Байр суурь: Эмч нар эрхтэний хулгай хийгээгүй

Байр суурь: Эмч нар эрхтэний хулгай хийгээгүй

ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Түүний өмгөөлөгчийн зүгээс "П.Батчулуун эмчийн хэрэг нь Монгол Улсын шүүхийн практикт анхны тохиолдол. Тийм учраас Улсын дээд шүүхэд гомдол гаргана" гэдгийг мэдэгдсэн юм. Харин мэргэжил нэгт эмч нарын зүгээс "П.Батчулуун эмч маань хүний амь аврахын тулд өөрөө хөөцөлдөж, хуульд тусгасан заалтаараа ял сонсч байгаад харамсч байна" гэлээ.

"Донорын тухай хуульд өнгөрсөн 2022 онд өөрчлөлт оруулахдаа тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын 2 сая төгрөгийн зардал дээр нэмж, гурван сая төгрөг өгнө гэж заалт оруулжээ. Энэ заалтыг П.Батчулуун эмч өөрөө хөөцөлдөж, хуульд тусгасан байдаг. Гэтэл тухайн донор болсон иргэн нийгмийн даатгал төлж байгаагүй учраас ар гэрт нь гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгох боломжгүй гэдгийг мэргэжилтэн нь хэлсэн юм билээ.  Яг үнэндээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуулийг дагуулан ийм журам гарсныг огт мэдээгүй. Анх ингэж л асуудал үүсч, олон нийтийн сүлжээгээр "нүдүүлсэн" талаар УНТЭ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн хэлэв. 


"ИЙМ ЭМЗЭГ АСУУДЛЫГ ИНГЭЖ ӨНДӨР ХЭМЖЭЭНД СЭВЖ ТАВИНА ГЭДЭГ БОЛ МАШ БУРУУ"

УНТЭ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн: 

-Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах иргэдийн жагсаалт гэж бий. Энэ хүлээх хуудсаас тухайн донорын цусны бүлэгтэй таарах хүн, хамгийн хүнд хүн, хамгийн залуу болон хамгийн настай хүн хэн бэ гэдгийг нь дүгнэж, шийдвэрлэхийн тулд гурван хүн дууддаг. Тэр хүмүүсээс хамгийн илүү тохирч байгаа хүнээс шинжилгээ авч, 30 минутын дотор хагалгаа хийх эсэхээ шийддэг. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд хамгийн багадаа зургаан цаг шаарддаг. Жишээ нь, бөөр шилжүүлсэн суулгах мэс заслыг хийхэд 12 цаг шаардагддаг гээд ямар мэс засал хийхээс шалтгаална. Тийм учраас мэс заслаа цаг алдалгүй, яаралтай хийх ёстой. Их нарийн төвөгтэй, давчуу хугацаанд олон ажлыг зэрэгцүүлж хийдэг хагалгаа.

П.Батчулуун эмчийн хувьд ямар ч буруугүй. 2022 онд Донорын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тархины үхжилттэй донорын ар гэрт оршуулгын хоёр сая төгрөгийн олгоно. Нэмээд гурван сая төгрөг өгнө гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг П.Батчулуун эмч өөрөө хөөцөлдөж, хуульд тусгасан хүн шүү дээ.

Юу болсон бэ гэвэл тархины үхжилттэй донор гарч ирсэн, тиймээс ар гэрээс нь зөвшөөрөл авсан юм. Ар гэрийнхэн нь гурван сая төгрөгийн тэтгэмжийг нь авахаар нийслэлийн Баянзүрх нийгмийн эрүүл мэндийн газарт очсон юм билээ.  Гэтэл тэндээс "Тухайн донор болсон иргэн нийгмийн даатгал төлж байгаагүй юм байна. Тиймээс гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгохгүй" гэх хариулт өгсөн юм байна лээ. Яг үнэндээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ийм журам гаргасныг огт мэдээгүй. Хуулиас давсан журмаас болж ар гэрийнхэн нь бухимдсан.

Анх ингэж л асуудал үүсч, олон нийтийн сүлжээгээр "нүдүүлсэн". Тэгээд П.Батчулуун эмч энэ журмыг өөрчилж, донорын ар гэрт нь гурван сая төгрөг олгосон. Нийгмийн даатгал төлсөн, төлөөгүйгээс хамаарахгүйгээр донорын ар гэрт гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгодог болсон. Манай Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаныхныг иргэд "Та нар дахиад хүний эд эрхтэн хулгайлах гэж байна уу" гэж хараадаг болсон. Ер нь нийгмийн сүлжээгээр ийм эмзэг асуудлыг ингэж өндөр хэмжээнд сэвж тавина гэдэг бол маш буруу. Үүний цаана маш олон хүний амь нас хохирч байгааг ойлгох хэрэгтэй.

"П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРЭГ НЬ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ПРАКТИКТ АНХНЫ ТОХИОЛДОЛ"

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат:

-Социализмын үед ажиллаж байсан эмч ажилчдын сэтгэл зүй өнөөдрийн нийгэмд байхгүй болсон. Ажлын ачаалал маш их, цалин хөлс нь бага шүү дээ. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийн өмнө ийм асуудал үүсч байгаа нь энэ хуулийг улам боловсронгуй болгоход анхаарах ёстойн илрэл байх.

П.Батчулуун эмчийн хэрэг нь Монгол Улсын шүүхийн практикт анхны тохиолдол. Тийм учраас Улсын дээд шүүхээс энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр үнэн зөв шийдсэн эсэхийг хянаж, буруу ойлгосон засч залруулах үүднээс зайлшгүй авч хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр бид Улсын дээд шүүхийн шийдвэрийг итгэж, хүлээж байна.

Донорын тухай хууль 2002 онд анх батлагдаж, 2012, 2014, 2018 онд шинэчилсэн найруулгыг хийсэн. Уг хуулийн 30 хувьд өөрчлөлт оруулсан. Ингээд 2022 онд энэ хуулийн хоёрхон заалтыг өөрчилсөн. Энэ хаврын чуулганаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ гэж найдаж байна. Яагаад гэвэл өмнөх хуулийн зохицуулалтаар цусны донор, эрхтний донор нэг байсан бол үүнийг салгаж, өөр олон боломж нээгдэнэ гэж найдаж байна.

Улс орон болгон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжоос гадна тусгай эрх зүйн байдлыг сайжруулсан хуультай байдаг. Монгол Улсад харамсалтай нь Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль байхгүй. Гагцхүү Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, нийгмийн баталгаа гэсэн зохицуулалт бий. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалсан асуудлыг нарийн зохицуулсан бие даасан хуулийг боловсруулж, батлуулах шаардлагатай. Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар батлан ажиллаж байна.

"ЭМЧ НАР ДОНОРООС ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ЭРХТЭНИЙГ АВСАН ГЭДЭГ ХУДЛАА"

Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар:

-Энэ асуудал үүссэнээс хойш буюу 2024 оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэл нэг ч кадаврын /тархины үхэлтэй/ донор гарсангүй. Сүүлийн жилүүдэд ард түмний дундах эрүүл мэндийн боловсрол сайжирч, бусдад буян болох үүднээс энэ төрлийн донор нэмэгдэж байсан. Жилд дунджаар 6-8 кадаврын донор гардаг байлаа. Жишээлбэл, 2018 онд гэхэд найман хүн кадаврын донор болж, тэндээс найман хүнд элэг шилжүүлэн суулгах, 16 хүн бөөр шилжүүлэх мэс засалд орсон байдаг.

Нэг донороос тэр жилдээ 24 хүнд эрхтэн шилжүүлж, эрүүл саруул болсон гэсэн үг.

Хууль эрхзүйн хувьд, тухайн эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмчилгээ эрхэлсэн захирлаар удирдуулсан тусгай баг ажилладаг. Тэр баг 5-6 гишүүнтэй. Багийн гишүүд тухайн өвчтөнг тархины үхэлтэй гэдгийг зургаан цагийн дотор хоёр удаа тусгай сорилоор шалгана. Тэгээд тархины үхэлтэй гэдэг нь батлагдсан тохиолдолд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах, зохицуулах албанд мэдээлж, тэр албанаас зөвшөөрлийг нь асуудаг. Донорын тухай хуульд тархины үхэлтэй донорын ар гэрт нь оршуулгын зардлаас гадна гурван сая төгрөг нэмж өгөхөөр тусгасан байдаг. Гэвч тэр төлбөр нь талийгаач амьд байхдаа нийгмийн даатгал төлсөн байна гэж журмаар зохицуулсан байсан. Тэр зохицуулалтаас болж П.Батчулуун багшийн асуудал үүссэн. Тухайн донороос ясны шөрмөс, элэг, бөөр шилжүүлэн суулгахыг ар гэрийнхэн нь зөвшөөрсөн.

