Жиммитэй Уорриорс аваргын төлөө өрсөлдөх баг мөн үү?

Жиммитэй Уорриорс аваргын төлөө өрсөлдөх баг мөн үү?

Жиммитэй Уорриорс аваргын төлөө өрсөлдөх баг мөн үү?

Энэ улирлын солилцооны цонхоор олон том солилцоонууд болсон билээ. Тэдний нэг нь Жимми Батлер Уорриорсд очсон явдал. Улирлыг өнгөтэй эхлүүлсэн Уорриорс нэг хэсэг олон тоглолт дараалан хожигдож тааруу амжилтыг үзүүлсэн. Тиймээс ч тэдэнд солилцоо хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байв. Таамаг ёсоор улирлын дундуур тэд Жимми Батлерыг авч, хоёр жилийн 121 сая ам.доллараар гэрээг нь сунгасан.

Уг солилцоонд оролцсон таван багийн үр дүнг харуулбал,

  • Уорриорс: Жимми Батлер, хоёрдугаар тойргийн хоёр эрх
  • Хит: Эндрью Уиггинс, Кайле Андерсон, Давион Мичелл, 2025 оны драфтын эхний тойргийн эрх
  • Жазз: КЖ Мартин, Жош Ричардсон, 2028 оны драфтын хоёрдугаар тойргийн эрх, 2031 оны драфтын хоёрдугаар тойргийн эрх
  • Пистонс: Линди Уатерс, Дэннис Шрүдер, 2031 оны драфтын хоёрдугаар тойргийн эрх
  • Торонто: ПЖ Такер, 2026 оны драфтын хоёрдугаар тойргийн эрх

Дээрх солилцоог Уарриорс багт үр дүнгүй болсон гэж олон аналистууд дүгнэж байв. Тэгвэл Жиммитэй тоглосон 17 тоглолтын дараах байдлаар хүмүүсийн буруу байсан гэдгийг батлаад байна. Тэд энэ хугацаанд 14-3 гэсэн амжилттай тоглолоо. Жиммиг авахаас өмнө Уорриорс 25-26 амжилттай өрнөд бүсийн 11-р байранд явж байсан бол түүнийг авснаас хойш 39-29 амжилттай 6-р байр руу дэвшжээ. Тэдний хамгаалалтын үзүүлэлт бүх оддын өмнө 111.8 (9), бүх оддын дараа 108.7 (3) харин довтолгооны үзүүлэлт бүх оддын өмнө 112.1 (17), бүх оддын дараа 120.3 (3) болтлоо өссөн.

Мөн аварга авах магадлал Жиммигээс өмнө эхний 10 дотор ч байгаагүй бол одоо аварга авах магадлалаараа зургадугаар байранд явна. Зөвхөн оноо авахаас гадна багийнхнаа сайн тоглуулж чаддаг мөн хамгаалалтан дээр маш сайн тоглогч гэдгээ шинэ багтаа ирснээсээ хойш харуулсаар байгаа. Шинэ багийн өмсгөлтөй тоглосон 16 тоглолтод 16.8 оноо, 5.8 самбар, 5.9 дамжуулалт, 1.3 бөмбөг таслалт дунджилаад байна. Уорриорсын хамгийн том сул тал бол чөлөөт шидэлтийн оролдлого. Холын шидэлтэн дээр тулгуурлан тоглодог багийн хувьд чөлөөт шидэлтийн шугамны ард зогсоно гэдэг маш ховор. Тэгвэл Батлер шиг будагтай талбай руу дайрч алдаа их салгадаг тоглогч ирснээр энэ сул талыг нь нөхөж өгч байгаа хэрэг. Тэд Жиммиг авахаас өмнө чөлөөт шидэлтийн оролдлогоороо 23-р байрт байсан бол ирснээс нь хойш зургадугаар байр хүртэл дэвшжээ. Энэ мэтчилэн олон эерэг нөлөөг шинэ багтаа авчирч байгаа билээ. Шинэ тоглогчийнхоо ачаар улирлыг сайн дуусгаж байгаа Уорриорсын хувьд плэйоффт хүчтэй өрсөлдөөнө гэж мэргэжилтнүүд таамаглаад байгаа юм.

Н.Наранбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж