Гондурасын онгоц осолдож, 7 хүн нас барав

Гондурасын онгоц осолдож, 7 хүн нас барав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Гондурасын онгоц осолдож, 7 хүн нас барав

Гондурасын "Lanhsa" агаарын тээврийн компанийн "Jetstream" онгоц гуравдугаар сарын 17-нд Роатан арлаас эх газрын Ла-Сейба нисэх буудлыг чиглэн хөөрсөн боловч нислэг эхлээд хэдхэн минутын дараа осолджээ. Онгоцонд 14 зорчигч, хөлгийн багийн гурван гишүүн зорчиж явжээ. Тэднээс долоон хүн амиа алдаж, 10 хүнийг нь эсэн мэнд аварч чадсан байна. Онгоцны сэгийг арлын эргээс нэг км зайд олжээ.

Зорчигчдын дунд АНУ, Франц улсын иргэд болон насанд хүрээгүй хоёр ч хүүхэд байжээ. Мөн амиа алдсан хүмүүсийн дунд нэрт хөгжимчин Аурелио Мартинез Суазо байсныг Гал түймрийн албаныхан мэдээлэв.

Онгоц арлаас хөөрснийхөө дараахан усанд осолдсон. Цахим сүлжээнд байршуулсан бичлэгүүдээс харахад аврагчид амьд үлдэгсдийг чулуурхаг эрэг рүү гаргаж байжээ. Улмаар амьд үлдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Осол болсон газар нь чулуурхаг учир аврагчид сэлж очиход хүндрэлтэй байжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байна.

Дашрамд дурдахад, Роатан нь Гондурасын эргийн ойролцоох Бэй арлууд дундаа хамгийн том нь юм. Энэ газар шүрэн хадаараа алдартай учир жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE STRAITS TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж