БНХАУ-ын иргэд хамгийн их зөрчил гаргажээ

БНХАУ-ын иргэд хамгийн их зөрчил гаргажээ

БНХАУ-ын иргэд хамгийн их зөрчил гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 81 аж ахуй, нэгж байгууллагад хийж 1786 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Хяналт шалгалтын хүрээнд зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128  уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргасан байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ. Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлсэн байна.

Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22, ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна.

Гадаадын иргэдийн хувьд оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2025-03-19 103.57.95.72

Хөөж гарга Дахин Монголд ирэх эрхгүй болго

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.185.200

Huuj gargaj zailuulaache..!!

Avatar

Irgen 2025-03-19 202.55.188.84

argagui shde mgl d irehere mgliin huuli zuulhun blhor ter bhgui yu tamine

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.181.185

Парламент тв н нэгэн өвгөн хятадуудыг визгүй оруулж ирэх тухай бүр олноор нь оруулж ирвэл ашигтай гэж чааж бна лээ

Avatar

сонгогч 2025-03-19 202.9.47.66

хятадууд өөрийн нутагтаа гөлөг,… харин Монголд эр бар байгааг ойлгохгүй юм…………….

Avatar

У 2025-03-19 202.9.46.221

Аргагүй ш дээ, манай үхэр улааны үлдэгдлүүд улаантнаа хүндлээд өмнө нь гөлөлзөн бөхөлзөж байхад.

Avatar

Нэргүй 2025-03-19 139.5.218.133

darga nar n doloogch bolohoor argagui de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж