VS: Ноорог медиа хууль зөрчсөн, зөрчөөгүй

VS: Ноорог медиа хууль зөрчсөн, зөрчөөгүй

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог медиаг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр 2025 оны гуравдугаар сарын 17-нд тус агентлагийн ажлын байранд шалгалт хийж эд, зүйлсийг нь хураан авч, уран бүтээлчдээс  байцаалт авсан талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Тиймээс "Ньюс" агентлаг энэ долоо хоногийн "VS" буландаа Ноорог медиагийн уран бүтээлч болоод цагдаагийн байгууллагаас өгсөн эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.


Хувь хүний нууц задруулсан байж болзошгүй хэргээр шалгасан
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван

Цагдаагийн байгууллагаас хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож тус агентлагийн залуусыг мөрдөн шалгасан зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинж тэмдэг байсан учраас Цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг, прокурорын хяналтан доор явуулж байна. Өчигдөр /2025.03.17/ хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан авчирч, холбогдох мэдүүлэг, тайлбарыг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 10:30 цагт авчирч, 04:30 цагт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, бүрэн камер дор зохион байгуулагдсан. Тиймээс мэдүүлэг авах явцад хууль зөрчих ямар ч боломж байхгүй. Цахим орчинд олон төрлийн мэдээлэл явж байна. Тэгэхээр бид мөрдөн шалгах ажиллагааны явцад илүү бодитой, нотлох баримттай мэдээлэл дээр тулгуурлан тухайн хэргийг хүчинтэйд тооцох эсэхийг шийднэ.

Бид хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй
Ноорог агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг О.Уламсайхан

"Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэсэн. Биднийг өмгөөлөгчтэйгөө уулзуулах боломж олгоогүй. Бидний хувьд өмнө нь арванхоёрдугаар сарын 31-нд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлсэн байгаа юм.

Мөн MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх гэж бодож байна. "Ноорог" бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан.

Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ерөнхийдөө манай кинонд  улс төр, хэн нэгэн хүн рүү чиглэсэн  агуулга байхгүй.

Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон. Олон нийтийн санхүүжилтээр кино уран бүтээлээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон.Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс кодыг нь асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон. Тролл багийн логикийг ойлгохгүй байна. Манайхаас илүү өндөр санхүүжилттэй редакцууд энд байна. Тролл баг ажиллуулна гэдэг ямар том бүтэц шаардагдахыг сайн мэдэж байгаа байх. Манайх шиг цөөхөн хүнтэй газар ажиллуулах боломжгүй. Ажлын байр, гар утас гэх мэт эд зүйлд үзлэг хийсэн нь процессийн хувьд олон зүйл алдаатай байна. Бид ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй.Дээрээс нь оройн 22:00 цагаас эхлэн 7:00 цаг хүртэл нийт найман хүнээс мэдүүлэг авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 27 минутын өмнө 103.212.116.177

SAWI80955877

Avatar

UGJ 44 минутын өмнө 66.181.165.234

HEDEN PC-CHIN HUUHDIIN TOGLOOMIIG UYN IH SHUUGIDAG UM

Avatar

Нэргүй 46 минутын өмнө 103.212.116.177

ANUSDI80955877XUCHINDEX AXN BOOBN XXNO

Avatar

сонгогч 2 цагийн өмнө 202.9.47.66

УХАМСАРГҮЙ, БОДЛОГОГҮЙ ОЛОН ТҮМЭН, СОШИАЛ 2 НИЙЛЭХЭЭРЭЭ ЯМАР ИХ ГАЙ ТАРЬЖ БОЛДОГЫГ УКРАЙНЫ ЖИШЭЭ БЭЛХЭНЭЭ ХАРУУЛЖ, НОТЛОЖ БАЙНА ШҮҮ…..

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.190

УЛСЫН ЯЛЛАГЧ НЯМДОРЖ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР Л.БАЯРСАЙХАН НӨХӨРТЭЙ ХӨТЛӨЛЦӨН ОРЖ ХУРАНДАА БАЯРСАЙХАН НӨХРИЙГ УЙЛУУЛЖ ГЭМ БУРУУТАЙ НЬ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БАЙНА.ЭНДЭЭС ҮЗЭХЭД ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД ХУЛГАЙ ҮҮРЭЛСЭЭР.Л.БАЯРСАЙХАН ХУРАНДАА БИЕ МУУТАЙ ГЭЖ УЙЛЖ УЙЛЖ ӨВЧИН НАМДААХ ТАРИАНЫ ХҮЧЭЭР АМЬД ЭРҮҮЛ ЯВАА ГЭЖ ГУЙЖ ГУЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ХОРИХ ЯЛААС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ АВСАН.ХУЛГАЙЧ Л.БАЯРСАЙХАН ХУРАНДАА ОББ-ААС ЗАЙЛАХ ЁСТОЙ. ЖАНГАА ИД

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.57.95.190

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ АЖЛЫН БАЙР ХАНГАЛТ САНХҮҮГИЙН АЛБА 115 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ ХУЛГАЙЧ ХУРАНДАА ЛХАГВА ОВОГТОЙ БАЯРСАЙХАН ГЭЖ НӨХРИЙН ҮЙЛДСЭН ХЭРЭГТ 2024 ОНЫ 12 САРЫН 24-НД 881 ХУУДАС БҮХИЙ ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭГДЭЖ НИЙСЛЭЛИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ТАНИЛ ТАЛААРАА ГҮЙЖ ГҮЙЖ ГЭМ БУРУУУГҮЙ ГЭЖ ХУЛХИДАЖ ЯЛГҮЙ ГАРСАН БАЙГАА ЮМ. ГЭТЭЛ УЛСЫН ЯЛЛАГЧ НЯМДОРЖ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД Л.БАЯРСАЙХАН УЛААН ЦАЙМ ГЭМ БУРУУТАЙ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙХАД ЯЛГҮЙ ГАРСАН ГЭЖ ГОМДОЛ ГАРГАСАН

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.240

НООРОГ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЦАГДААГИЙН АВИЛГАЧИД ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж