Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дээдлэх, хараат бус чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу дээрх үнэт зүйлсийг хөндөн ганхуулах аливаа үйлдэл, тэр дундаа төр, засгийн болоод хууль хүчний байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй хүчирхийллийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд эрс шүүмжлэлтэй хандсаар ирсэн болно.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, түүний хэвлэн нийтэлсэн агуулгын талаарх гомдол маргааныг хуулийн байгууллага шалгах явцдаа ажилтан албан хаагчид нь хууль журмаас гадуур төдийгүй айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх арга хэлбэрийг ашиглах, тухайлбал амралтын өдөр, ажлын бус цагаар гэнэт дуудан ирүүлэх, баривчлахаар сүрдүүлэх, байцаалт авах, ар гэрийнхэн, өндөр настай аав, ээж рүү нь утасдах, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгуулан сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр авирлах нь удаа дараа давтагдаж байгаад харамсаж байна.
Тухайлбал www.asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэгийг 2025 оны 03 дугаар сарын 16 буюу ням гарагийн 22:00 цагийн үед гэрт нь мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас гэгчийг гардуулан өгсөн байна. Энэ нь шууд бусаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл бөгөөд тухайн сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэлбэр гэж үзэж байна.
Түүнчлэн www.noorog.mn сайтын редакцын ажлын байранд нэгжлэг хийх, шөнийн цагаар сэтгүүлч, ажилтнуудаас байцаалт, мэдүүлэг авсан нь хэвлэлийн хараат бус байдал, хүний эрхэд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм.
Дээрх үйлдлүүдийн талаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан албан ёсны тайлбар өгөхийг шаардаж байна.

Зочин 1 минутын өмнө 103.145.234.48
Монголд эмх замбараагүй байдал үүсгэж улс орны тогтвортой байдлыг алдагдуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байна. Үүнийг шалгаж шийдвэрлэх нь зөв. УИХ-ын гишүүн Лодойсамбуугийн үйлдэл үүнийг бэлхнээ гэрчилж байна. Үндэстний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой.Сэтгүүлчид их гарын дээрэмчин болсон. Заригийн Өнөрцэцэг гэгч эмэгтэй бусдыг шантаажлан 20 гаруй тэрбум төгрөг дээрэмдсэн. МСНЭ энэ сэтгүүлч нэртэй эмэгтэйд ямар арга хэмжээ авсан бэ? Дөрөвдөх засаглал дээрмийн ажиллагааны хэрэгсэл болжээ.
Зочин 4 цагийн өмнө 103.57.92.172
Гутаан доромжлох, шантааж хийхдээ сайн улсууд даа. Ядахдаа хаалтын гэрээ хийхийг хүсдэг. Сайхан уран бүтээл хийх хоншоор байхгүй шдээ
Хотын хүү 4 цагийн өмнө 203.91.115.42
Хохь нь бүгдээрээ худалдагдсан арчаагүй хэвлэлийн боолууд
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.117.100
Замбараагүй хоосон толгойтнууд хэтэрхий хов яригчид мэдэмгийрсэн үл мэдэгчид