С.Бямбасүрэнгийн барилдаан дасгалжуулагчдаа гонсойлгов

С.Бямбасүрэнгийн барилдаан дасгалжуулагчдаа гонсойлгов

С.Бямбасүрэнгийн барилдаан дасгалжуулагчдаа гонсойлгов

Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Харү башё Осака хотод үргэлжилж байна. Хаврын башёд 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгээр манлайлуулсан Монголын 21 сүмоч таван зиндаанд хүч үзэж буй. Ёкозүна цолтойгоор анхны башёдоо барилдаж буй Хоошёорюү С.Бямбасүрэн анх удаа гараагаа хүндхэн эхлүүлж, нийт есөн барилдааны дөрөвт нь ялагдал хүлээсэн юм. Тэрбээр өчигдөр /2025.03.18/ өдрийн барилдааны дараа баруун гарын тохой болон хүзүүний шөрмөсний бэртлээ эдгээх шаардлагатай тул гуравдугаар сарын башёг өнжихөөр болсон гэж мэдэгдлээ.

Тодруулбал, өнгөрсөн Ням гаригт озэки асан Такаясүд ялагдахдаа өмнө нь бэртсэн байсан бэртэлээ хүндрүүлсэн гэжээ.

Дасгалжуулагч Асахиютака хэлэхдээ "Би түүнийг барилдаанд үргэлжлүүлэн доогуур үр дүн үзүүлэхийг хүсээгүй. Тиймээс тавдугаар сард болох башёд сайн үр дүн үзүүлэх хүртэл, ажиллах хэрэгтэй байна" гэв.

Түүнчлэн Тацунами хэлэхдээ "Тэр залуу хэвээр байгаа тул хүмүүс түүний ирээдүйн амжилтад итгэж, түүнд эелдэг хандана гэж найдаж байна" хэмээв.

2002 оны Кюүшү башёд анх Асашорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын ялалт, амжилтын буухиа эхэлсэн. Тэгвэл 23 жилийн дараа түүний ахын хүү Хошорюү үүнийг залгамжилж, сүмогийн 74 дэх ёкозүнагаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодорсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 51 минутын өмнө 66.181.178.221

За арай л гэж түрүүлсэн дэ цаашаа явахгүй байх

Avatar

Нэргүй 53 минутын өмнө 124.158.120.50

аварга бол аварга штээ, буцаж ирээд үзүүлээд өг

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 203.169.50.240

tng batsaan

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.70.43.34

уйтгартай сумо

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.212.116.85

Муу юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж