МАХН-ын Их хурлын товыг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын Их хурлын товыг тогтоолоо

МАХН-ын долдугаар бага хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хурлаар Удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн саналын дагуу намын 26 дугаар их хурлыг ирэх арваннэгдгээр сарын 4-6-ны өдрүүдэд хийхээр товлож, мөн оролцох гишүүдийн тоог 801-ээр тогтоолоо. МАХН-ын их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо 80 хувь нь намын анхан шатны нэгжээс сонгогдох бол 20 хувийг намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс багтаахаар шийдвэрлэлээ. МАХН-ын бага хурал нээлттэй үргэлжилж байна. Хуралдааныг үдийн 14.00 цагт дуусгахаар төлөвлөж буй бөгөөд маргааш үргэлжлүүлэх аж. Түүгээр намын нэрийг солих эсэх тухай, үзэл баримтлалаа хэрхэн шинэчлэх гэж байгаа гээд олон нийтийн дунд маргаан өрнүүлсээр байгаа асуудалд намын дарга С.Батболд хариу өгнө гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хуралдаанд оролцож буй гишүүддээ хэллээ.

МАХН-ын долдугаар бага хуралд 255 гишүүн оролцох ёстойгоос ирц 80 хувьтай байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж