Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр /2025.03.19/ мэдээлэл хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:
-Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа дэлхийд хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хөгжиж эхлээд 20 орчим жил болж байгаа. Ингэхдээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн энэ хөгжилд хүрэхэд эд, эс эрхтэн суулгах явцын талаар иргэдэд гүйцэт ойлголт өгөөгүй юм байна. Үүнээс үүдэж ийм асуудал гарлаа. Анх 2011 онд элэг шилжүүлэн суулгаснаас хойш УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. Энэ нь ердөө 5 хувь гэсэн үг. Бусдад нь дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрээс тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн.
Элэг шилжүүлэн суулгах багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад горьдлого тээгээд байж байна.
Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмч болон эс, эд эрхтэн суулгах албатай холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор байхгүй болж амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.
П.Батчулуун эмчийн биеийн байдал ч хүнд байгаа. Түүний хувьд 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлгийн үеэр зүрх нь 10 гаруй минут бүрэн зогсож байсан. Шүүхийн шийдвэрийн дараа мөн л зүрхний үйл ажиллагаа нь зогсож тэлэгч тавиулсан. Эмч ч гэсэн хүн, эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн хувьд суурь өвчин ихтэй. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна гэлээ.
Эмч н.Чулуунбаатар:
-Тархины үхэлтэй донор гэдэг нь тархины үйл ажиллагаа болон тархины баганын бүхий л үйл ажиллагаа эргэж сэргэхгүй болсныг тархины үхэл гэж байгаа юм. Тархинд цус харвах, бэртэл, гэмтлээс үүдэж тархи бяцрах гэх шалтгаанаас тархи үхэждэг. Тархи үхэжсэн эсэхийг мэдэх хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ухаангүй байх, хоёрдугаарт, унтуулах, тайвшруулах өвчин намдаах булчин сулруулах эмийн бодис хийгээгүй байхад өвдөлтийн хүчтэй цочролд ямар ч хариу урвал үзүүлэхгүй байх, гуравдугаарт, тухайн хүний амьсгал бүрэн зогссон, зохиомол амьсгалын аппаратад оруулсан байдаг. Монгол Улсад тархины үхлийг тодорхойлох стандарт гэж бий. Мэргэжлийн эмч нар шалгуур үзүүлэлтийг тавьж шалгаад, стандартыг шалгаж зохицуулан суулгах албанд мэдээлдэг. Ингэж тархины үхэлтэй эсэхийг тодорхойлсны дараа ар гэрийнхэнд нь хүсэлт тавьдаг. Ингэж ар гэр зөвшөөрсний дараа зохиомол амьсгалын аппараттай, цусны эргэлттэй байгаа хүнээс эс, эд эрхтэнг авах мэс засал хийж, эрхтэнг нь салгаж авдаг.
Иргэдийн дунд нас барсан хүнээс эрхтнийг нь авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үгүй. Зохиомол амьсгалтай, амьсгал нь удирдагдаж байгаа хүнээс авдаг.
Өөрөөр хэлбэл, уртавтар тархинд амьсгал, зүрх хөдлөлийн төв гэж байдаг. Уртавтар тархины дээд хэсэгт амьсгалыг удирдах төв нь байдаг. Түүний доор зүрх удирдах төв байдаг. Тиймээс эхлээд тархи дээрээсээ гэмтэж амьсгал удирдах төвд ирэнгүүт амьсгал зогсдог. Тархи үхсэн ч амьсгал удирдах төвийн доор байгаа зүрх ажиллаж байдаг. Энэ үед зүрхний үйл ажиллагаа доголдож эхлэхээс өмнө мэргэжлийн эмч нар зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, амьсгалыг удирдах ийм ажиллагааг явуулдаг. Энэ хооронд тархинаас бусад эрхтэн хэвийн хадгалагдаж байх үед шаардлагатай эд, эрхтэнг авдаг юм аа. Тархины үхэлтэй донороос эд, эс эрхтэн суулгах үйл ажиллагааны тал дээр манай иргэд зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсч байна гэв.
П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ АВЧ ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖТОЙ
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат:
-Аливаа хэрэг маргааны хуулиар зохицуулдаг. Гурван шатны шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульч хүний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байна. Энэ долоо хоногт гарах байх. Ингэснээр үйлчлүүлэгчийн өөрийн байр суурь, мөн Өмгөөлөгчийн хууль хэрэглээний талаарх байр суурийн хүрээнд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг танхимаар авч хэлэлцэх зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ хэрэг маргааны хувьд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт байна гэж харж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т зааснаар “ эрх зүйн шинэ ойлголт, эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргааны асуудлаар гомдол гаргасан” байвал Улсын дээд шүүх танхимын хуралдаанаар авч хэлэлцэх хуулийн зохицуулалт бий.
Зочин 5 минутын өмнө 66.181.186.150
Амь гуйгаад гэнэ шүү. Та нар мэс засал хийсэн өвчтөнгүүдийнхээ хэдэн хувь нь хэдэн жил насал бгаа тоогоо хэлчихээч. Монголд элэг солиулсон миний мэдэх 7 хүн бүгд л өнгөрсөн 2 хүн л 3 жил болсон байх. Ийм л бна ш тээ. Тэгээд өвчтөнгүүдээ амь гуйдаг гэнэ шүү. Бараг орох шаардлага бгаа эсэхийг өвчтөн нар бодох ёстой болоод бна шүү. Амь бэлэглэж бна уу тамалж бна уу гэдгийг
Зочин 15 минутын өмнө 66.181.177.202
Эмёч нараа хагалгхаа хийхээ больчих Хардамтгай балиар монголчууд эрхтэний наймаа ч байж магадгй гэж энд бичжээ яөвчөндөө ороогдохдоо таарсан улс даа
Зочин 18 минутын өмнө 66.181.177.202
За тэр үхсэн хүний харгис хэл амтай ар гэр бас чадваргүй шүүгчдээс болж 400 хүнд донор олдохгүй юм байна Эмч нар дахин иым эрслэлд орохыг хүсэхгүй ээ ятэр үхсэн хүний ар гэр гомдлоо эргүүлж аваа яшүүгч нар уёрыг олохгүй дан матаачдын талд шийдвэр гаргадгаа боль
Нэргүй 26 минутын өмнө 188.162.254.18
сандраад хэрэггуй одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!
хүннү 41 минутын өмнө 202.179.27.43
Манайхан үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Дараагийн шатны шүүх энэ хүний хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл Ерөнхийлөгч өршөөнө гэдэгт итгэлтэй байна. Эмч нараа ингэж яллаад байх юм бол монгол улс эрхтэн шилжүүлэх талаар яриад хэрэггүй. Энэ эмч сувилагчдын хүний амь аврах ирмүүн сайхан сэтгэлийг мөхөөж байна. “Наад ажлаа зогсоо” гэсэнтэй адил шийдвэр гаргалаа. Давж заалдах шүүхийхэн юу хийчэх вэ? Наад хуулиа өөрчлөхгүй юм уу? Ирээдүйгээ харахгүй юм уу? Хойч үеээ бодохгүй юм уу?
Нэргүй 42 минутын өмнө 203.169.50.240
zarigiin onoroog av
Нэргүй 50 минутын өмнө 202.126.90.164
Зариг Өнөрөө гэж олби оготно шиг муу ёрын хүүхэн хүртэл юугаа мэдэхгүй сенсацилаад.Шүүх цагдаа нь бас сайн мэдхгүй олон хүний амь нас эрүүл мэндээр тоглоод.Данх нь түмний шившиг болоод юу хийхээ ч мэдэхгүй.Хүүк нь одон медаль тараагаад.Улсынх нь эдийн засаг царцаад.Үхэр сүрэг нь мөөрөлдөөд.
ИРГЭН 54 минутын өмнө 202.131.227.179
ЭРГЭН СЭРГЭХГҮЙ ТАРХИ НЬ ҮХЭЖСЭН ХҮНЭЭС АР ГЭРИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ЭРХТЭНГ НЬ АВСАН Ч ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙ АВСАН ЭДЭЭ ТАЙЛБАОЛААЧ БАТЧУДУУН ГҮЙЖ ОЧООД АВААГҮЙ Л БАЙЖ ТААРАА , ЭД ЭРХТНИЙГ АВСАН ХҮМҮҮС ХЭНЭЭС АВСНАА МЭДЭХГҮЙ ШҮҮДЭЭ ЭМЧ НАР Л АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙГАА ХЭДИЙ НАС БАРСАН Ч ТАЛИЙГААЧИЙГ АР ГЭРИЙГ ХҮҮХДҮҮДИЙГ БОДОХ ЁСТОЙ ДОО ХЭНЧ ГЭСЭН ЗӨВШӨӨРСНӨӨС БУСАД ЭРХТНИЙ АВСАН ДУРГҮЙЦЭЛГҮЙ ДЭЭ АР ГЭР МЭДЭЭГҮЙ БОЛ ИЙМ БАЙДЛААР ХЭДЭН ХҮНИЙ ЭД ЭРХТЭНГ АВСАН ГЭЖ ХАРДАХ ЭРХ ХЭНД ЧБИЙ ШҮҮ
хүннү 57 минутын өмнө 202.179.27.43
Батчулуун эмчид өршөөл үзүүлэх ёстой. Энэ хүн, олон хүний алтан амийг аварсан хүн. Тэр хүмүүс дуугарахгүй юм уу? Таны амь нас хагалгааны орон дээр дээсэн дөрөөн дээр байхад энэ эмч нар зүгээр хараад зогсож байсан гэж санаж байна уу? Үгүй ш дээ. Яг л тантай адилхан зүрх нь зогсох гэж байдаг хүмүүс. Тархи нь үхжиж дахин сэргэхгүй болсон хүн амь орно гэж байдаггүй юм билээ. Тиймээс эд эрхтнээ хэн нэгэнд өгч буян болох ёстой гэж боддог. Би ч тэгнэ. Яагаад миний эрхтэн таныг амьдруулж болохгүй гэж.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.186.80
жаахан ялаа эдлүүлээч дээ цаашдаа ингэж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй дээ үхсэн хүний эрхтэн зөвшөөрөлгүй аваад зарж л байгаа шүү дээ
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.113.185
жинхэнэ ялтан бболох ёстой хулгайч авилгачид нь тансаглаад явж л байдаг дампуу улс бол монгол
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.167.190
"Гэвч элэг, бөөр, шөрмөснөөс бусад эрхтнийг (тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас гэх мэт) зөвшөөрөлгүй авсан" энэ маш эмзэг асуудал шүү. Цаана нь далд бизнес ч явж байх магадлалтай.
Нэргүй 2 цагийн өмнө 103.10.22.222
Энэ хүнийг даруй суллаж олон хүнд буян болмоор байна даа… Шүүгч хүн хуулинд захирагдаж ял өгөх нь зүйч бас өршөөх эрх нь байсан л баймаар юм… Эхнээс нь хорих ял өгдөг маш буруу зүйл болсон… Шүүгч өөрөөсөө ичих хэрэгтэй…
Мөнх 2 цагийн өмнө 66.181.191.36
Их хурлын гишүүн цог хэн ч билээ шүүхээс ял оноочихоод бхад хуралдаа суугаад худлаа яриад байж бна ш дээ. Батчулууныг сулла.
Нэргүй 2 цагийн өмнө 203.98.76.176
Уг нь цагаатгах ёстой баймаар юм
Нэргүй 2 цагийн өмнө 14.1.81.116
Дав заалдах шатны шүүхийн шийдвэр шийдвэрээ гаргасан. Харин шоронгийн эмнэлэгт ажиллуулах эсвэл номын санч гээд давуу эрх эрх биш зохицуулах боловуу? Ял авсан хүн бүр тэдний гэр бүгд өршөөл хүсдэг. Гэхдээ зарчим байх ёстой
ШУДАРГА ЁС 2 цагийн өмнө 103.57.95.190
УЛСЫН ЯЛЛАГЧ НЯМДОРЖ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР Л.БАЯРСАЙХАН НӨХӨРТЭЙ ХӨТЛӨЛЦӨН ОРЖ ХУРАНДАА БАЯРСАЙХАН НӨХРИЙГ УЙЛУУЛЖ ГЭМ БУРУУТАЙ НЬ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БАЙНА.ЭНДЭЭС ҮЗЭХЭД ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД ХУЛГАЙ ҮҮРЭЛСЭЭР.Л.БАЯРСАЙХАН ХУРАНДАА БИЕ МУУТАЙ ГЭЖ УЙЛЖ УЙЛЖ ӨВЧИН НАМДААХ ТАРИАНЫ ХҮЧЭЭР АМЬД ЭРҮҮЛ ЯВАА ГЭЖ ГУЙЖ ГУЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ХОРИХ ЯЛААС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ АВСАН.ХУЛГАЙЧ Л.БАЯРСАЙХАН ХУРАНДАА ОББ-ААС ЗАЙЛАХ ЁСТОЙ. ЖАНГАА ИД
ШУДАРГА ЁС 2 цагийн өмнө 103.57.95.190
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ АЖЛЫН БАЙР ХАНГАЛТ САНХҮҮГИЙН АЛБА 115 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ ХУЛГАЙЧ ХУРАНДАА ЛХАГВА ОВОГТОЙ БАЯРСАЙХАН ГЭЖ НӨХРИЙН ҮЙЛДСЭН ХЭРЭГТ 2024 ОНЫ 12 САРЫН 24-НД 881 ХУУДАС БҮХИЙ ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭГДЭЖ НИЙСЛЭЛИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ТАНИЛ ТАЛААРАА ГҮЙЖ ГҮЙЖ ГЭМ БУРУУУГҮЙ ГЭЖ ХУЛХИДАЖ ЯЛГҮЙ ГАРСАН БАЙГАА ЮМ. ГЭТЭЛ УЛСЫН ЯЛЛАГЧ НЯМДОРЖ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД Л.БАЯРСАЙХАН УЛААН ЦАЙМ ГЭМ БУРУУТАЙ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙХАД ЯЛГҮЙ ГАРСАН ГЭЖ ГОМДОЛ ГАРГАСАН
Нэргүй 2 цагийн өмнө 202.21.109.21
эмчийг хариуцлага алдсан гээд шоронд хийлгэсэн гэр бүлийн хүмүүс олны дунд гарч ирж яагаад гэдгээ тайлбар өгөх ёстой юм бишүү
Монгол хүү 2 цагийн өмнө 64.119.29.63
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ГЭДЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭД ТҮҮНИЙГЭЭ БҮРЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮН ЯЛАА АВААД ТҮҮНИЙХЭЭ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭДЭЛСЭН БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨРШӨӨЛ ХҮСДЭГ ГЭЖ СОНССОН… ТЭГЭХЭЭР ЯЛТ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ НОТЛОГДОЖ БАТЛАГДСАН ГЭСЭН ҮГ БОЛОХ БУС УУ?
ЗА ЗА, МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА. ТЭР ХУУЛЬЧИД НЬ МЭДЭХ АСУУДАЛ БАЙХ ДАА.