Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Утсаар ярих соёл

Технологийн шинэчлэл хүмүүсийн хооронд дахь харилцааг өөрчилсөн.

Тэгэхээр мессэж бичихээ түр орхиод гар утасны соёлын талаар ярилцацгаая.  Эндээс та бүхэн хоёр минут утсаар ярихад  юу анхаарах ёстойг олж мэднэ.

Хэрэв та орчин үеийн хамгийн халуухан цэг, дайны  талбарт байхдаа хэн нэгэн рүү утсаар ярина гэж амласанаа санасан  бол утсара ярингаа алан хядагчийг устгах гэж хичээх хэрэггүй. Та нэгэн зэрэг олон үйлдэл хийж  чаддаг байсан ч найз бүсгүй чинь утасны цаанаас таныг араасаа буудуулж байгаа  буун дуу, болон таны дуу алдахыг сонсох болно. Эмэгтэйчүүд эрчүүд өөрсдийг нь сонсоосой гэж хүсдэг. Энэ тийм боломжгүй шаардлага гэж үү? Хэрвээ та утсаар ярьж байхдаа цаад хүний ярианд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа бол хийж буй ажлаа дуустал нь утсаа voicemail дээр нь тавь.

Таны найзууд төлөвтүвшин хүмүүс.  Гэсэн ч тэд таны утсаар ярьж буй ярианд хөндлөнгөөс оролцохоос сийхгүй улс.  Тиймээс тэдний хажууд байхад утас дуугарвал түр холдоод ярьсан нь дээр.  Эрчүүдийн яриа тэдний дунд л үлдэг. Тэдний  ёс зүйгүй яриаг найз бүсгүй чинь сонсохгүй байх нь хамгийн чухал. Түүнээс гадна бүсгүйд таныг олон эрчүүдтэй биш, ганцаараа байгаа үед чинь ярих нь илүү тухтай байна гэдгийг бүү мартаарай.

Тэ бүсгүйгээ инээлгэхийг хүсч байгаа ч хошин яриа утсаар тэр бүр хөгжилтэй сонсогдохгүй.  Ялангуяа тэр хошин шогийн мэдрэмжгүй бол бүр ч бүтэхгүй. Тиймээс өөртөө тохиолдсон эсвэл хэн нэгнээс сонссон зүйлээ ярьж өг. Хэрвээ та ярьж буй зүйлдээ өөрөө инээж чадвал тэр инээмсэглэл чинь  утасны нөгөө үзүүрт сонсч байгаа хүнд хүрч мэднэ. Яагаад гэвэл утасны  үйлчилгээ үзүүлдэг компаниуд операторуудаа утасны цаанаас  байнга инээмсэглэж байхыг зөвлөдөг юм.

Химийн бодлого бодож байх үедээ утсаар ярих амаргүй.  Яриа нэг хэсэг тасалдаж, чимээгүй болсноо гэнэт үргэлжилнэ. Тиймээс чухал зүйл л биш бол утсаа түр хойш тавь. Та нэгэн зэрэг хоёр үйлдэл хийж чадахгүй шүү дээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж