УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.03.18/ болж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ.
Тодруулбал, Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …" гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргажээ.
Энэхүү Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-Цэц энэ асуудал дээр хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа юм шиг дүгнэлт гаргасан байх юм. УИХ хэрвээ Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээгээд авах юм бол цаашдаа Сонгуулийн тухай хуульд заасан маш олон энэнтэй төстэй зүйл заалтууд хөндөгдөөд ирэх биш үү. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид 50 наснаас дээш, УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 25-аас дээш настай байх ёстой гээд энэ зүйл заалтууд хөндөгдөөд ирэхгүй юу. Дунд суудлын хуралдаан дээр энэ асуудал яригдсан уу.
Энэнээс хөврөөд сүүлдээ сонгуулиа ч хийж чадахгүй хэн дуртай нь нэр дэвшээд явдаг болох вий. Бие даан нэр дэвшээд явж байгаа нөхөр төлөөллийн иргэдээсээ гэдэг юм уу, хариуцлага ёс зүйтэй итгэл үнэмшил авч сонгуульд өрсөлдөх ёстой юм шиг санагдаад байх юм?
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон/:
-Цэцийн дунд суудлын хуралдаан дээр энэ асуудал яригдаагүй. Зөвхөн 801 сонгогчийн гарын үсэг цуглуулахтай холбоотой асуудал яригдсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд 801 ээс доошгүй гарын үсэг цуглуулах ажил огт байхгүй болж байгаа асуудал биш.
Цэц юу гэж дүгнэлт гаргасан бэ гэхээр тойргийн сонгогчийн тоотой харьцуулахад 801 гэдэг шалгуур, босго нь өндөр байна. Улс төрийн намаас нэр дэвшигчтэй харьцуулсан харьцаа шалгуур нь тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байна гэж үзсэн.
Улс төрийн намаас нэр дэвшигч нь ямар нэг гарын үсэг цуглуулах ажил байхгүй. Улс төрийн нам нь шалгуур шаардлага хангасан байх ёстой. Холбогдох материалаа Сонгуулийн ерөнхий хороонд бүрдүүлж өгдөг. Гэтэл бие даан нэр дэвшигч нь 801-ээс доошгүй иргэний гарын үсэг зуруулах шалгуур тавьсан нь улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ 801-ээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, бие даан нэр дэвшигч тухайн тойргийн сонгогчдын 801 гарын үсэг цуглуулж байгаа нь ингэхдээ сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлээд 45 хоногийн хугацаанд 801 гарын үсэг цуглуулна гэдэг өндөр босго. Мөн 12 хоногийн хугацаанд энэ асуудлыг бүртгэж, эргээд Сонгуулийн ерөнхий хороо нягталж, нэгбүрчлэн хянаж байгаа нь цаг хугацааны хувьд боломж багатай.
Хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг алдагдуулж байна гэж Цэц үзсэн.
Тийм учраас УИХ энэ дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд 801-ээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулсныг Сонгуулийн ерөнхий хороо нягталж хянах боломжгүй учраас үзэмжийн байдлаар асуудалд хандаж байна, эргээд энэ нь өөрөө хүний сонгогдох эрхийг хязгаарласан асуудал болж байгаа учраас 801 гэдэг өндөр байгаа босгыг багасгах боломжтой гэж би үзэж байгаа гэлээ.
Үүний дараа гишүүд саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Цэц энэ удаагийн дүгнэлтийг гаргахдаа нэлээд хэдэн юмыг шалгасан байна лээ. 801 гарын үсгийг хэт өндөр гэдэг нь бусад улс орнуудын тургшлагатай харьцуулж гаргасан статистик бий.
Бие даан нэр дэвшигч дээр тавьж байгаа шалгуур бусад улс төрийн намаас нэр дэвшигчид тавьж байгаа нэр дэвшигчтэй ижил тэнцүү ойролцоо байх ёстой.
1990 оноос эхлээд 801 гэдэг энэ хуулийг хэрэгжүүлж ирсэн ч энэ нь тодорхой хууль зүйн шаардага хангахгүй байна гэдэг нь Цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон тул УИХ хүлээн авах нь үндэслэлтэй гэж харж байна. Хоёрдугаарт, үүнийгээ дагалдуулаад хуульд зайлшгүй өөрчлөлт оруулж, өргөн барих ёстой. Цаашид бүсчилсэн журмаар сонгууль болно гэвэл тойргийн хэмжээ, сонгогчийн тооноос хамаарах учраас тоо заахаас илүү зарчим заах ёстой болов уу. Процессын хувьд эргэж бие даан нэр дэвшигчийн энэ шаардлагыг хангахгүй байна, тэд хоногийн дараа энэ шалгуурыг хангаад ирээч ээ гэдэг алдаа залруулах заалт энэ хуульд байхгүй тул Цэцийн дүгнэлтийг хүлээж аваасай гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Үндсэн хуулийн Цэц гарын үсэг цуглуулж байж бие даан нэр дэвших эрх, мандатаа олж авах ёстой гэдэг шаардлагыг буруутгаагүй.
801 гэдэг тоо сонгогчийн тоотой харьцуулахад, дэлхийн бусад ардчилсан орнуудтай харьцуулахад өндөр байна гэдэг зүйлийг хэлсэн.
Мөн энэ хуульд тодорхойгүй заалт байна. 21 хоногийн хугацаанд 801 гарын үсэг цуглуулна. Гарын үсгээ хянуулах 7 хоногийн хугацаанд гарын үсэг цуглуулах ажил үргэлжлэх юм уу, үгүй юм уу гэдэг нь хуульд тодорхой бус байна гэж Цэцийн дүгнэлт гарсан. Ийм ч учраас тодорхой бус заалтыг дур зоргоор, үзэмжээр тайлбарлаж, ялгамжтай байдлаар сонгуулийн байгууллага хэрэглэх боомжтой байна шүү гэдгийг хэлж өгсөн. Үндсэн хуулийн Цэцээс сүүлийн үед гаргасан хоёр дахь Цэцийн дүгнэлтэд хүний үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ёстой шүү. Тэр үндэслэл нь өөрөө их тодорхой байх ёстой шүү. Тэр хуулийг хэрэглэхэд дур зорго, үзэмж, ялгамжтай байдал, тэгш эрхийн зарчмыг нугалах боломж олгохгүй байх ёсстой шүү гэдэг анхааруулгыг тооцоо судалгаа үндэслэлтэйгээр УИХ болон Засгийн газар бусад байгууллагад хоёр дахь удаагаа энэ шийдвэрээр дамжуулж өгч байна гэж ойлгож, энэхүү Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй. Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад ажиллах ёстой. Цэц дүгнэлтдээ ажлын хэсгийн ажиллах хувилбар томъёолол судалгааг их тодорхой хийгээд өгчихсөн тул түүнийг хуульдаа суулгаад явах боломжтой гэв.
Г.ХОРОЛ
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.175
Бие даан нэр дэвшигчид чинь бүгд биеэ үнэлэгчид шүү дээ. 1 хүний санал 10 сая гээл зогсож байна шүү дээ.
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.239
БАТ АМГАЛАН ГЭЖ ЭРГҮҮ н**ш, МОНГОЛД ХЭРЭГГҮЙ ХОГ
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.70
Баасан дээрээ жарган тоголдог хүүхэн, Булганы Бугатын х*******н хурлийз, монгол ахуй соёлыг устгахын төлөө уйлан орилон тэмцэгч…….гавихгүй дээ гавихгүй, газар хороож шалихгүй !
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.239
СОНГУУЛЬ ДУУССАНЫ ДАРАА ИЙМ ЮМ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