Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.03.19/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулан баталлаа. Нийслэл хотод 200 мянган айл өрх хатуу түлш буюу нүүрсний хэрэглээтэй байна. Түүнчлэн 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим уурын зуух агаарын бохирдол үүсгэж байна. Мөн бүртгэлтэй 804 тээврийн хэрэгслээс 500-600 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, ТЭЦ 2,3,4 болон Амгалангийн дулааны цахилгаан станцууд агаарын бохирдол үүсгэх эх үүсвэр болж байна. Үүнээс хамгийн гол нь хатуу түлш хэрэглэж буй 200 мянган айл өрх агаарын бохирдол үүсгэж буй гол эх үүсвэр болж байна. Тиймээс 2025-2026 онд 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх тогтоолын төслийн баталлаа.
Ингэхдээ айл өрхүүд хатуу түлшнээс сайн дураараа татгалзах, стандартад нийцсэн дулаалга хийсэн тохиолдолд нийслэлээс тухайн айлуудад хийн түлшний зуух байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар өгөх, халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-ний өдрөөс тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаасыг хийн түлшинд шилжсэн айл өрхүүдэд олгоно.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу бүх яамдуудын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг орсон байдаг учраас эдгээр айд өрхүүдийг яам тус бүр дулаалгын стандартыг мөрдүүлэх, дэмжих, гэр хорооллын айл өрхүүдийн хийн шилжилтэд шилжиж байгаа бүсчлэл дээр хуваарилан ажлуулах чиг үүргийг тогтоолд тусгасан. Түүнчлэн ТӨК-иуд болон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжиж ажиллана.
Бид 41 жилийн хугацаанд нэг ч дулааны станц шигээр бариагүй. Гэхдээ өнгөрсөн жил эрчим хүчийг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Үүний үр дүнд эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс 2025-2026 он руу шилжих өвөл эрчим хүчний үйлдвэрлэлийг хамгийн багадаа 200 МВ-аар дахин нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр зарим бүсчлэл дотор айл өрхүүд хийн түлш бус цахилгаан халаагуур хэрэглэх сонголт хийвэл цахилгаан халаалтад холбох, халаалтын улиралд цахилгаан хэрэглээтэй айлуудын хэрэглээнд 100 мянган төгрөгийн татаас олгох зохицуулалт тус тогтоолын төсөлд багтсан байгаа.
Дашрамд дурдахад, ирэх зургадугаар сард нийслэл хотод 2000 орчим орон сууцны төслүүд хэрэгжинэ. Тухайлбал 1008 айлын орон сууц ашиглалтад орж, Шар хадад хэрэгжүүлж буй 414 айлын орон сууц, Баянхошуунд хэрэгжүүлж буй 414 айлын орон сууц ашиглалтад орно. Мөн Сэлбэ дэд төвийн 10 мянган айлын орон сууцны олон улсын тендер зарлагдана.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
-Х.Нямбаатар даргын мэдээлэл дээр нэмж дурдахад айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх ажилд төр, захиргааны бүх байгууллагууд оролцохоор болсон. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх нийтийн аян болгож өрнүүлнэ. Байгууллагууд хороо, дүүргээр хувааж аваад ажиллана. Арилжааны банкууд, тэр дундаа Төрийн банк хөнгөлөлттэй зээлийг хөгжүүлэх талаар ажиллана. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад эрдэмтдийн зөвлөл хамтран ажиллаж байгаа. Эрдэмтдийн зөвлөлөөс гарсан санал, санаачилгуудыг ашиглан орон байрандаа дулаалга хийх гэж байгаа айл өрхүүдэд сонголт өгнө. Түүнчлэн ААН-үүдэд ирэх аравдугаар сараас түүхий нүүрс түлэхийг хориглосон албан бичиг өгсөн.
ААН-ийн нэг хувийн орлогын албан татвараас бид агаарын бохирдлыг бууруулахад ашиглана гэж хэлж байсан. Энэ ажлын хүрээнд олон ААН-үүд хамтран ажиллахаар болсон. Хамтарсан уулзалтыг удахгүй зохион байгуулна. Түүнчлэн бүх байгууллагууд, ААН-үүд өөрсдийн гэр хороололд байдаг ажилтнуудынхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм. Хамгийн гол нь нэгдүгээрт дулаалгын асуудал байгаа. Дулаалгын стандарт гарсан байгаа, уг стандартынхаа дагуу ажлаа хийгээд явна.
МОНГОЛ УЛСЫН УРД ХИЛҮҮД ДЭЭР НИЙТДЭЭ 9.5 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ОВООЛГО ҮҮССЭН
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнөөдрийн хуралдаанаар өмнөх хуралдаанаар байгуулагдсан экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн үр дүнг хэлэлцлээ. Уг ажлын хэсэг шуурхай ажиллаж, зарим шийдвэрүүдийг гаргасан. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчим байна. Үүнийг ирэх тавдугаар сар гэхэд 5.5 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлнэ.
Өнөөдрийн байдлаар хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын урд хилүүд дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихсэн байна. Та бүхэн санаж байвал цар тахлын үед 20 сая тонн овоолго үүссэн нөхцөл байдалтай байсан. Тэгэхээр энэ юунаас болж үүсэв, үүнийг яаж хөдөлгөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явах боломжгүй байна. Үүний шалтгааныг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн 50 орчим гэрээтэй холбоотой гэж үзсэн. Монгол Улс эдгээр гэрээний үндсэн дээр тээвэрлэлт хийх үүрэг хүлээсэн гэхдээ нүүрсний үнэ 40 орчим хувиар унасан учраас худалдан авагчид таталтаа хийхгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэрнээс нүүрсний эрэлт буурсантай холбоотой асуудал биш.
Хятад улс өөрөө дөрвөн тэрбум тонн нүүрсний хэрэгцээтэй. Гэтэл бид 100 сая тонн ч хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр эрэлт буурна гэдэг ойлголт байхгүй. Гэтэл манайд биржийн арилжаа тав дахин буурч, татан авалт 40 хувь зогсчихсон байна. Тэгэхээр үнийн уналтаас болоод нэгэнт худалдан авалт хийсэн ААН-үүд цааш нь татан авалт хийхгүй гацаа үүсээд байна. Овоолго үүссэнээс болоод дараагийн арилжааг хийх боломжгүй байна. Тэгэхээр үүнийг богино хугацаанд зохицуулах биржийн журмыг баталсан байгаа. Ингэхээр ямар ч байсан биржийн арилжаа сэргэнэ гэж харж байгаа. Цаашлаад Биржийн тухай хуульд сайжруулалт хийх хэрэгцээ шаардлага гарч байна. Биржийн арилжааг идэвхжүүлэх талаар өөрчлөлт хийнэ.
Түүнчлэн ажлын хэсгээс Төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр энэ жил шинээр эхлэх хөрөнгө оруулалтуудыг эхний хагас жилийн байдлаар бүрэн зогсооно. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр энэ жил хийх байсан 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, үүнийг дагаад гарах байсан 70 сая ам.долларын төлбөрүүдийг энэ жил хойшлуулахаар болсон. Түүнчлэн борлуулалтаасаа үл хамааран 100 сая орчим ам.долларыг валютын нөөцийг нэмэгдүүлэхэд туслах боломжтой гэдгээ илэрхийлсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Ойрын хугацаанд Оюу-Толгой ХХК-ны удирдлага Монгол Улсад ирж, ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр чухал асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Оюу-Толгой ХХК-тай үүсээд байгаа татварын маргаантай холбоотой асуудал, мөн Оюу-Толгойн бүлэг ордын дотор байгаа компанийн лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар дээр танилцуулга хийгдсэн. Уул уурхайн Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус хуулийг нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн сайжруулах асуудал орно. Уул уурхайн бирж дээр үнийг индексжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ.
Хэдийгээр хөрөнгийн бирж дээр журам гаргаад асуудлуудаа шийдэж байгаа боловч үнийг индексжүүлж өсөх үед нь нэмэгдүүлж, буурах үед нь дагаж бууруулах асуудлыг ярих шаардлага үүссэн.
Мөн Уул уурхайн биржээр арилжаалагдсан бараа бүтээгдэхүүнийг хил нөхцлөөр хүргэж өгч байгаа. Үүн дээр сонголт гаргаад тээвэргүй нөхцлөөр борлуулах асуудлыг хуульд тусгана. Түүнчлэн "Алт-3" хөтөлбөр хэрэгжихээр танилцуулгыг хийсэн. Алтны үнэ түүхэн дээд хэмжээ буюу нэг унц алт 3000 ам.доллар давсан байгаа энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлж цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох арга хэмжээг авахаар шийдвэр гарсан.
Иргэн 37 минутын өмнө 82.144.201.2
Хийн түлш нэг талаараа ашигтай я манайхан сайн ашиглаж сураагүй учраас аюул ихтэй бдгыг ойлгох хэрэгтэй. Хий бол нүдэнд үл үзэгдэнэ, өчүүхэн очноос дэлбэрнэ, гал гарна, мөн угаартаж нас барна. Иргэддээ хийн түлшний аюулгүйн бдлын талаар нээлттэй ТҮ хичээл сургалт явуулах хэрэгтэй шүү. !!!!
Мөн хийн түлшийг ашиглах тоног төхөөрөмжийг ашиглах асуудалд гоц анхааралдаа хандуулах хэрэгтэй дээ.!!!
Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.16
ESTOI ZOV
b 53 минутын өмнө 202.179.27.48
numbaatar butehgui ee gal tulsen bolgon daisan trolluud ni tuuniig ulgun surtalchilahaas uur ajil hiij chadahgui
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.177
ANUSDI80955877VANXANDI MERGJLN SEXSEER
Нэргүй 2 цагийн өмнө 192.82.66.181
ЦАХИЛГААН СТАНЦ БАРИАЧ.
Хятадын зуухаа шахах нь дээ 2 цагийн өмнө 66.181.165.89
hfghfghjjf
з 3 цагийн өмнө 202.126.90.250
юун нэг хувийн татвар вэ ААН-ээс нэмж татвар авах юм уу
Нэргүй 3 цагийн өмнө 185.220.101.68
ЭНЭ НЯНБАКТЕР АВИЛГАЧИД ЗӨВЛӨӨД ӨГӨХ ИНЖЕНЕР, ЭДИЙН ЗАСАГЧ БАЙНА УУ