НАСА-ийн нисгэгчид 9 сар сансарт гацсаны эцэст эргэн ирлээ

НАСА-ийн нисгэгчид 9 сар сансарт гацсаны эцэст эргэн ирлээ

НАСА-ийн нисгэгчид 9 сар сансарт гацсаны эцэст эргэн ирлээ

НАСА-гийн нисэгч Сунита "Суни" Уильямс, Барри "Бутч" Вилмор нар өнгөрсөн оны зургадугаар сард ойролцоогоор ес хоног үргэлжлэх туршилтын нислэгийн даалгавартайгаар дэлхийг орхисон. Гэвч "Боинг"-ийн "Starliner" сансрын хөлөгтэй холбоотой асуудал үүссэний улмаас тэдний Олон улсын сансрын станцад байх хугацаа сунажээ. Тодруулбал, Олон улсын сансрын станц руу явах замд маш олон асуудал үүссэн тул НАСА эцэст нь "Starliner" хөлгийг хоосон буцааж, нисгэгчдийг "SpaceX"-д шилжүүлсэн. Дараа нь "SpaceX" капсултай холбоотой асуудлууд дахин нэг сарын саатал нэмсэн аж.

Тэдний араас мөн өнгөрсөн оны есдүгээр сард "Crew-9" баг буюу Ник Хейг, Оросын "Роскосмос" агентлагийн нисгэгч Александр Горбунов нар ниссэн билээ. Улмаар дөрвөн сансрын нисгэгч "SpaceX"-ын "Dragon" сансрын хөлгөөр эх дэлхийдээ эргэн ирэв.

Есөн сар гацахдаа тэд дэлхийг 4576 удаа тойрч, 195 сая км зам туулжээ.

"Dragon" сансрын хөлөг Мексикийн буланд амжилттай буужээ. Газрын багийнхан тэднийг угтан авч, капсулаас гаргасан бөгөөд тэр даруйд нь эрүүл мэндийн үзлэгт оруулахаар авч явсан байна. Тэднийг газрын багийнхнаас гадна далайн гахайнууд хүртэл баяртайгаар угтан авч, капсулыг тойрон эргэлдэж буйг бичлэгээс харж болох юм.

59 настай Сунита "Суни" Уильямсын хувьд есөн удаагийн тохиолдлоор нийт 62 цаг сансарт алхаж, эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд карьертаа хамгийн олон удаа сансарт алхсан гэдгээрээ дээд амжилт тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-19 103.212.116.88

Азтай хүмүүс.

Avatar

У 2025-03-19 202.9.46.221

Martian кино жинхнээсээ тохиолдов.

Avatar

зочин 2025-03-19 202.9.47.66

ОХУ- н Олон улсын сансрын станц байгаагүй бол тэд яах байсан бэ ? гэж бодож үзсэн үү???

Avatar

Нэргүй 2025-03-19 202.126.89.108

Дебыль ээ,,эмээ уу,,,,

Avatar

Орос 2025-03-19 202.55.188.39

Найдваргүй үхэж далд орон

Avatar

Оноч 2025-03-19 103.57.94.123

АНУ-ын технологи өндөр үнэтэйд гол асуудал байгаа юм. Шаттль бол анх 1970 онд дизайн нь хийгдсэн систем. Оросын Союз 1967 оны дизайн. Одоо болтол хамгийн хямд найдвартай. АНУ шаттлийг зогсоогоод өөр хувилбар-луу шилжсэн, шинэ сансар буюу хувийн хэвшлээр гүйцэтгэл хийлгэдэг болсон гэх мэт өөрчлөлтүүд гарсан. Энэ хооронд л асуудал гарч буй юм. тэрнээс АНУ яах ч гүй. Нөгөө талд оросын Союз бол 1967 оны систем гэхэд үнэхээр аугай. Япон саяхан бууж ирэх модулийн материалаа гаргаж авч байна гэх мэт.

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.171.215

olon ulsiin sansariin stnats bgaa bolhoor tiishee yvj bgan hu hahaha, bhgui bsan bol ingej 9 sar sansart gatsahgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж