"Монгол тэнцвэртэй гадаад бодлогоо үргэлжлүүлэх нь чухал"

"Монгол тэнцвэртэй гадаад бодлогоо үргэлжлүүлэх нь чухал"

"Монгол тэнцвэртэй гадаад бодлогоо үргэлжлүүлэх нь чухал"

Хурдацтай өөрчлөгдөж буй геополитикийн шинэ нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар олон улс судлаач, Шинжлэх ухааны доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа. 


Дэлхийн геополитикт таамаглаж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Монгол Улсын төвийг сахисан байр сууринд хэр нөлөөлөх вэ. Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого хэрэгжүүлдэг шүү дээ?

-Дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж, геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдал эрс хумигдаж, буруу тооцооллоос үүдсэн эрсдэлийн аюул шинэ асуудал болсоор байна. Үүнтэй нэгэн зэрэг урьдчилан таамаглах чадавхыг бэхжүүлэх явдал чухал.

Монгол Улс үүссэн шинэ нөхцөл байдалд ямагт үндэсний эрхийг дээдэлж, олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгон энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулж байгааг бид харж байна.

Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч байгаа энэ үед гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал маш чухал болсоор байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь “тэнцвэртэй” гадаад бодлого мөн.

Дональд Трамп дэлхийн улс төрд эргэн ирж, гадаад бодлого, улс төрийн харилцаагаа ил тод зарлаж байгаа. Тэрбээр ОХУ-тай ойртон дотносох болсон хэрнээ Хятадтай тарифын дайн эхлүүлсэн. Монгол Улсын хоёр хөрштэй харилцах Трампын улс төр бидэнд хэрхэн нөлөөлөх бол? 

-АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Трампийн гадаад бодлогын параметр цоо шинэ нөхцөл байдлыг бий болгож эхэлсэн гэдгийг олон улсын шинжээчид нэгэн дуугаар тэмдэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл байр суурь баримталж, бүхний түрүүнд АНУ гэсэн байр суурь баримталж байгаа нь түншлэгч тал төдийгүй, холбоотныхоо хууль ёсны ашиг сонирхлыг хөсөрдүүлж байгааг бүх түвшинд шүүмжилж байна. Энэ нь сайн үр дүнд хүрэхгүй бөгөөд эхний сөрөг үр дагаврууд нь ч гарч Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх америкийн топ пүүс, компаниудын хувьцааны ханш огцом уналт үзүүлээд байна.

Д.Трампийн тарифын дайн Монгол Улсын гол экспортын зах зээл Хятадын худалдаа, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөлж, энэ нь манай экспортын орлогод мэдэгдэхүйц нөлөөлөх хам шинж илэрч эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

Тиймээс үндэсний эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавх,  эдийн засгийн аюулгүй байдлын олон тулгууртай тогтолцоог бэхжүүлэх явдал улам бүр тулгамдсан асуудал болж байна. "Economic Resilience" буюу сөрөн тэсвэрлэх үйл явцын нэгдүгээр үе шат нь сөрөн тэсч үлдэх, хоёрдугаар үе шат нь даван туулах, гуравдугаар үе шат нь дасан зохицох, дөрөвдүгээр үе шат нь хариу барих, тавдугаар үе шат нь хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гарах явдал. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр чухамдаа дээрхэд л чиглэгдэж байгаа. Түүнчлэн бүх салбарыг дижиталчлах, AI буюу зохиомол оюуны шилжилтийг гүнзгийрүүлэх явдал гэдэг нь тодорхой.

Монгол Улсын хөрш хоёр орны хооронд ямарваа нэг зөрчил байхгүй. Хөрш хоёр орны харилцаа түүхийнхээ хамгийн оргил үед байгааг хоёр тал байнга тэмдэглэж байна. Харин ОХУ аажим аажмаар Хятадаас худалдаа эдийн засаг, технологи, өр зээлийн хувьд улам бүр хамааралтай болж байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

"АНУ, ХЯТАДЫН ХАМГИЙН ТОМ СӨРГӨЛДӨӨН БОЛ ТАЙВАНИЙН АСУУДАЛ"

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын 2023 оны арваннэгдүгээр сард болсон хоёр талын уулзалтын талаар өмнө нь бид ярилцаж байсан. Тухайн үед та эдийн засгаараа дэлхийн нэг, хоёрдугаарт бичигддэг их гүрнүүдийн харилцаа сайжрах хандлага ажиглагдаж байгааг дурдаж байсан. Харин одоогийн нөхцөл байдлаас харахад ирэх жилүүдэд энэ хоёр улсын харилцаа хэрхэх бол?.

-Болж буй үйл явдалд урьдчилсан шатны шинжилгээ хийх боломжгүйгээр үйл явц асар хурдацтай өрнөж, мөн талуудын байр сууриуд ч асар хурдацтай хувиран өөрчлөгдсөөр байгааг бид харж байна.

Хятад, Америкийн сөргөлдөөн зөвхөн тарифын дайн төдийгүй, дижитал технологи, АI, газрын ховор элемент, батлан хамгаалах гээд стратегийн тэргүүлэх салбарыг хамарч байна.

Саяхан өндөрлөсөн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 14 дэх удаагийн гуравдугаар чуулган 2025 оны төсөвт батлан хамгаалах зардлыг 1.784 их наяд юань буюу 245.2 тэрбум ам.доллар байхаар заажээ.  2024 онд 1.69 их наяд юань буюу 235 тэрбум ам. доллар байсан. Тус чуулган Хятад улс АНУ-ын эхлүүлсэн аливаа төрлийн сөргөлдөөн, тэмцэлдээнийг эсэргүүцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний дараахан гуравдугаар сарын 6-нд “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа АНУ Хятадтай дайтах “бэлтгэлтэй” гэж Пентагоны тэргүүн Пит Хэгсет мэдэгдсэн байна лээ. Зарим шинжээчид Д.Трамп Оростой ойртсоноор Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн эрчийг сааруулах зорилготой гэж бичиж байгааг огт үгүйсгэх боломжгүй байх шиг. Энэ хоёр гүрний хамгийн том сөргөлдөөн бол Тайванийн асуудал байгаа юм.

АНУ-Монголын харилцаанд 2025 онд ямар нэг өөрчлөлт гарах болов уу?

-Д.Трампийн эхний бүрэн эрхийн хугацаанд 2019 оны зун Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийн хамтарсан мэдэгдэл, 2023 оны зун Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хамтарсан мэдэгдэл, 2024 оны зун Монгол Улс, АНУ-ын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний хамтарсан мэдэгдэлд Вашингтон хотноо тус тус гарын үсэг зурсан. Авторитар дэглэм бүхий хоёр хөршийн дунд орших Монгол Улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог цаашид тууштай дэмжих АНУ-ын улс төрийн байр суурь хэвээрээ байгааг XVII жарны хөхөгчин модон могой жилийн мэндчилгээнээс тодорхой харж болно. Харин Д.Трампийн шинэ засаг захиргаа гадаадад үзүүлж буй тусламжийн бодлогоо гурван сар түр зогсоож, түүний үр дүн, ашиглалтад мониториг хийж эхэлсэн. Тусламжийн хүрээнд олон зуун тэрбум ам.доллар үр ашиггүй зарцуулагдаж байгаа мэдээллүүд ч гарч эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээ 2021 оны гуравдугаар сард хүчин төгөлдөр болон эрчимтэй хэрэгжиж эхлээд байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн үлдсэн санхүүжилт одоогоор түр зогссон байгаа болов уу.

Монгол Улс Орос-Украйны дайнд түдгэлзсэн байр суурь баримталж ирсэн. Цаашид ч энэ байр сууринаас хандах нь зөв үү?

-Хамгийн сүүлд өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сарын 24-нд явагдсан ОХУ-ыг Украины дайнд буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  A/ES-11/ L.10 тоот тогтоолын төслийн санал хураалтаар АНУ анх удаа ОХУ, Хойд Солонгос, Беларусь, Никарагуа зэрэг улсуудын талд саналаа өгөхөд Монгол Улс түтгэлзсэн санал өгсөн. Унгар улс ганцаараа Европын холбооныхоо эсрэг ОХУ, Хойд Солонгос, АНУ-ын талд санал өгсөн. Дурдсан тогтоолын төслийг 93 орон дэмжиж, 18 орон эсрэг санал өгч, 65 улс түтгэлзсэн санал өгсөн бол 14 улс санал хураалтад оролцоогүй. Мөн өдөр Оросын түрэмгийллийг онцлон дурдаагүй  Украины дайныг зогсоохыг шаардсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  A/ES-11/ L.11 тоот тогтоолын төсөлд АНУ түтгэлзсэн санал өгсөн бол Монгол Улс дэмжсэн санал өгсөн. Энэ тогтоолд ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Оросын талыг баримтлагч Никарагау, төрийн эргэлт хийсэн Буркино Фасо, Мали зэрэг 6 улс эсрэг санал өгсөн байдаг. Хоёрдахь тогтоолын төслийг 87 улс дэмжиж, 6 улс эсрэг санал өгч, 65 улс түтгэлзсэн санал өгсөн бол 35 улс санал хураалтад оролцоогүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй аливаа  сөргөлдөөнд аль нэг талыг барьж оролцохгүй, зөв байр суурин дээр зогсч байна гэж хэлж болно.

АНУХятадын худалдааны дайн хэр урт хугацаанд үргэлжлэх бол?

-Д.Трампийн эхний бүрэн эрхийн хугацаанд 2018-2020 оны хооронд өрнөсөн Америк-Хятадын худалдааны дайн түүний хоёрдахь бүрэн эрхийн хугацаанд ч үргэлжлэх төлөвтэй байгаад зогсохгүй Америк түүний хамгийн ойр холбоотнуудын хооронд ч цаашид үргэлжлэх төлөвтэй харагдаж байна.

"УЛС ОРНУУД ДЭЛХИЙН III ДАЙНД БЭЛТГЭЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ХЭТРҮҮЛСЭН ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ"

Жижиг улсуудаа дээрэлхэх хандлага их гүрнүүдээс гарах боллоо. Тиймээс Монгол Улс аюулгүй байдлаа хадгалах үүднээс юу хийвэл зохилтой вэ?

-Д.Трампийн засаг захиргаа жижиг дунд хүчний улсуудад ихэмсэг дээрэнгүй зан гаргаж байгааг Панам, Мексик, Гринландын жишээнээс тодорхой харж байгаа төдийгүй Трансатлантикийн гол холбоотон Европын холбооны гишүүн орнуудаа үл ойшоох зан авир гаргаж байгааг бид маш тод харж байна. Монгол Улс гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанараа хадгалсан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлогоо тууштай үргэлжлүүлэх нь чухал.

Дэлхийн гуравдугаар дайнд улс орнууд бэлдэж байна. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах нь зөв бэ?

-Улс орнууд дэлхийн III дайнд бэлтгэж байна гэдэг нь хэтрүүлсэн үнэлэлт дүгнэлт гэж миний хувьд болгоомжилж байна. Гэхдээ цөмийн дайны аюул заналхийлэл хэвээрээ байна. Өнөөгийн цөмийн зэвсгийн нөөц нь дайнд ашиглаж ялгуулсан ялалт байгуулж, давуу байдал буй болгох зэвсэг биш, харин тогтоон барих, сүрдүүлгийн хэрэгсэл юм. Орос түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд оросын ард түмэн цөмийн хариу цохилтын бай болно л гэсэн үг. Учир нь Himars, Atacms пуужингийн цохилтыг ОХУ-д хамгийн дээгүүр үнэлэгдэж байсан С-400 пуужингийн довтолгооноос хамгаалах систем гэхэд л барьж авч чадаагүй. Оросын дуунаас хэт хурдан гэх Орешник пуужин хэт өндөр өртөгтэй, олноор үйлдвэрлэх боломжгүй гэж оросын экспертүүд нь тэмдэглэж байсан.

Цөмийн дайны үр дагаврыг урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд маш ойлгомжтой үнэлгээ нь аль аль нь сүйрээд дуусах л болов уу. Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар цөмийн дайны дараа экологийн сүйрэл болно гэж байгаа.

Харин Д.Трамп Орос улстай Хятадыг оролцуулан стратегийн зэвсэглэл, цэргийн зардлыг бууруулах тухай санал тавьж байна лээ. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд цэргийн харилцан итгэлцэл нэн чухал. Гэтэл Д.Трамп НАТО-гийн гишүүн орнуудыг цэргийн зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүргэх шаардлага тавьсан. Саяхан гуравдугаар сарын 4-нд хуралдсан Европын холбооны дээд түвшний уулзалт дээр Европын холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Лайен ЕХ-ны улсуудын батлан хамгаалах чадавхийг ирэх дөрвөн жилд  бэхжүүлэхэд чиглэсэн 800 тэрбум еврогийн (841 тэрбум ам. доллар) төлөвлөгөөг санал болгосноор АНУ-ын болзошгүй харилцаанаас гарах нөлөөллийг бууруулах, ОХУ-тай хэлэлцээ хийх Украины батлан хамгаалалтыг дэмжихэд  чиглэгдэж байна.

Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангаж, тэнцвэртэй гадаад бодлогоо тууштай үргэлжлэн явуулах нь л чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-19 103.212.162.138

Хоцрогдсон БОЛ БОЛ гэхээс цаашгүй өвгөн одоо больж үз. Сонсохоос залхаж байна

Avatar

И 2025-03-19 103.212.118.18

Уламбаяраа чамайг ямар улс төр судлаач гэх юм. Пялдагадахаас өөр чадах юмгүй байж. Манай ерөнхийлөгч тэр фашист Польшд очиж л байдаг ? Жламбаяр мэт ерөнхийлөгчид зөвлөөд баывал ёид удахгүй хөрш хөршдөө няц шахуулах баыхдаа !!!

Avatar

Нэргүй 2025-03-19 103.57.93.56

ЭНЭ ХҮНИЙ ЯРИЛЦЛАГА ТӨВЧ БАЙР СУУРЬТАЙ Л БАЙНА ДАА. ТИЙМЭЭС ӨӨРСДӨӨ ОЛИГТОЙХОН ЯРИЛЦЛАГА ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЁСТОЙ Л ХООСОН УНГАС АЛДАХААС ЦААШГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Мөнх 2025-03-19 66.181.191.36

Шинжлэх ухааны доктор юм бол шинжлэх ухааны талаас нь яриач. Тэнцвэртэй бодлого гэж юу юм, түүний шалгуур юу байдаг, манайх тэнцвэртэй бодлого явуулах хэрэгтэй юу, том гүрнүүд манай бодлогыг тоох уу гээд олон энгийн ойлголтыг иргэдэд өгөөч. Түмэн мод тахих хөдөлгөөн яахлаараа тэнцвэртэй бодлогын жишээ болж байгаа тухай яриач.

Avatar

Нэргүй 2025-03-19 66.181.190.26

Техникийн ямар ч мэдлэг байхгүй худлаа ш****г гар бна даа,Himars, Atacms пуужингийн цохилтыг ОХУ-д хамгийн дээгүүр үнэлэгдэж байсан С-400 пуужингийн довтолгооноос хамгаалах систем гэхэд л барьж авч чадаагүй гэж шаахийн,наад С-400 чинь ийм жижиг пуужинд зориулагдсан эд биш,стратегийг бөмбөгдөгч онгоц,тив алгасагч том пуужинг сөнөөх зориулалттай эд,харин Himars, Atacmsт зориулагдсан бага оврын панцерь системээр устгаад байгааг олж хардаггүй юмуу юу ч мэддэггүй амны фигур заасан хоосон чалчигч вэ?

Avatar

зочин 2025-03-19 103.57.92.50

Америк,барууны Хаймарс,Атакмс зэрэг пуужингуудын цохилтод ОХУ-ын чухал чухал цэгүүд өртөж,учиргүй хохирол учрисан мэдээ би л лав огт дуулаагүй, Оросын хамгаалалтын системийг нэвтэлж чадахгүй байна , Ийм олон пуужингаар хэд хэдэн удаа орос рүү довтлоод бүгд бүрэн устсан,Үүний дүнд оросын хамгаалалтын систем улам сайжирч з****г нь болосронгуй болж байна, Хүчирхэг С-500- г бөөнөөр үйлдвэрлэж хаа сайгүй суурьлуулж эхлэв, Энэ систем нь байг 2000 км-д илрүүлж 600 км-ын дотор устгана

Avatar

Нэргүй 2025-03-19 103.212.162.138

Оросын мэдээ чамд үнэнээ хэлэх үү. Иш чааваас

Avatar

Erdene 2025-03-19 202.131.246.10

hahahaha pantsir gej hog Sirid ch hog bsan odoo ch hog heveree l bnlee…

Avatar

Үочин 2025-03-19 202.179.26.199

Батцэцэг гэгч ГХЯ сайд хэрэггйүг бүүр тод жишээгээр харуулж байна. Нөгөө талаар энэ мангар эмэгтэй л энэ талаар тодорхой нарийн ярих ёстой ч үнэхээр боловсрол муу болохоор яалтай билээ.

Avatar

Нэргүй 2025-03-19 103.57.92.50

Батцэцэг сайд манай гадаад хэргийн асуудлыг маш зөв чиглүүлж, сайн зохицуулж хэрэгжүүлж байгаа хүн, Өөр хэн энэ хүний хэмжээнд ажиллаж чадаж байлаа Юугаараа илүү байсан юм, Ардчиллынхан бол бүр ташаарч,баруун гэж хэт туйлширч , манай худалдааэы гол түнш,хоёр хөрш гүрний дургүйг хүргэж улс орны хөгжил дэвшилд гай тотгор учруулж байсан, Одоо ч энэ нь хэвээрээ монголыг энэ 2 орны эсрэг яг Украин шиг дайсагнуулах ард иргэдийг хорлох санаатай ,

Avatar

Ааш 2025-03-19 202.9.46.221

Худлаа щаагч, аль ч биш зөрчилтэй худалч щаалтуур

Avatar

Судлаач 2025-03-19 202.126.90.62

Бурхангуй газрын бумба галзуурна гэгчээр жинхэнэ судлаачдыг бэлтгэхгуй бол шоучид естой бишээ !!!

Avatar

зочин 2025-03-19 103.57.92.50

Орос хятадын харилцаанд ямар ч өөрчлөлт гараагүй,гарах ч үгүй биз,Учир нь барууны хувьд энэ хоёр орон номер нэг дайсан нь хэвээр, Харин Украины дайныг зогсоох талаар Трампын захиргаа хүч тавихаас өөр аргагүй,Ямар ч үр дүнгүй энэ дайнд одооных шиг их хөрөнгө хаяад байвал Америк яаж агуу болох юм,АНУ-ыг БНХАУ болон бүр хамтрагч барууны орнуудтай эдийн засгийн дайн өдөөж ,гаалийн татвар нэмэв гэдэг, Гэвч энэ нь гадаад худалдааны алдагдал,бусад олон ноцтой зүйлийг засахад чиглэж байгаа юм биш үү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж