Далайн эрдэмтдэд олгосон Трампийн 90 минут

Далайн эрдэмтдэд олгосон Трампийн 90 минут

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Далайн эрдэмтдэд олгосон Трампийн 90 минут

Хизер Уэлч АНУ-ын Далай ба агаар мандлын үндэсний газарт 10 гаруй жил экологичоор ажиллажээ. Тэрбээр амьтдын хөдөлгөөнийг зураглах чиглэлээр мэргэшсэн нэгэн. Энэ мэдээллийг ашиглан хөлөг онгоцнуудын маршрутын зураглалыг гаргадаг. Мөн загас агнуурынханд далайн арслан, яст мэлхий зэргийг санамсаргүйгээр барьж, устгахгүй байх боломж олгодог.

Гэвч Трампийн шинэ засаг захиргаа түүний ажлаас халагдах өргөдлийг цахим шуудангаар илгээгээд зогсохгүй эд зүйлсээ баглах ердөө 90-хэн минут өгсөн явдал болжээ.

АНУ-ын цаг уурын шилдэг агентлаг Далай ба агаар мандлын үндэсний газрын 1000 гаруй ажилтан сүүлийн хэдэн долоо хоногт Трампийн шийдвэрээр ажлаасаа халагдсан. Тэдний нэг нь Хизер Уэлч байсан юм. Зарим ажилчин шүүгчийн захирагчийн дагуу ажилдаа эргүүлэн томилогдсон байна. Гэтэл Трампийн цомхотголоос ч өмнө Далай ба агаар мандлын үндэсний захиргаа орон тооны хомсдолтой байжээ.

Цаг уурын чухал мэдээлэл өгдөг Уэлчтэй хамтран ажилладаг олон ч хүн цохилтод орсон нь дамжиггүй. Далай ба агаар мандлын үндэсний газрын эрх мэдэл өргөн цар хүрээтэй бөгөөд хамгийн чухал үүрэг нь далайг ажиглах. Гэтэл цагаа олоогүй цомхотгол хамгийн эгзэгтэй үед далайг хараа хяналтгүй орхиж буйтай адил гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Далай тэнгистэй холбоотой аливаа өөрчлөлтүүд нь хүн төрөлхтөн, ан амьтан төдийгүй эдийн засагт ч гүн гүнзгий нөлөөлдөг.

Дэлхийн далайн температур 2023, 2024 онуудад 450 өдөр дараалан халууны рекордыг эвдсэн нь илүү хүчтэй хар шуургуудыг өдөөж, далайн түвшнийг гэнэт нэмэгдүүлсэн. Үүнээс улбаалаад далайн амьтад ч олноор устаж үгүй болжээ. Далайн урсгалын тогтолцоо тогтворгүй байгаа тул судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг өөрчлөх гамшигт үзэгдэл болох эсэхийг олж мэдэхээр хичээсээр байна.

Хоёрдугаар сард ажлаасаа халагдсан цаг уурын судлаач, олон нийттэй харилцах мэргэжилтэн асан Том Ди Либерто хэлэхдээ "Хэрвээ та хэзээ нэгэн цагт далайд гарч үзсэн л бол Далай ба агаар мандлын үндэсний газрын ажил тэнд явагдаж л байсан гэсэн үг" гэжээ.

Тус агентлагийн далай тэнгисийг хянах асар том сүлжээ, тэр дундаа усан онгоц, хиймэл дагуул, робот хөвүүрүүдийн флотын мэдээлэл нь цаг агаарын ойрын хугацааны урьдчилсан мэдээг гаргаж, давалгаа, түрлэгийг урьдчилан таамаглахад тусалдаг. Мөн усны түвшин, цасан бүрхүүл, хар салхины давтамж зэрэг илүү урт хугацааны мэдээллүүдийг тус агентлаг зурагладаг. Эрдэмтэд энэ баялаг мэдээллийн сангаа ашиглаад хэдэн 10 жилийн дараах цаг агаарыг зураглан таамагладаг. Олон нийтэд үнэ төлбөргүй өгдөг энэхүү мэдээллийг бизнес эрхлэгчид ч ашигладаг.

Тэгвэл гэнэтийн энэ их цомхотгол агентлаг даяар цоорхой үүсгэв. Үүний цаана ноцтой эрсдэл байж магадгүй гэдгийг агентлагийн ажилтан асан хэлжээ. Иргэд далайн шуурганы тухай мэдээлэл сэлтийг нарийн авч чадахгүй тул илүү олон хүн аюулд өртөх эрсдэлтэй. Мөн Далай ба агаар мандлын үндэсний газар нь Эль Нино, Ла Нина зэрэг цаг агаарын эрсдэлтэй нөхцөлүүдийг урьдчилан таамагладаг.

Дэлхийн цаг ууртай холбоотой нарийн мэдээллүүдийг хянадаг Перу, Япон зэрэг өөр улс байдаг ч АНУ голлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс АНУ-ын Далай ба агаарын мандлын үндэсний газрын таамаглал дэлхийн зах зээлийг ч хөдөлгөх чадалтай.

Дээр дурдсанчлан энэ таамаглал үйлдвэрүүдэд ашиг тусаа өгдөг. Нарийн хэлбэл, Далай ба агаарын мандлын үндэсний газрын ачаар АНУ-ын загас агнуурын салбарыг дэлхийн хамгийн сайн менежменттэй салбарт тооцдог. Аж үйлдвэрийн салбарынханд ургацаа нэмэгдүүлэх, нөөцөө сүйтгэлгүйгээр олон арван жил загас агнуурыг үргэлжлүүлэх зэрэг боломжийг тус агентлаг олгодог.

Олон ажилчин цомхотголд өртсөний үр дагаврыг шууд үнэлж хэлэхэд одоогоор эрт байна. Гэсэн хэдий ч хар салхи гэх мэт гамшиг үүссэн тохиолдолд анхны бодит сорилттойгоо АНУ-ын засаг захиргаа тулгарна. Хэт туйлширч буй энэ үед системийг доголдуулах нь бүх зүйлийг сүйтгэх магадлалтай.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд далай болон АНУ-ын эрэг орчмын бүсэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг улам олширно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Халагдсан ажилтнуудын олонх нь хувийн хэвшилд ажиллаад илүү цалин авч болох байсан ч зөвхөн хүсэл зоригоо дагаж, дуртайдаа Далай ба агаар мандлын үндэсний газарт ажиллаж байжээ. Эрдэмтдээ хөсөр хаяснаар АНУ далайн их гүрэн болох боломжоо алдаж байж ч болох юм. Мэдээж бусад улс энэ хоосон орон зайг дүүргэнэ. Хятад улс ялангуяа далайн шинжлэх ухаанд ихээхэн хөрөнгө хаях болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 38.42.106.107

Гээндээ ч гоондоо ч. Яг үнэндээ төрд шургалж (монголоор бол) багахан ажиллаад ингэс тэгс гэсээр тэтгэвэртэйгээ залгах хүмүүс л халагдаж баыгаа. Тэтгэвэр нь ч төрөөс. Гэтэл хувийн хэвшлийнхэн нэрийн дансаараа өарсдийнхөө тэтгэвэрийг цуглуулдаг

Avatar

Бадарч тахар 2 цагийн өмнө 103.212.118.113

Дэлхий дулаарч буй гэдэгт Трамп огт итгэдэггүй юм ! судлаж буй эрдэмтэдийг ! шилдэг луйварчид гэдэг юм !

Avatar

ДАНХАР БҮТЭЦ ХЭРЭГГҮЙ 2 цагийн өмнө 202.70.43.34

ДАНХАР БҮТЭЦ ХААНА Ч ХЭРЭГГҮЙ

Avatar

Данхар Бүтэц Хэрэггүй 2 цагийн өмнө 202.70.43.34

Үр Ашиггүй Данхар Бүтэц хаана ч хэрэггүй лдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж