Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр /2025.03.18/ тус улсыг зорилоо.
Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдлээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна.
Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нэргүй 1 минутын өмнө 174.195.131.121
Хүүрэнсүг, Данх 2 тойгоо барьцаад шаасан. 3 доншууч н**ш
Нэргүй 5 цагийн өмнө 202.21.100.202
англиар ярьж чадах уу
тэр нэг юм нь тохой нтрээс нь түшиж барьж үнэн бөгсийг нь озож байнаа
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.92.176
Бодвол ажлаар л яваа байлгүй дээ. гэхдээ энэ өмссөн хувцасыг нв харчихаарай та минь
Зочин 6 цагийн өмнө 202.126.90.85
УИХ-ын чуулган эхлэнгүүт хаяад шаачдаг, ажилгүй ац вэ