Байр суурь: Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөгчид аюул учруулж байна

Байр суурь: Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөгчид аюул учруулж байна

Байр суурь: Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөгчид аюул учруулж байна

Монгол Улсад цахим орчинд тавигдаж буй мэдээлэлд хяналт тавих хууль, эрх зүйн орчин хангалтгүй байдаг. Тиймээс нийгэмд нөлөө бүхий урлаг, соёлын алдартнуудаас эхлээд улстөрчид хүртэл цахим орчинд ёс зүйгүй авирлаж, энэ нь цаашлаад нийгмийн сэтгэл зүйд аюул учруулах болсон. Ялангуяа цахим орчноос мэдээллийг шүүлтүүргүй хүлээж авдаг өсвөр насны буюу 11-17 насны хүүхдүүд үүний гол хохирогч болж байна. Энэ талаар сэтгэл зүйчдийн байр суурийг хүргэе.


СӨРӨГ АГУУЛГАТАЙ КОНТЕНТ, ЁС СУРТАХУУНЫ ХЭВШИЛ АЛДАГДАХАД НӨЛӨӨЛДӨГ

Сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэ:

-Өнөөгийн нийгэмд цахим орчин мэдээлэл хуваалцах, харилцах, үзэл бодлоо илэрхийлэх гол платформ. Гэвч нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн сөрөг агуулгатай контент, ёс зүйгүй үйлдэл нь ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйд сөрөг үр дагавар авчрах нь түгээмэл болсон. Үүний хамгийн том сөрөг үр дагавар нь ёс суртахууны хэвшил алдагдах явдал байдаг. Нийгмийн нөлөө бүхий хүмүүсийн бүдүүлэг үг хэллэг, хуулиас гадуур үйлдэл, бусдыг үл хүндэтгэсэн хандлага нь хүүхдүүдийн ухамсар, зан үйлд шууд нөлөөлдөг.

Тухайлбал, тэднийг даган дуурайх, буруу үйлдлийг хэвийн гэж ойлгох эрсдэлтэй байдаг.

Хараалын үгс, уур бухимдал, бусдыг доромжилсон постууд ихсэх тусам цахим орчны сөрөг энерги нэмэгдэж, хүмүүсийн сэтгэл зүйд маш их хэмжээний дарамт стрессийг бий болгож байна. Мэдээж хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэсэн хэдий ч нийгэмд нөлөө бүхий хүмүүс хариуцлагатай байж, олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Цахим орчныг зөв, зохистой ашиглавал хүүхдүүдэд боловсрол олгох, хөгжих, урам зориг өгөх хэрэгсэл болох боломжтой. Харин сөрөг агуулгатай контент давамгайлбал нийгмийн сэтгэл зүй доройтож, хорт зуршил, зан үйлийн доголдол нэмэгдэх эрсдэлтэй. Иймд олон нийтийн сүлжээ ашигладаг хүмүүс, тэр дундаа нөлөө бүхий хүмүүс өөрсдийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж, илүү хариуцлагатай байгаасай гэж уриалмаар байна.

ЦАХИМ ОРЧИНД АЙДАС, СТРЕСС ВИРУС ШИГ ХУРДАН ТАРХДАГ

Сэтгэл зүйч, Докторант Б.Намуун:

-Нийгмийн сэтгэлзүйд цахим орчин   том байр суурь эзлэж байгааг хүн бүр мэдэх байх. Ялангуяа хүүхэд залуус цахим орчинд идэвхтэй цаг зарцуулж, контент бүтээгчид, улс төрчид, алдартнуудыг үлгэр дуурайл болгон дагадаг. Тэдний хэрүүл маргаан, ёс бус үг хэллэг, хэт шүүмжлэлтэй хандлага нь бусдад хандах хандлагыг өөрчилж, тодорхой зан үйлийг хэвийн мэт хүлээж авахад хүргэдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ‘Сүргийн дархлаа’ гэх ойлголт байдаг. Энэ нь халдварт өвчний үед сүргийн дархлаа нь хүн амын дийлэнх хэсэг дархлаатай болох үед үлдсэн хэсэг нь хамгаалагддаг гэсэн ойлголт.

Үүнтэй адилаар, нийгмийн сэтгэл зүйд ч тодорхой хэмжээний “дархлаа” хэрэгтэй.

Цахим орчинд сөрөг мэдээлэл, айдас, стресс, худал мэдээлэл зэрэг нь вирус шиг хурдан тархдаг. Өөрөөр хэлбэл, хэрэв нийгмийн олонх нь цахим орчны сөрөг нөлөөнд автвал үлдсэн хэсэг нь ч хамгаалалтгүй болж, айдас, бухимдалд автдаг байх нь. Тэгэхээр нийгмийн удирдагчид, гишүүд, нөлөөлөгчид дархлаа тогтоогч, халдвар тараагч гол эх үүсвэрүүд гэж үзвэл тэд цахим орчинд ёс зүйгүй, бүдүүлэг, хэрүүл тэмцэлтэй агуулга түгээх нь хүмүүсийн стресс, түгшүүрийг нэмэгдүүлж, нийтээрээ сэтгэл зүйн сулралд орно. Харин тэд эерэг хандлагатай, хариуцлагатай мэдээлэл түгээвэл нийгэм “дархлаатай” болж, сөрөг мэдээллийн нөлөөнд бага өртөх боломжтой.

Үүнийг батлах бодитой зүйл нь юу вэ гэвэл 2010-аад онд нийгэмд муу залуус догь харин Mommy’s boy-ууд арчаагүй гэх урвуу ойлголт тархаж байсан. Одоо тэрний хор уршиг нь маш олон хүчирхийлэгчдийг бий болгож хосуудын харилцааны дийлэнх нь маш токсик буюу хортой болсон. Тиймээс нийгэмд нөлөө бүхий хүмүүс,

1. Ямар ч мэдээллийг сохроор хүлээж авах бус, үнэн эсэхийг нягтлах.

2. Бусдыг уруу татах бус, өөдрөг, зөв мэдээллийг нийгэмд түгээж өгөөрэй гэж хүсье.

No photo description available.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Төмөр 2025-03-20 66.181.190.130

Шударга бус хулгай луйвраар хөлжиж баяжсан төрийн бөөснүүдийг хядаж устгавал нийгэм аяндаа цэвэршинэ.Банкнаас 14 тэрбум төгрөг бүлэглэн хулгайлж казинопсон У.Хүрэлсүх хулгайч ерөнхийлөгч болсон юм чинь ахиухан луйвар хийвэл ашигтай нь хэнд ч ил шүү дээр.Гадаад дотоодгүй илэрч шуугиан тарьж байгаа Сү.Батболд хулгайч баяжихаараа нэг баяжиж мөнгөнд хахаж явааг яах юм.Ер нь төр зайдалж баяжсан хулгайчууд Монголоор дүүрэн байхад үзэн ядахгүй яах ёстойвэ.Тэр хулгайчуудыг эвийлж суухуу.Цусан өшөө ав.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.21.109.35

Ёстой цаг үеэ олсон нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг сэдэв хөндөж байна залуучууд.

Avatar

Нэргүй 2025-03-20 202.9.40.143

Цахм орчинд мэдээллийг хяналттай явуулж байх нь зөв юм. Буруу хүмүүсээс хүүхдүүд буруу үлгэр жишээ аваад байна. Мэдрэл муутай хүмүүс хамаагүй юм ярьж үлгэргүй байдал гаргаж байгааг яаж цэгцлэх вэ

Avatar

Зочин 2025-03-20 66.181.182.218

Цахим орчинд хэрүүлийн чанартай,атаа хорслын шинж чанартай бичлэг ,сурвалжлага мэдээллүүд хүний сэтгэл зүйг чимээгүй гэмтээж байгааг бид анзаарах хэрэгтэй,Эдгээр мэдээллүүдийг цахим орчинд тусад нь нээгээд сонирхсон хүмүүс нь л орж үздэг байх хэрэгтэй байна.Ер нь хүний сэтгэл зүйд нөлөөлөх таагүй мэдээллүүдийг хуульчилж өгөх хэрэгтэй,Нэг тийм мэдээллийг маш олон удаа тасралтгүй социалд гаргахыг хориглох хэрэгтэй,

Avatar

Зочин 2025-03-20 66.181.182.218

Өнөөдөр яг тулгамдаж буй чухал асуудлын талаар ярьсанд баярлалаа,Манайд цахим орчинд мэдээлэл сэтгэгдлүүд үнэхээр аймшигтай байна,Ардчилал гэсэн нэрийн доор ёс суртхуунгүй ,бусдын сэтгэл зүйг гэмтээж буй зан авир гаргаж дураараа аашилж уурлаж хашгичаж буй хүмүүс их байна,Бүр их хурлын гишүүд ч байна,Цахим орчинд хүний тайван байдлыг алдагдуулахуйц авирлаж байгаа сурвалжлага мэдэээллийг хуульчлах хэрэгтэй. мөн үхэл хагацал,аваар ослын талаар мэдээллийг гаргах шаарлагагүй байна.

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.115.216

tiimeeeeeeeeee hurdan tsegegtsleh l heregtei bnaa ene bol virus havdar yum shdee

Avatar

Зочин 2025-03-20 103.145.234.48

Ажил хийх хүн олдохгүй бүгд пиар хийж сошиалоор солиороод суудаг улс болжээ. Зориуд санаатай хорлох мэдээлэлүүдийг тарааж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх сонирхолтой хүмүүс олон болжээ. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сошиалын солиорол улс хөгжүүлэх үү?

Avatar

иргэн 2025-03-20 202.9.47.66

Иргэд үгээ хэлэх эрхтэй ….Гэвч Ухамсаргүй, бодлогогүй олон түмэн, сошиал 2 нийлэхээрээ ямар аюулд хүргэдэгийг украйны жишээнээс тод харж болно. …. Дуугарахдаа зөв дуугарах , бусдын турхиралтад автахгүй байх хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.184.76

Ёоо тийм байлгүйдээ энэ сэдвээр хэлж ярьдаг хүмүүс байгаад баярлаж байна. Эргүү юмнууд бүр давраад байгаа. Үздэггүй ч үгүй.

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.185.85

Ёстой үнэн. Сүүлийн үед ямар нэг сэдвийн гарчгийг нь уншаад цааш нь уншихаа байсан. Бараг тэр нь дээр.

Avatar

Өөрөө Мууг Үйлдээд Цагийг Муу хэмээгсэд 2025-03-20 202.70.43.34

Бүх төрлийн Хэвлэл Мэдээллийн хэрэгслүүд, ТВ-ээр дандаа СӨРӨГ БАРААН МУУ мэдээ Илүүтэй, Давтамжтай, Удаанаар цацдаг. Мөн Хэрэгтэй Хэрэггүй Бараа Таваар дандаа сурталчилдаг. Ядаад Төвийн болон Хувийн ТВ-нүүд Мэдээ гэж ХОГ. Тэгээд бодохоор ТВ үзмээргүй санагддаг, Вебсайт уншмааргүй санагддаг. Мөн Хувь Хүмүүсийн Фэйс хаяг гэж Бөөн Хар Бараан Стресс бухимдалаа илэрхийлсэн постууд…..

Avatar

Зочин 2025-03-20 202.9.41.6

Монголчуудын сэтгэл зүй ёс суртахуун сэтгэхүй хүмүүжил аль хэдийнээ бэртэгчин эд мөнгөний боол болсон. Хулгай луйвар залилан авилга хамгийн сайхан амьдрал юм байна гэдгийг өдөр бүр харж үлгэр дуурайл авч байгаа.

Avatar

Нэргүй 2025-03-20 188.162.254.121

сандраад хэрэггуй, кофе уугаад тайван амьдарч байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-20 66.181.180.212

Маш чухал сэдэв! Бүр төр засаг нь хүртэл сошиалаар ажлаа явуулдаг гэсэн яриа гарахдаа хүрсэн… цензур гэхээсээ илүү ухамсар яригдах байх …

Avatar

Нэргүй 2025-03-20 59.153.114.184

SEKSEER GOE XUSNEER VANXANDI BOOW XXNO ANUSDI80955877

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж