэдээлэл өгсөн. Түүний хувьд Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцэх эрх байхгүй. Хуулиар бидэнд ийм эрх олгогдоогүй. Өнөөдөр эрхзүйт төрийн гурван салбарын нэг нь шүүх засаглал. Шүүх засаглал нь өөрөө хараат бусаар ажиллах ёстой.
Эрхзүйн гаргалгааны хувьд Улсын дээд шүүх шийдвэрийг албажуулж ирүүлэх үүргийг хүлээхгүй. Д.Цогтбаатар гишүүн тогтоолоо гардаж авсан гэдэг нь иргэн хүний асуудал.
УИХ тэр шийдвэрийг хэрхэх эрхзүйн зохицуулалт байхгүй. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эргүүлэн татна гэсэн заалт байдаг гэдгийг онцолсон юм.
зочин 40 минутын өмнө 124.158.108.233
ялтан их хуралд суугаад байж болохгүй хурдан явуулах хэрэгтэй
Ял 41 минутын өмнө 202.9.46.221
ял авцан ялтан гишүүнтэй олонхийн бүлэг эрх зүйн чадамжгүй тул олонхи татан буугд. ялтнаа өмөөрч байгаа бол УИХ тар.
Нэргүй 47 минутын өмнө 122.201.31.135
татаач
gadni ppasmi 51 минутын өмнө 50.147.160.114
oc
- opasmi? 49 минутын өмнө 50.147.160.114
oc
setgexuo yxamsapgyi asarxn bx 52 минутын өмнө 50.147.160.114
idt
ychryylcan xoxopol, bainguin xylgaigaar tanxairsan bdltai baaxan xyn opyyldag gejoilgoloo 54 минутын өмнө 50.147.160.114
Xymyysuin SSN cydalgaa abch xaana xaana ajildag, SSNg xaax blokloc zopilgotoi yil sjullagaa yabyyldag,
olonlog xpaktricktai, trashilsan bdltaispm, shyyxuin shuidbergyi xsgyi Securitigeep? xyn48 tsag barijxopison, Passport, Mashin Utaskabl xylgailychaad shyy dee.
Нэргүй 59 минутын өмнө 192.82.66.174
цаг хожих явуургүй арга. шүүхийн алх тогшоод л шууд хэрэгжээд, шүүх танхимаас хорих руу ачигддаг биз дээ.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.39
Баярбаатар юу ч мэддэггүй, тэгээд ч дээд шүүхийн шийдвэрийг ингэнэ тэгнэ гэх эрх мэдэлтэй хүн биш, зүгээр л дураараа тайлбарлаж, монголчуудыг тэнэгтүүлж байна, их хурал цогтбаатарыг явуулахё стой