Харин оршуулгынх нь зардлыг өгөх гэхээр нөгөө журам дээрээ гацсан. Тухайн хүн нь нийгмийн даатгал төлдөггүй болж таарсан юм билээ. Тэр мөнгийг ар гэрт нь олгоогүйгээс эмчид гомдол гаргасан. Тэрнээс биш эмч нар хууль зөрчин, эрхтэний хулгай хийсэн юм биш.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын баг бол дэлхийд хамгийн өндөр ур чадвар шаардсан мэргэжлийн нэг.  Мэс заслын эмч, сувилагч, техникч нар нарийн мэргэжлээр гадаадад суралцах шаардлагатай байдаг. Хууль эрхзүйн асуудлаас болж, мэргэжлээрээ ажиллахаасаа шантарч байна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллах эмч, сувилагч олдохгүй, хомсдолтой байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-19 1.230.76.219

Батчулуун эгч гэдэг чинь хятад хүн байна шд. Яагаад анагаах ийм муухай х***а авч сургадаг байнаа балиар хогийн цэг вэ. Бид нарыг авахгүй х***а нарыг л авдаг балиар х*******н хогийн цэг . Дэлбэлж бүгдийг нь албал таарна . Батчулууныг хүний эрхтэнг наймаалсан хэргээр цаазал

Avatar

Нэргүй 2025-03-19 1.230.76.219

Хүний эрхтэн хууль бусаар х***а нартаа зардаг гэсэн үнэн байх нь

Avatar

Нэргүй 2025-03-19 202.131.225.197

шуналдаа шулам болсон нь нүүр царайнаас нь бүр ил харагдаад байна шдэ

Avatar

Зочин 2025-03-19 103.145.234.48

Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг нэвтрүүлж нутагшуулах нь ховор бөгөөд азтай явдал. Энэ ажлыг амжилттай Монгол улсад нэвтрүүлсэн эмч нарын нэг Батчулуун эмчийг энэ удаа өршөөе. Олон монгол хүний амь нас аварна шүү дээ. Эрхтэн суулгах шаардлагатай монголчуудын дийлэнх нь энэ хагалгааг гадаадад хийлгэх санхүүгийн боломж байхгүй.

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.177.79

Эмч нар бол хүний зовлонг мөнгө олох хэрэгсэл болгоод удаж бна.

Avatar

Нэргүй 2025-03-19 103.212.117.150

Эрүүл мэндийн үйлчилгээг 100% төлбөртэй болгомоор юм байна. Гадаадад дотоодод хаана эмчлүүлэх нь хувь хүний хэрэг. Өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй ш дээ. Архи шоу тангсаглалд мөнгийг асгадаг л биз дээ. Энэ хэдэн эмч нараа доромжилж тавлаж байгааг нь харахад хэцүү бна. Мөнгөө төлөөд амьд яв чадахгүй бол үхнэ л биз. Эмчилдэг хүмүүсээ ингэж харааж байгаа улс монголчууд л байх.

Avatar

иргэн 2025-03-19 121.135.255.1

Тархины үхэлтэй хүн эргэж сэхэхгүй, ихдээ хэдхэн хоногийн дараа зүрх нь зогсож үхдэг. Үхэхээр нь шороонд булаад хаяна. Тэгэхээр донор болоод өөр хүмүүст амьдрал бэлэглэх бол буян шүү. Тэр хүн үхсэн ч эд эрхтэн нь хүн амьдруулаад явж бна гэсэн үг. Тиймээс гадаад оронд хүмүүс намайг үхэхээр миний эд эрхтэнийг донор болгохыг зөвшөөрнө гээд гэрээсэлдэг. Ар гэрт нь мөнгө өгөх бол харин буруу, ёс зүйгүй үйлдэл.

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.185.35

Талийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан садныг дэндүү дорд үзэж, дээрэлхэж байгаа юм биш үү? Төрөх нь үнэн, үхэх нь үнэн байлаа гээд, үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь эд эрхтэнийг нь тонон дээрэмждэж болно гэж үү? Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны энэ Хятад нөхрөөс ийм л муухай өмхий санаа төрнө. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, талийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг балаар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо залбирч, талийгаачийн сэтг

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.185.35

Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн ца

Avatar

Нэргүй 2025-03-19 122.201.31.135

шүүх лалрын шүүх

Avatar

М 2025-03-19 59.153.115.229

энэ хэргээс болж эмч нар айдаст автаж, ажлаа хийхгүй олон хүн донор байсан ч хагалгаанд орж чадахгүй үхэх болоод бна, хуулиа харах ажлаа х йж, хүний амь авраачээ эмч нараа

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.161.181

Ёс зүй талаасаа бол болохгүй шүү дээ бас хууль бус

Avatar

zochin 2025-03-19 202.126.90.44

Ялтан Батчулуунд оноосон ялын талаар шүүхээс тайлбар өгмөөр байна

Avatar

Нэргүй 2025-03-19 103.168.34.132

Хуулиас давсан байгууллагын албан тушаалтнуудын журам ийм л гай үл ойлголцол дагуулж нийгмийг хагралдуулж байна. Энэ журмыг боловсруулсан уосын хөрөнгийг улаан цээжээрээ хамгаалж байгаагаа гайхуулсан нэг төрийн бодлогыг засварлагч хүнд сурталтан маасайгаад баыж байгаа даа

Avatar

Нэргүй 2025-03-19 178.174.229.45

ED NAR BUGDEEREE ERHTENII NAIMAACHID ER N BOL TSUVRAL ALUURCHID GSEN UG . MAASH OLON TALIIGAACHIIN BIEIIG UHEEGUI BHAD N UHAJ TUNHUUD OGTLOOD HAMAG ED ERHTENIIG N AMIDAAR AVDAG BUZARIIN AMITAD OLON TALIIGAACHIIN SUNS HARJ BGAA h**** N HUREESEI

Avatar

зочин 2025-03-19 66.181.160.102

Эмч нар нийлээд гэмт хэргийн сүлжээнд орчихвол бүр ч хэцүү юм болно до …Дээхэн үед Барзилийн хэдэн эмч нар мафи маягийн сүлжээ байгуулаад , зочид буудлаас хүртэл хүний эрхтэн хулгайлдаг тухай шуугиад л байсан ..

Avatar

Нэргүй 2025-03-19 139.5.217.9

тэгээд ч сэтгэл санааны хохирол төрүүлэхээс биш шоронд хийх үндэс ерөөсөө алга

Avatar

Нэргүй 2025-03-19 139.5.217.9

энэ эмч ямар эрхтний наймаа хийсэн биш хүний л амь аварсан биз дээ. мөн ар гэр нь 3 сая төгрөг авсан бол хүлээн зөвшөөрсөн л гэсэн баталгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2025-03-19 202.131.225.197

эрхтэн наймаалцсан нь тогтоогдсон гэсээн

Avatar

Зочин 2025-03-19 139.5.217.137

Өнөрцэцэг гэж авгай ч харанхуй мэдээлэл муутай иргэдийг олж ямар асуудал байгааг нь олон нийтэд сэвж хоолоо олж иддэг п***а авгай шүү дээ … энэ шорогийн авгайг суллахын оронд Батчулуун эмчэа сулла !!!!
Өнөрцэцэг ч муу муухайгийн үхлээр үхнэ дээ чи ! Эцэг эх чинь өвдөхгүй юу үр хүүхэд чтнь өвдөхгүй юу !!! Мөнгөнөөс нүдээ ухахаас буцахгүй х****л идсэн авгай …

Avatar

Зочин 2025-03-19 103.145.234.48

Өмхийцэцэг монголчуудыг хорлож дуусахгүй юмаа..

Avatar

Зочин 2025-03-19 192.82.64.214

Эмч нар хүний эд эрхтэний далд наймаа дэлгэрүүлэх вий дээ

Avatar

Нэргүй 2025-03-19 59.153.115.229

тэнэгтээд бай, ү

Avatar

Нэргүй 2025-03-19 202.131.225.197

аль хэдийнээс хийгээд амташсан чөтгөр шулмууд болсон байна

Avatar

Зочин 2025-03-19 101.100.178.98

Маш зөв өршөөл үзүүл,хууль гэж хог баталдаг УИХ н ямаануудын буруу

Avatar

Нэргүй 2025-03-19 202.21.111.218

Батчулуун эмчид төр цагтаа хайр хүндлэлээ үзүүлсээн. Тэр хүн хуулийн хүрээнд үнэнч, шударга, анх донорын ар гэрээс авсан зөвшөөрлийнхөө хүрээнд л ажиллах ёстой байсан.

Avatar

Туул 2025-03-19 202.5.202.130

Эмч нараа болиол

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.182.195

Өнөрөө гэж гажиг авгай буруу зөрүү сэвснээс болж гайгүй сайн эмчээ хадан гэрт явуулчих шахаад бөөн хэл ам болоод бна тэр донорын ар гэр чадахгүй бол чимээгүй булшлана биздэ яах нэж донрр нтр гэж сенсааци үүсгэдэг бнаа хэдий хүмүүсн амь нас аварсан амьгүй бие ч гэсэн хэцүү л бх араас нь нэхэл дагуул болоод хойдхи нтр нь сэвтэй дрнороос авсан хүмүүс ар гэрт нь жаахан сэтгэл гаргачуул

Avatar

Зочин 2025-03-19 66.181.177.202

Шүүгч холион бантан болгожээ Ар гэр нь мөнгөнөөс л болж гомдолтой гэсэн юм байна Даатгал төлсөн төлөөгүй 3 саяыг өгөх естой лидоо Хүн амын яам тусгай сангаасаа өгмөөр юм

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.161.200

Ер нь аюултай болсон байна. Зүгээр эмчлэгдэх боломжтой хүний эрхтнийг хулгайлах тохиолдол байх боломжтой харагдаж байна

Avatar

Нэргүй 2025-03-19 202.21.111.218

Байр сууриа илэрхийлсэн комментийг устгаж байна. Болиорой!!! Батчулууны буруу байгаа болоод л шүүх тийм шийдвэр гаргасан шүү

Avatar

Иргэн 2025-03-19 202.21.111.218

н.Батчулуун эмчид төр цагтаа хайр хүндлэлээ үзүүлсээн. Тэр хүн хуулийн хүрээнд үнэнч, шударга ажиллах ёстой байсан. Шүүхийн шийдвэр буруу гэж ОГТ бодохгүй байнаа. Энэ Сэргэлэн доктор шүүгчдийг хууль зөрчүүлэх юм ярих юм. Буруу шүү.

Avatar

Нэргүй 2025-03-19 202.179.26.115

газарт булагдаал өт хорхойн хоол болхын оронд эрдэнэт хүний амийг авраад нэг ч болов хүн аварчихсан нь дээр дээ

Avatar

Нэргүй 2025-03-19 202.21.109.21

эрхтэн өгсөн гэр бүл санхүүгийн хувьд хэцүү айл байсан бололтой. гэхдээ эрхтэн авч суулгасан гэр бүл мөнгөтэй айл учраас авч суулгуулсан байх гэж бодож байна. аль алиндаа гомдоочихгүйхэн шиг хоорондоо ярилцаад мөнгөний асуудлаа шийдчихгүй яасан юм дээ

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.181.141

Юу хуцаад байдаг юм бэ

Avatar

Нэргүй 2025-03-19 202.21.96.212

Тэр хүмүүс маш хурдан Өнөрөөд хандсан.

Avatar

Зочин 2025-03-19 139.5.217.137

Өнөрөа ийи юиаар хоолоо олж иддэг

Avatar

ДАШ 2025-03-19 66.181.187.83

МЭДЭЭЖИЙН ЮМАНД ЯЛ ӨГӨХӨӨР УЛАЙРЧ БАЙГАА ШҮҮГЧ НАР Л АСУУДАЛТАЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-03-19 124.158.120.50

ЭРХТЭН АВЧ ШИЛЖҮҮЛЖ СУУЛГУУЛСАН ХҮМҮҮС ТАГ БАЙДАГ ШҮҮ, ЯАГААД

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.181.141

Тэр хүнийг нууцлах хэрэгтэй байдийнмаа

Avatar

Нэргүй 2025-03-19 103.212.116.177

ANUSDI80955877BOOBN XXNO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж