НӨАТ-ын супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожив

НӨАТ-ын супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожив

НӨАТ-ын супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожив

НӨАТ-ын урамшууллын 2025 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол болж, азтанууд тодорлоо. Тодруулбал, 8 орон таарсан нэг азтан таарч, 5-30 сая төгрөг хожив.

  • 8 орон таарсан 1
  • 7 орон таарсан 2
  • 6 орон таарсан 40
  • 5 орон таарсан 384
  • 4 орон таарсан 4397
  • 3 орон таарсан 43378 баримт тохиролд таарч азтан боллоо.

Энэ удаагийн тохиролд 2025 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны гуравдугаар сарын 18-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 361 794 баримт хамрагдсан юм.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор, Дундговь аймаг +37%, Сухбаатар аймаг +36%, Архангай аймаг +35% байлаа.Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2025 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг өнөөөдөр /2025.03.18/ 13.00 цагт болно. Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэд 2025 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой.

НӨАТ-ын сугалааны тохиролд:
  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

Шинэчлэн батлагдсан сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгодог болсон.

Өнгөрсөн хоёрдугаар сард 48 141 441 төлбөрийн баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 0
6 орон таарсан 46
5 орон таарсан 417
4 орон таарсан 4385
3 орон таарсан 43789 иргэн тус тус азтан болжээ.
 "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булга, Архангай, Баянхонгор аймаг, Багахангай дүүрэг, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд байсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-19 202.9.40.226

Нам төр хулгайлсн хулгайч х***а манж хог шааруудыг далд ору2л

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж